Хамрын мэс заслыг зөвхөн АЙДИ эмнэлэгт
Хүн хүний онцлогт тохирсон хамрын өндөр, үзүүр болон хамрын угалзыг гаргаж натурал өөрийн мэт барби хамар бий болгоно.
Хамрын хагалгаа хийлгэхээс өмнө хамартаа филлер шахуулсан хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч филлерийг байнга шахууулах боломжгүй тул мэс засал хийлгэх нь зөв сонголт юм.
Барби хамрын мэс засал
Мэши хамар ба хамрын үзүүр засах мэс засал
C-Point Хамрын үзүүр засах мэс засал
Хамрын мэс засал хэрхэн хийгддэг вэ?
Өндөр зэрэглэлийн туршлага бүхий мэргэжлийн эмч нарын баг зөвхөн танд тохирсон өөрийн мэт хамрыг хийж таны хүсэж буй үр дүнг өгөх болно.
- 1 шат : Хагалгааны өмнө хамрын ерөнхий байдлыг ажиглан хамрын мэс заслын мэргэжлийн эмчийн зөвлөгөө авнө.
- 2 шат : Аюулгүй хагалгааны үүднээс эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг авч 50 гаруй төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээ хийгдэнэ.
- 3 шат : Шинжилгээний хариунаас үндэслэн хагалгаа хийх хэсгийн загварыг гаргана.
- 4 шат : Яг 1-2 цагийн дараа гэхэд л таны хүссэн хэлбэрийн хамар бэлэн болно.
- 5 шат : Арьсны уян хатан чанар ба хурдан эдгэрэлийг явуулах мэс заслын дараах арчилгаа.
- 6 шат : Өвчтөний эдгэрэлт болон хамрын байдлыг шалгах эмчийн давтан үзлэг
Хамрын мэс заслын талаар талаар асуух зүйл байгаа бол
Онлайн зөвлөгөө болон үнийн лавлагаа авах замаар хүссэн хариултаа авах боломжтой.
-
- Гадаад өвчтөнд зориулсан орчуулгын үйлчилгээ байгаа эсэх? Тийм. АЙДИ эмнэлэгт таньд зориулсан орчуулагч орчуулга хийж үйлчлэх болно. Нэмэлт орчуулгын төлбөр авахгүй ба 1:1 орчуулгын үйлчилгээ зөвлөгөө, мэс засал, хяналт болон эдгэрэлт хүртэлхи үйл явц хүртэл хамт байх ба үйлчлүүлэгч ямар нэг асуудалгүйгээр мэс засалдаа 100 хувь анхаарахад туслах болно.
- Хамрын мэс заслын дараа нүдний урд сэтлүүлсэн мэт үр дүн гардаг уу? Хамрын мэс заслын дараа эхэндээ хавдалттай байдаг учраас арьс татагдаж нүдний дотор хэсэг татагдаж тийм мэдрэмж төрж болох ч энэ нь 2 сарын дараа гэхэд алга болдог. Үүнээс гадна нүдний хоорондох зай бага болон хамар намхан тохиолдолд хамарны өндрийг хүнд нь тохируулан хийснээр нүд хэт татагдаж харагдахаас сэргийлнэ.
- Хамрын давтан хагалгааны дараах хавдалт удаан үргэлжлэх үү? Хамрын давтан хагалгааны хувьд анхны хагалгаанаас илүү цус гарах магадлалтай байдаг төдийгүй хагалгааны явц ч бага зэрэг төвөгтэй байдаг ч хавдалт нь нэг их ялгаа байдаггүй ба ихэвчлэн 2 долоо хоног өнгөрөхөд ерөнхийдөө томоохон хавдрууд алга болдог.
- Бүргэд буюу монхор хамарны хагалгаа хийх үед заавал хамрын нуруу хэсэгт хиймэл биет суулгах хэрэгтэй эсэх? Бүргэд буюу монхор хамар нь ихэвчлэн хамрын нуруу хэсэг өндөр байдаг ба хамрын нуруу хэсэгт овойж гарсан хэсгийг цэвэрхэн дарж оруулах нь Key-point гэдэг ажилбар юм. Илүү өндөр хамар хийлгэх хүсэлгүй байгаа бол хиймэл суулгац хийлгүйгээр хагалгаа хийх боломжтой.
- Хамрын мэс засал хийлгэхээс өмнө филлер шахуулсан хүн шууд мэс засал хийлгэх боломжтой эсэх? Эхний ээлжинд филлерийг шимэгдэж дуусах хүртэл хамрын мэс засал хийлгэхгүй байсан нь илүү дээр. Филлер хийлгэсний дараа хийлгэвэл хамрын нуруу хэсэг өндөр болсон байдаг тул анх байсан хамарны өндрийг тодорхойлох боломжгүй байдаг. Тиймээс хагалгаа хийлгэхээр бол хамранд шахсан филлерийг хайлууласны дараа хагалгаа хийлгэх хэрэгтэй.
- Хамрын хөндийн үрэвсэлтэй хүн хамрын хагалгаа хийлгэвэл илүү үрэвсдэг эсэх? Хамрын хөндийн үрэвсэл, хөндийт үрэвслийн үед хамрын мэс засал хийлгэсний дараа үрэвсэл улам даамжирдаг гэсэн хүмүүс их байдаг. АЙДИ эмнэлгээс эдгээр хүмүүст зориулан 3D-р харах компьютерийн зураг авч харан шинжилсэний үндсэн дээр хамарны бүтцийг харж хагалгааны төлөвлөгөөг гаргадаг тул хамарны үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүйгээр гоо сайхны талын өөрчлөлтийг авах боломжтой байдаг.