
Аюулгүй мэс заслын өмнөх нэгдсэн шинжилгээгээр нэг л удаа!

Дотрын мэргэжлийн эмчтэй шинжилгээний баг
Аюулгүй мэс заслын төлөөх системчилсэн шинжилгээ!
АЙ ДИ эмнэлэгт дотрын мэргэжлийн эмч шинжилгээний хариунд хяналт тавьж ажилладаг.
Дотрын мэргэжлийн эмчийн шинжилгээ, оношилгоогоор үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх биеийн байдал, мэс заслын явц болон мэс заслын дараа эдгэрэх хугацааг хүртэл тооцоолсноор аюулгүй мэс засал хийх боломжтой болдог.
Аюулгүй мэс заслын өмнөх
нэгдсэн шинжилгээний төвийн дарга
Дотрын тасгийн эмч Kyung Jin Oh

Dr. Oh Kyung Jin
- Их сургуулийн эмнэлгийн стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр мэргэжлийн өндөр түвшинд шинжилнэ
- Дотрын эмчтэй баг бүрэлдэхүүний 1:1 шинжилгээ
- Үндсэн шинжилгээнээс эхлээд нарийвчилсан шинжилгээ, өсөлтийн шинжилгээ зэрэг шинжилгээг хийж, мэс засалд орох боломжтой эсэхийг дүгнэдэг
Яагаад гоо сайхны мэс заслын өмнө нэгдсэн шинжилгээ хийх хэрэгтэй вэ?
Бүтэн биеийн мэдээ алдуулалттай эсвэл харьцангуй удаан үргэлжлэх гоо сайхны мэс засал хийх тохиолдолд зүрх болон уушги, элэгний үйл ажиллагаа, даралт зэрэг биеийн эрүүл мэндийг нэгд нэггүй шалгаснаар аюулгүй мэс засал хийх боломжтой болдог .
Хэрэв шинжилгээ хийлгүйгээр мэс засал хийхээр болбол алдаа гарах том эрсдэл дагуулж байгаатай адилхан учир заавал нэгдсэн шинжилгээ хийх шаардлагатай байдаг.

Их сургуулийн эмнэлэгт мэс заслын өмнө үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг нарийвчлан шинжилдэгтэй адил аюулгүй мэс заслыг хүсч байгаа л бол гоо сайхны мэс заслын өмнө ч гэсэн нэгдсэн шинжилгээг хийх хэрэгтэй !
АЙ ДИ эмнэлгийн ясны сийрэгжилтийн шинжилгээ
Ясны сийрэгжилттэй хүн эрүүний гажиг засах/нүүрний хэлбэр засах мэс заслыг хийхээр болбол мэс засалд орохоос эхлээд эдгэрэх хүртэл явцад гарч болох эрсдлийн зэргийг улам нэмэгдүүлэх магадлалтай тул гажиг засах/ нүүрний хэлбэр засах мэс заслын өмнө ясны сийрэгжилтийн шинжилгээ заавал хийх нь зүйтэй.

Нас харгалзахгүй Хэн ч байсан болно! Өөр тийш явах хэрэггүйБүгдийг нэг дороос!
1. X-ray зурагтай харьцуулбал бүтэц давхцдаггүй учир хариу найдвартай
2. Бусад шинжилгээг бодвол хариу нь хурдан гардаг учир хүлээлтийн цаг богино
3. 3D-CT ашигласнаар хэсэгчилэн болон бүтнээр нь дүрсээ баталгаажуулдаг учир дүгнэлт тодорхой
4. Аюулгүй мэс заслын оношилгоо болон мэс заслын хариуцагч эмч сийрэгжилтийг хоёр төрлөөр шинжлэх боломжтой систем
Ясны мэс заслын өмнө, ясны өсөлтийн шинжилгээг мартаж болохгүй
Ясны хөгжлийн эх үүсвэр болох толгой, гар хөлийн бугуй, өвдөг, сүүж зэргийг X-ray зураг даран өсөлт зогссон эсэх мэдэх боломжтой .Насанд хүрсэн хүн ч гэсэн яс нь бүрэн хөгжөөгүй байх тохиолдол байдаг учир мэс заслын өмнөх нэгдсэн шинжилгээгээр мэс засал хийх боломжтой эсэх мэдэх хэрэгтэй .

Ерөнхийдөө 20 насанд ясны өсөлт зогсдог боловч хувь хүний онцлогоос хамааран 25 нас хүртэл өсөлт явагдах боломжтой гэж үздэг ба ясны мэс засал хийхийн өмнө заавал өсөлтийн шигжилгээг хийх шаардлагатай.
[хавсралт : өсөлт зогсох хугацаа нь тухайн хүнээсээ хамааран өөр өөр байдаг. ]
Гоо сайхны мэс заслын шинэ ирэн үе Аюулгүй мэс заслын өмнөх нэгдсэн шинжилгээ
БНСУ-ын анагаахын чиглэлд манлайлагч АЙ ДИ эмнэлэг дахин нэг удаа БНСУ-ын гоо сайхны мэс заслын шинэ ирэн үеийг авчирсан юм .
“Гажиг засах мэс засал”, “Дөрвөлжин эрүүний мэс засал” зэрэг бүтэн биеийн мэдээ алдуулалттай нүүрний мэс заслаар мэргэшсэн АЙ ДИ эмнэлэг нь мэс заслын явцад үүсч болох эрсдлүүдийг бууруулах, үйлчлүүлэгч итгэж болох мэс заслын систем бий болгохын тулд мэс заслын өмнөх нэгдсэн шинжилгээг бий болгосон билээ.
01
Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ
02
Аюулгүй мэс заслын өмнөх нэгдсэн шинжилгээ
03
Итгэж болох мэс заслын орчин
