Солонгосын нүүрний хэлбэр засах мэс заслыг зөвхөн АЙДИ эмнэлэгт
Бид илүү жижиг, илүү гоо үзэсгэлэнтэй төрхийг бий болгохоор судалсаар байна.
Ширүүн төрхтэй хүмүүсийн хувьд илүү жижиг, илүү үзэсгэлэнтэй V line хэлбэрийн зөөлөн дүр төрхтэй болно гэдэг мөрөөдөл нь ч байж болох юм.Солонгосын АЙДИ гоо сайхны эмнэлэг нь илүү жижиг, илүү үзэсгэлэнтэй төрхийг бий болгохыг хүссэн хүмүүсийн хүслийг биелүүлэхийн тулд дугуй нүүр, шөвгөх нүүр, урт нүүртэй байсан ч V line хэлбэрийн хөөрхөн төрхтэй болох боломжийг олгохын тулд нүүрний хэлбэр засах мэс заслын судалгааг эрчимтэй явуулж байна.
Солонгосын АЙДИ эмнэлгийн нүүрний хэлбэр засах мэс заслын төрлүүд
Нүүрний үндсэн асуудлыг түрүүлж авч үздэг.
Дугуй, урт, дөрвөлжин хэт өнцөгтэй зэрэг нүүрний хэлбэрүүд олон янз байдаг.
Эдгээр асуудлаас болоод шаналгаатай байдаг бол Солонгосын эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн АЙДИ эмнэлгээс зөвлөгөө аваарай.
MVT Дөрвөлжин эрүү багасгах мэс засал
Mini V-line Урд эрүүний мэс засал
Урт нүүр богиносгох V-line мэс засал
High-L зүсэлтээр шанаа багасгах мэс засал
Хиймэл биет ашиглах духны мэс засал
Үсний шугамаар дух багасгах мэс засал
Хамар, уруул хоорондын зайг багасгах мэс засал
Эрэгтэй нүүрний хэлбэр засах мэс засал
АЙДИ эмнэлэгт нүүрний хэлбэр засах мэс засал хэрхэн хийгддэг вэ?
Дээд зэрэглэлийн ур чадвартай нүүрний хэлбэр засах мэс заслын эмч нар гадаад төрх болон нүүрний үйл ажиллагааны асуудлыг ч бас шийдэж өгнө.
- 1 шат : Тухайн хүнд байгаа асуудал болон хийлгэхийг хүсч буй мэс заслын үр дүнгийн талаар ярилцах
- 2 шат : Аюулгүй мэс заслын үүднээс нэгдсэн эрүүл мэндийн шинжилгээгээр ясны сийрэгжилт болон 50 гаруй төрлийн цусны нарийн шинжилгээ
- 3 шат : Рентгэн, 3D компьютерийн зураг авч ясны бүтцийг шинжлэх
- 4 шат : Хийгдэх хагалгааны мэргэжлийн эмчийн зөвлөгөө
- 5 шат : Мэдээгүйжүүлэх нойрсуулах тасгийн мэргэжлийн эмчийн хяналтын дорхи аюулгүй мэс засалэхлэх
- 6 шат : Мэс заслын дараах сэргэх болон эрүүл мэндийг хянах хэвтэн эмчлүүлэх амрах тасаг
- 7 шат : Арьсны уян хатан чанар нөхөн төлжилтөд зориулсан хагалгааны дараах арчилгаа
- 8 шат : Өвчтөний эдгэрэлтийн явцыг шалгах зорилгоор хяналтын зөвлөгөө
Нүүрний ясны чиглэлийн мэргэжлийн эмч нартай АЙДИ эмнэлэг
Олон төрлийн тохиолдлуудад тулгуурлан үүссэн зөвхөн АЙДИ эмнэлгийн туршлага арга барил нь мэс заслын өмнөх төлөвлөгөөнөөс эхлэн мэс заслын дараахи үр дүн хүртэл таныг сэтгэл хангалуун байлгах болно.
Нүүрний хэлбэр засах мэс заслын талаар мэдэхийг хүссэн зүйлдээ хариулт олж чадахгүй байгаа бол
Онлайн зөвлөгөө болон үнийн лавлагаа авах замаар хүссэн асуултаа асууж хариултаа авах боломжтой.
-
- Гадаад өвчтөнд зориулсан орчуулгын үйлчилгээ багтсан эсэхТийм. АЙДИ эмнэлэгт таньд зориулсан орчуулагч орчуулга хийж үйлчлэх болно. Нэмэлт орчуулгын төлбөр авахгүй ба 1:1 орчуулгын үйлчилгээ зөвлөгөө, мэс засал, хяналт болон эдгэрэлт хүртэлхи үйл явц хүртэл хамт байх ба үйлчлүүлэгч ямар нэг асуудалгүйгээр мэс засалдаа 100 хувь анхаарахад туслах болно.
- Мэс заслын дараа сэргэх хугацаа? Ихэвчлэн дөрвөлжин эрүүний мэс заслын хувьд өвчтөний онцлогоос хамааран хагалгаа хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарах ч тохиолдол байдаг ба унтуулгын дараа сэрээд толгой өвдөх болон халуурах зэрэг шинж тэмдгүүд илрэх, мэс заслын шархны хэсгийг цэвэрлэх болон хяналтын шаардлага зэргээс хамааран 1-2 хоног эмнэлэгтээ хэвтэх нь чухал байдаг. Мэс заслаас хойш 2-3 хоног өнгөрвөл хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой ба хагалгааны хугацаа бага, цус алдалт бага болон хавдалт бага зэрэг нь гол онцлог болно.
- Мэс засал хийгдсэн өдрөө эмнэлгээс шууд гарах боломжтой гэсэн ч хэвтэх шаардлага байна уу? Энгийн шанаа багасгах мэс засал хийгдсэн үед тухайн өдрөө эмнэлгээс гарах боломжтой байдаг. Өглөө хагалгаанд ороод сэргээх өрөөнд сэргэсний дараа үдээс хойш гэр лүү гээ явдаг хүмүүс олон байдаг. Үүн дээр, гэртээ хариад унтахдаа хэт бөхийх болон нүүрэнд ачаалал өгөх үйлдлийг хязгаарлан өндөр дэртэй унтах нь хавдах болон өвдөлтөөс сэргийлэх ач холбогдолтой.
- Нүүрний 2 тал өөр байсан ч гэсэн мэс заслаар засагдах боломжтой эсэх? Эрүү болон шүдний ерөнхий бүтцэд асуудал байхгүй тохиолдолд дөрвөлжин эрүүний мэс заслаар нүүрний тэгш бус хэмийг засах боломжтой. Зөвхөн нэг талаараа иддэг зуршлаас болоод булчин хэт хөгжсөн бол энгийн ботокс тарих болон булчинг давхар тайрах ажилбар болох volume дөрвөлжин эрүүний мэс заслыг хийж болох ба эрүүний ясны хөгжлийн ялгааг гаргаж тэгш бус хэм байвал 2 талын яснаас адилгүй хасч тэгш хэмийг бий болгох, V хэлбэрийн эрүүг бий болгох хагалгааг хийж өгдөг.
- Шанааны ясны хагалгаа хийлгэснээр хацрын арьс унжих уу? Юуны түрүүнд мэс заслын өмнөх шанааны ясны бүтцийг судлан оношлох нь хамгийн чухал асуудал. Рентгэн зураг, 3D зураг авч харан дүгнэж туршлагатай нарийн мэргэжлийн эмч ийн зөвлөгөөгөөр орно. Мэс заслын үед арьс болон шанааны ясны харьцааг дээд зэргээр харгалзан үзэж үүнтэй хамт арьс өргөж татах болон АЙДИ эмнэлгийн судалж гаргасан тохируулагч пинээр маш сайн засч өгснөөр хацрын арьс унжих асуудалд санаа зовохгүй байх боломжтой.
- Шанаа яс багасгах хагалгаа хийсний дараа яс дахин ургах эрсдэл байгаа эсэх? Нүүрний ясны хувьд ясны өсөлт бүрэн зогссон үед дахин өсч ургадаггүй. Үүнээс гадна, шанаа яс багасгах мэс засал нь шанаа ясны ерөнхий бүтцийг дотор тийш хөдөлгөн шинэ байрлалд оруулах хагалгаа тул хагалгааны дараа яс томрох асуудал байдаггүй. Санаа зовохгүй байж болно.
- Пин –г заавал ашиглан хагалгаа хийх хэрэгтэй эсэх? Нэгэнт хөдөлсөн шанаа яс дахин сайн наалдаж нийлэх хэрэгтэй тул ясны хоорондох нийлэмжийг сайжруулах нь чухал тул пинийг заавал ашиглан хагалгааг хийдэг. Мэс заслаас 3 сар орчмын дараа өнгөрөхөд яс хагалгааны өмнө байсан шиг наалдаж нэг бүтэцтэй болдог. Пин нь титаниум бүтэцтэй хэдэн арван жил ч ашиглах боломжтой шүдний имплант шиг хиймэл бүтэцтэй зүйл юм. Томоороо имплантаас жижиг ба онгоцны буудал дээрхи шалган болон CT,MRI шинжилгээнд ороход ямар нэг асуудалгүй юм.
- Дөрвөлжин эрүүний мэс заслын аргууд дотор Т-хусалт болон эргүүлэх аргын ялгаа? Эргүүлэгтэй арга нь доод эрүү хүртэл тойргоор багасгаж натурал V хэлбэрийн дүр төрхийг бий болгодог арга юм. Эрүүний өнцгийг засах боломжтой боловч эрүүний үзүүр хүртэл засах боломжгүй гэдгээрээ сул талтай байдаг. Т-хусах арга нь чихний доод хэсгийн өнцөг, мохоо хэлбэрийн дээд эрүү хүртэл засч өгөх боломжтой тул эрүүний бүх хэсгийн өөрчлөлтийг засч, эрүүг бүхэлд нь засч өгдөг тул нүүрний тэгш бус хэмийг засахад үр дүнтэй байдаг тул үйлчлүүлэгч нарын ихээр сонирхдог хагалгаа юм.