Хамрын давтан мэс засал?
Хамрын мэс засал хийлгэж байсан, гоо зүйн болон үйл ажиллагааны хувьд сэтгэл хангалуун бус хамартаа ахин мэс засал хийлгэхийг хамрын давтан мэс засал гэдэг.
Хамрын мэс заслын дараа хүссэн хэлбэрээс нь өөр болсон байх, үрэвсэл үүссэн гэх мэт олон шалтгаанаар давтан мэс засал хийлгэдэг. Давтан мэс засал нь эрсдэл өндөртэй тул хамрын гоо сайхны мэс заслаар мэргэшсэн туршлагатай эмчид хандах шаардлагатай.
Хамрын давтан мэс засал
Хамрын нуруун дахь хиймэл биет хазайсан тохиолдолд
Мэс заслын арга
Ийм тохиолдолд хиймэл биетийг гарган авч, хиймэл биет оруулах зайг хоёр талаас нь нэгэн жигд болгосны дараа хамрын нурууны хэлбэрт таарах хиймэл биетийг суулгаж өгнө. Хиймэл биетийг мөгөөрсөн ясанд тогтоож өгснөөр хөдөлгөөнгүй болж, хазайх асуудал гарахгүй.
Хамрын нуруу хэт өндөр тохиолдолд
Мэс заслын арга
Ийм тохиолдолд хийсэн силликоныг авч хаясны дараа хэт өндөр нурууг буулгаж намхан хиймэл биетээр хүссэн хэмжээнд хамрын өндрийг тааруулж өгнө. Хамрын өргөн ясыг багасгана.
Хамрын үзүүр навтайсан тохиолдолд
Мэс заслын арга
Хамрын доторх мөгөөрсөн ясыг ашиглан хамрын үзүүрийг татаж, бат бэх бэхэлсний дараа мөгөөрсөн ясыг суулгаж хамрын үзүүрийг дахин буухааргүй болгох болно.
Хамрын нуруу хэт нарийнхан тохиолдолд
Мэс заслын арга
Хамрын нуруунд хийсэн хиймэл биетийн өргөнийг нэмж өмнөхөөсөө арай өргөн хамартай болгож засдаг.
Хамрын хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд
Мэс заслын арга
Хэт өөрчлөгдсөн хэсгийг авч хаясны дараа хамрын хөндийн мөгөөрсөн яс юмуу чихний мөгөөрсийг ашиглаж хамрын үзүүрийг хүссэн шинэ хэлбэрт оруулна.
Хамар богиноссон тохиолдолд
Мэс заслын арга
Силликоныг авч хаясны дараа эргэн тойрны эд эсийг зөөлрөхийг нь хүлээж ойролцоогоор 3~6сарын дараа давтан мэс засал хийх нь тохиромжтой. Богиноссон хамрын үзүүрийг хамрын доторх мөгөөрсөн ясыг ашиглаж уртасгана. Уртасгасан хэсгийн нурууг хиймэл биет ашиглан өндөрлөнө.
Хамрын давтан мэс заслын давуу тал
- Мэс засал : Анхны мэс заслын бүтэлгүйтлийн шалтгааныг олж тогтоон илүү гүйцэтгэл сайтай мэс заслыг хийнэ
- Эсийн гэмтэл : Давтан мэс заслын үед шаардлагатай эд эст л хүрдэг тул эд эсийн гэмтэл бага
- Барби хамар : Хамрын нуруу болон үзүүрт хиймэл биетийг хэрэглэж төрөлхийн мэт барби хамрыг бий болгоно
- Гайхалтай хамрын нуруу : Хажуу, урд бүх талыг харгалзаж гайхалтай хамартай болгоно
- Эдгэх хугацаа богино : Хөхрөлт болон хавдар бараг байхгүй, эдгэх хугацаа богино
Мэс заслын өмнөх
Эхний мэс заслын бүтэлгүйтлийн шалтгааныг олж тогтоох!
Гүйцэтгэлийн түвшин өндөр мэс засал хийхийн тулд 3D-томогрофаар нарийвчилсан оношилгоо хийх
3D виртуалаар мэс заслын дараах үр дүнг тооцоолох
Эмчилгээний дараах төрхийг харж болох 3D виртуал ашиглаж давтан мэс заслын дараах үр дүнг таамаглах
Онцлогт нь тохирсон мэс заслын төлөвлөгөөг боловсруулах
Нүүрний онцлогийг харгалзан өөрт нь зохих дизайн, мэс заслын аргыг төлөвлөх
Мэс заслын явцад
Барби хамар
Хамрын нуруу, үзүүрт хиймэл биетийг өөр өөр хэрэглэх ба яг тохирсон хамрын хэлбэрийг бэлэглэх болно
Хамрын давтан мэс заслын бодит кейс баримт
АЙ ДИ эмнэлэгт эрүүл, гоё хэлбэртэй сайхан хамартай болсон хүн олон
эд эсийн гэмтэл бага
Давтан мэс заслын үед шаардлагатай эд эст л хүрдэг тул эд эсийн гэмтэл бага.
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
2цаг
Мэдээ алдуулах арга
хэсэг хугацаанд унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
ойролцоогоор 5~7 хоногийн дараа
Эдгэх явц
7 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой