Дээд, доод эрүүнд бат бэхлэгдсэн гажиг засах бэхэлгээ

Бэхэлгээг авах VS Бэхэлгээг авахгүй үлдээх

Гажиг засах бэхэлгээ авахыг хүссэн тохиолдолд

“ Гажиг засах мэс заслын бэхэлгээг
авахгүй байсан ч аюулгүй юм.”
Q1:Бэхэлгээг заавал авахуулах шаардлагатай юу?
Заавал авахуулах шаардлагагүй.
Бэхэлгээ нь мэс засал болон эмчилгээний журмаар хэрэглэгддэг метал материалтай тул шүдний имплантад ч гэсэн ашигладаг. Хүний биенд хор нөлөөгүй материал учир зайлшгүй авах шаардлагатай биш юм.
Q2:Бэхэлгээг яагаад ашигладаг вэ?
Мэс заслын үр дүнг сайжруулахын тулд ашигладаг.
Дээд, доод эрүүний гажиг засах мэс заслын хувьд ясыг хооронд нийлүүлж бэхэлснээр мэс заслын дараа эдгэрэл хурдан болдог давуу талтай.
Q3:Бэхэлгээг хэдийд авах боломжтой вэ?
Хувь хүний биеийн онцлогоос хамаарч дундаж хугацаа нь 6 сараас дээш байдаг.
Ойролцоогоор 6сар~ 1жилийн хооронд бэхэлгээг авахуулах боломжтой. Хүн бүрийн эдгэрэх хугацаа өөр өөр байдаг тул бэхэлгээ авах мэс заслын өмнө шинжилгээ өгөх нь зүйтэй.
Мэс заслын талаарх мэдээлэл

Мэс заслын цаг
30-40 минут

Мэдээ алдуулах арга
Бүтэн биеийн

Эмнэлэгт хэвтэх
Хэвтэхгүй

Оёдол авах хугацаа
Шаардлагагүй

Эдгэх явц
шууд энгийн амьдралдаа эргэн орох боломжтой