Доод эрүүний гажиг засах мэс засал?
Товойн гарч ирсэн доод эрүүний байрлалыг хөдөлгөн эрүүний ясны хойд хэсгийг зүсэж давхцуулан барьж бэхэлдэг мэс засал юм. Зөвхөн доод эрүүг хөдөлгөж, зуултыг тохируулдаг ба дээд доод эрүүг бүгдийг нь хөдөлгөдөг гажиг засах мэс засалтай харьцуулбал мэс заслын цар хүрээний тэн хагастай тэнцэнэ.


Доод эрүүний гажиг засах мэс засал шаардлагатай тохиолдолд
“Доод эрүүний яс хэвийн бус байгаа тохиолдолд”
(зөвхөн нүүрний тэгш хэм зөв тохиолдолд хамааралтай)



Татгалзвал тавгүй байна!
Буруу зуулт болон эрүүний үений эмгэг нь ихэнхдээ хавсардаг. Хоол идэхэд хүндрэлтэй байснаас хоол боловсруулах эрхтний архаг хямралд өртөх үзэгдэл элбэг байдаг. Мөн шүдний эрүүл мэнд сайн биш байх тохиолдол их. Эрүүний доод хэсэг хэт хөгжиж, урагшаа түрж гарч ирэх нь гадаад төрхийг ч эвгүй харагдуулдаг.
АЙ ДИ гоо сайхны мэс заслын эмнэлэг нь үйлчлүүлэгчийн ясны байдлыг нарийн судалж зөв оношилсны дараа хамгийн аюулгүй бөгөөд үр дүн сайтай аргаар мэс заслаа хийдэг
Доод эрүүний гажиг засах мэс заслыг сайн хийдэг эмнэлэг сонгохыг хүсч байвал
Point 1
Эрүүний үений талаар сайн мэдлэгтэй эсэх? Эрүүний гажиг засах мэс заслыг сайн хийдэг эсэх?
Point 2
Гоо сайхны мэс заслын тасаг, Амны хөндийн тасаг, Шүдний аппарат суулгах эмч нар бүгд нэгэн дор байдаг эсэх?
Point 3
Мэс заслын өмнө 50-иад төрлийн нэгдсэн шинжилгээг явуулдаг эсэх?
Point 4
Зөвлөгөөний үе шатаас эхлээд мэс засал, мэс заслын дараах эдгэрэх шат хүртэл арчилгааг хийж өгдөг эсэх?
Доод эрүүний мэс заслын талаарх асуулт хариулт~
Q:Миний нүүрэнд “доод эрүүний мэс засал” хийх хэрэгтэй юу? “эрүүний гажиг засах мэс засал хийх хэрэгтэй юу?” гэдгийг сайн мэдэхгүй байна~
A:Дээд эрүүний ясны байрлал, үйл ажиллагааны болон гоо зүйн харагдах байдал зэрэгт ямар нэг доголдол байхгүй тохиолдолд эрүүний гажиг засах мэс засал хийлгүйгээр доод эрүүний мэс заслыг санал болгодог.
Q:Доод эрүүний мэс заслын гоо зүйн талын үр дүн нь дээд, доод эрүүний гажиг засах мэс засал хийлгэсэнтэй дүйцэх болов уу?
A:Дээд, доод эрүүний гажиг засах мэс засал хийхэд нүүр зөв хэлбэртэй болдог ч тухайн хүний нүүрнээс хамаарч зөвхөн доод эрүүний гажиг засах мэс засал хийх тохиолдол байдаг.
Олон янзын мэс заслын арга барил эзэмшсэн мэргэжлийн эмч үйлчлүүлэгчийн эрүүний байдлыг тодорхой оношилж, мэс засал хийж байна уу гэдэг нь чухал юм.
Бүр илүү үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол доод эрүүний гажиг засах мэс заслаар эрүүний байрлалыг нүүлгэж, эрүүний хэлбэр засах мэс заслыг хийх боломжтой ба эхлээд туршлагатай эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
Доод эрүүний гажиг засах мэс заслын давуу тал
- Мэс заслын цар хүрээний тал хувь нь багасна.
- Эрүүний гажиг засах мэс засал хийсэн мэт үр дүн
- Эмнэлэгт хэвтэх хугацаа богиносно.
- Эдгэрэх хугацаа, мэс заслын хүндрэл ч гэсэн тал хувиар багасна.
Мэс заслын талаарх мэдээлэл

Мэс заслын цаг
1цаг 30минут

Мэдээ алдуулах арга
Бүтэн биеийн мэдээ алдуулалт

Эмнэлэгт хэвтэх
1 хоног

Оёдол авах хугацаа
2 долоо хоногийн дараа

Эдгэх явц
2~3 долоо хоногийн дараагаас энгийн амьдралдаа эргэн орно.