Гажиг засах мэс засал гэдэг нь?
“Гажиг засах мэс засал”, “Эрүү засах мэс засал” ч гэж нэрлэдэг. Дээд эрүү (дээд эрүүний гажиг) ба доод эрүү (доод эрүүний гажиг)-нд мэс засал хийдэг тул дээд доод эрүүний гажиг засах мэс засал гэж хэлдэг. Шаамий эрүү, нүүрний хэм алдагдалтай, эрүүний байршил буруу байх тохиолдолд дээд доод эрүүний ясыг зүсэж зөв байрлалд оруулдаг бөгөөд зажлах болон хэл ярианы үйл ажиллагаанд төдийгүй нүүрийг зөв хэлбэртэй болгоход онцгой үүрэгтэй мэс засал юм.
Гажиг засах мэс заслын хэрэгцээ ихсэх тусам тэр чинээгээрээ эмчилгээний арга нь ч хурдацтай хөгжих болсон юм.
Эрүүний буруу байрлалтай гажгийг засахын тулд заавал урт удаан хугацааны эмчилгээг хийдэг байсан бол одоо үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, ая тухыг хангахын зэрэгцээ гоо сайхны талаасаа илүү үзэсгэлэнтэй болгох мэс заслыг хийж байна.
Одоогийн гажиг засах мэс заслын түүх , АЙ ДИ гоо сайхны эмнэлэг
Одоогийн гажиг засах мэс засал нь АЙ ДИ гоо сайхны эмнэлгээс гаралтай.
АЙ ДИ эмнэлэг нь “Бэхэлгээгүй гажиг засах мэс засал”-ыг нэвтрүүлснээр гажиг засах мэс заслын орчин, аргачлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон юм.
Мөн гажиг засах мэс заслын урьдчилан тооцоолох программыг оруулж ирсэн бөгөөд мэс заслын ур чадвар, технологио тасралтгүй сайжруулсаар байгаа билээ.
Гажиг засах мэс засал нь дотоодын ур чадвартай эмнэлгээс АЙ ДИ эмнэлгийг төлөөлж болно. Мөн жил бүр “Олон улсын гажиг засах уулзалт хуралдаан”-д оролцож гажиг засах мэс заслын онцлогийн талаар судалж түгээсээр байгаа.
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
2цаг 30мин
Мэдээ алдуулах арга
Бүтэн биеийн мэдээ алдуулалт
Эмнэлэгт хэвтэх
2 өдөр хэвтэж эмчлүүлнэ
Оёдол авах хугацаа
ойролцоогоор 2 долоо хоногийн дараа
Эдгэх явц
2 долоо хоног~1сарын дараа энгийн амьдралдаа орох боломжтой.