• HOME
  • Аюулгүй гоо сайхны мэс засал
  • Нэгдсэн шинжилгээ

Нэгдсэн шинжилгээ

Нэгдсэн шинжилгээ

АЙ ДИ эмнэлэг нь мэс заслын өмнө нэгдсэн шинжилгээ хийдэг ба,
үйлчлүүлэгчийг өөр эмнэлэг рүү явуулалгүй өөрийн эмнэлэгтээ
бүх шинжилгээг авдаг тул илүү ая тухтай байх болно.

Шинжилгээний өмнөх үйл явц

Card image cap
Зөвлөгөөний карт бөглөх

Зөвлөгөөний өмнө үйлчлүүлэгчийн мэдээлэл, биеийн байдал, өвчний түүх зэргийг асууж тэмдэглэнэ.

Card image cap
Шинжилгээний өмнөх зөвлөгөө

Шинжилгээний өмнө эмч нартай зөвлөлдөнө.

Card image cap
Шинжилгээний өдрийг товлох

Мэс заслын өмнө нэгдсэн шинжилгээг хүссэн өдрөө сонгож цаг захиална.

Шинжилгээний өмнөх өдөр анхаарах зүйлс

  • Согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй
  • Шинжилгээний бодит үр дүнд саад учруулдаг тул хэтрүүлж идэх болон шингэн хэтрүүлэн ууж болохгүй.
  • Эм ууж байгаа тохиолдолд шинжилгээ өгөхөөс 2~3өдрийн өмнө зогсоосон байх шаардлагатай
  • Жирэмсэн болон сарын тэмдэг ирсэн үед шинжилгээ өгөхгүй байх

Шинжилгээ өгөх өдрийн үйл явц

Card image cap
Шинжилгээний бүртгэл

Эмнэлгийн 1 давхрын бүртгэлийн хэсэгт цагаа шалгуулан бүртгүүлсний дараа хүлээнэ.

Card image cap
Хувцас солих

Хувцас солих өрөөнд орж, хувцасаа (зөвхөн дотуур өмдөө үлдээнэ) эмнэлгийн халаадаар сольж өмсөнө.

Card image cap
Нэгдсэн шинжилгээг эхлэх

Биеийн ерөнхий үзлэг, цацраг туяаны шинжилгээ, зүрхний бичлэг, ясны нягтаршлын шинжилгээ зэрэг 50 гаруй төрлийн нэгдсэн шинжилгээг заавчирчилгааны дагуу, дэс дарааллаар хийнэ

Шинжилгээний өдөр анхаарах зүйлс

  • Өглөөний цайг уухгүй байх. Мөн ус, эм, бохь, тамхи зэргийг хориглоно.
  • Нүдний шил, ленз хориглохгүй.
  • Шинжилгээний өдөр үнэт зүйл болон гоёлын хэрэглэлээ биедээ авч ирэхгүй байх
  • Шинжилгээнд шээсний шинжилгээ багтаж байгаа тул эмнэлэгт ирэхийн өмнө биеэ засахгүй байх

Шинжилгээний дараах үйл явц

Card image cap
Шинжилгээний хариу авах

7 хоног дотор шинжилгээний хариу гарах ба ямар нэгэн асуудал илэрвэл шинжилгээний хариу, мэс засалтай холбоотой зөвлөгөөг өгнө.

Card image cap
Аюулгүй мэс заслын бэлтгэл

Нэгдсэн шинжилгээний хариунд тулгуурлан мэдээ алдуулалт болон эмчилгээний хэрэгсэл, цус зэрэг аюулгүй мэс засалд шаардагдах бүгдийг бэлдэнэ.