01. ЭМЯ-ны магадлан итгэмжлэлтэй

02. Хариуцлагатай эмнэлгийн бүрэлдэхүүн

03. Хамтарсан систем

04. Өндөр технологийн системтэй барилга

05. Мэргэжлийн 8 төв

06. Мэс заслын дараах арьсны арчилгаа

07. VIP үйлчилгээ

08. Нийгэмд тустай үйл ажиллагаа

09. Нүүрний имижи судлалын төв

01. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг
АЙ ДИ эмнэлэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр шалгарсан эмнэлэг юм.

Манай эмнэлэг нь эрүүл мэндийн хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эмч, эмнэлгийн бүрэлдэхүүнтэй.
Үйлчлүүлэгч та жижиг клиник эмнэлэгт хандснаар нэгдсэн шинжилгээний тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас болоод мэс заслын өмнөх шинжилгээ, мэдээ алдуулалтын явцад хүндрэл учрах вий гэж санаа зовж байна уу?Ай Ди гоо сайхны эмнэлэг нь БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг тул та санаа зовохгүйгээр үйлчлүүлэх боломжтой.
Эмнэлгийн стандартад нийцсэн АЙ ДИ эмнэлэг нь?
02. Хариуцлагатай эмч, эмнэлгийн бүрэлдэхүүн
Их сургуулийн эмнэлгийн стандарт шалгуурыг хангасан Ай Ди гоо сайхны эмнэлгийн мэргэшсэн эмч, эмнэлгийн бүрэлдэхүүн нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг.
Id эмнэлгийн эмч нарын багийн амжилт
- Эрүүний зуулт тэгшлэх-мэс заслын дараа аппарат зүүх аргыг Солонгост нэвтрүүлсэн
- V-line T хэлбэрийн зүсэлттэй эрүүний гажиг засах мэс заслын аргыг Солонгосын гоо сайхны мэс заслын холбоонд танилцуулсан
- Эрүүний төгсгөлд залгалт хийх замаар эрүүг V хэлбэртэй болгох аргыг АНУ-ын гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний хурлын сэтгүүлд нийтлүүлсэн.
- Эрүүний хэлбэр засах мэс засалд нимгэн талст ялтас хийх аргын патент бичгийг авсан
- Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд “WILLIAM H.BELL LECTURESHIP” урилгаар илтгэл тавьсан.


03. Эмчилгээний систем
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг хангахын тулд 5 үндсэн төрлийн эмч, эмнэлгийн бүрэлдэхүүн мэс заслын төлөвлөгөөг боловсруулдаг.
Хамгийн шилдэг эмчилгээний сонголтын систем
Долоо хоног бүрийн лхавга гаригийн орой Ай Ди гоо сайхны эмнэлгийн эмч, эмнэлгийн бүрэлдэхүүн хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээний төлөвлөгөөг гаргахын тулд хуралддаг.
Гоо сайхан; нүүр ам судлал; гажиг засал; чих хамар хоолой судлал; мэдээ алдуулалт гэсэн 5 төрлийн эмч, эмнэлгийн бүрэлдэхүүн үйлчлүүлэгчийн зөвлөгөө, оношлогоо, шинжилгээний үр дүнд үндэслэн үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжинд нийцсэн эмчилгээ, үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг.
Гоо сайхны мэс заслын тасаг
Үйлчлүүлэгчийг илүү сайхан дүр төрхтэй болгохын тулд анхаарч мэс заслыг гүйцэтгэхШүдний гажиг засал
Үйлчлүүлэгчийн гавлын ясыг шинжилж, мэс заслын дараах аппаратыг зүүлгэхЭстетик
Мэс заслын дараах эдргэх хугацааг хурдасгах
Нүүр, амны хөндийн гажиг засал
Үйл ажиллагааны хувьд асуудалтай эрүүний байрлалыг засахЧих хамар хоолойн тасаг
Хамартай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэхМэдээ алдуулалт өвчин намдаах тасаг
Мэс заслын өмнөх мэдээ алдуулалтыг нэг үйлчлүүлэгчийг нэг эмч хариуцаж , аюулгүй байдлыг хариуцах04. Тэргүүлэх системтэй барилга
АЙ ДИ эмнэлгийн барилга нь зураг төслийн явцаас эхлэн аюулгүйн шаардлагын бүрэн тооцож барьсан барилга юм.
Аюулгүйн байдлыг хангасан тэргүүлэх системийн барилга
АЙ ДИ эмнэлгийн зураг төсөл нь эмнэлэгт ирэх үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын бүрдүүлэх гэсэн чин сэтгэлээс эхлэлтэй юм. Үүнд цахилгаан тасралтаас хамгаалах систем, гал түймэрт тэсвэртэй бүтэцтэй барилга, бактергүй агаарын систем зэрэг аюулгүй байдлыг хангасан АЙ ДИ эмнэлгийн тэргүүлэх системтэй барилгыг босгосон билээ.








05. Мэргэжлийн 8 төвтэй
АЙ ДИ Эмнэлгийн тасаг тус бүр нь мэргэжлийн оношилгоотой ба мэс заслын өмнөх оношилгооны үеэс мэс засал хүртэлх бүх явц оношилгоотой уялдаж байдаг.
Нүүрний мэс засалд тусгайлсан 8 баг хамтран ажилладаг
Үйлчлүүлэгчийн гоо сайхны төлөө зүтгэдэг АЙ ДИ эмнэлэг нь мэргэжлийн 8 төвтэй бөгөөд төв тус бүр хамтарсан системээр 1 удаагийн мэс заслаар сэтгэл ханамжтай үр дүнг гаргахын тулд бүх хүчээ дайчлан ажилладаг билээ.








06. Мэс заслын дараах арчилгаа
Гоо сайхны мэс засал чухал байдаг шиг түүний дараах арчилгаа ч гэсэн чухал бөгөөд АЙ ДИ эмнэлэг нь гоо зүйн мэргэжлийн “Face diet” (нүүр тураах) үйлчилгээг хийдэг.
Мэс заслын дараах үр дүнг дээшлүүлэхийн тулд
мэс заслын дараах арчилгааг сайн хийх хэрэгтэй
Мэс заслын үр дүн нь эмчийн чадвар туршлагаас хамаарч урьдчилан таамаглах боломжтой боловч мэс заслын дараах арчилгааг хэрхэн хийснээс хамаарч мэс заслын үр дүн өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тиймээс АЙ ДИ эмнэлэг нь үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохирсон арчилгааг хийж, эдгэрэлтийн хугацааг богиносгон, мэс заслын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.
АЙ ДИ гоо сайхны эмнэлэгийн мэс заслын дараах үйлчилгээ
07. VIP үйлчилгээ
АЙ ДИ эмнэлэг нь бүх үйлчлүүлэгчээ VIP түвшинд хүндлэн үзэж, үйлчлүүлэгчийн тав тухыг ханган үйлчлэхийн тулд хичээдэг.
Үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг хангахын тулд зочид буудалын үйлчилгээ, лимузингийн үйлчилгээ үзүүлж бүх хүчээ дайчлан ажилласаар байгаа билээ.

Зочид буудалд байгаа мэт үйлчилгээ
TV, комтьютертэй өрөөнд байрлах бөгөөд 1 давхрын кафег үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Лимузингийн үйлчилгээ
10 сая вон буюу түүнээс дээш үнийн дүнтэй тэнцэх үйлчилгээ авсан үйлчлүүлэгчиддээ лимузингийн үйлчилгээгээр бэлэг барьж байгаа билээ. Таныг эмнэлгээс гарах үед мэргэжлийн жолооч байрлаж байгаа газарт тань хүргэх юм.

Үйлчлүүлэгчид тохирсон үйлчилгээ
Сүйт бүсгүй, гадаад оюутан, гадаад иргэн зэрэг үйлчлүүлэгчийн онцлогт нь тохирсон үйлчилгээг үзүүлдэг.
08. Нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа
АЙ ДИ эмнэлэг нь гоо сайхны мэс заслын технологи, ур чадвараараа илүү олон хүнд гоо үзэсгэлэн, аз жаргалыг түгээхээр хичээсээр байна.
Кангнам дүүргийн шинэ нүүр царайтай болгох үйлчилгээ
Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахаар Кангнам дүүргийн захиргаатай хамтран олон соёлт гэр бүл дундаас нүүрэндээ сорвитой төлбөр авахгүйгээр эмчилгээ хийж өгөх “Шинэ нүүртэй болцгооё” үйлчилгээг эхлүүлсэн билээ.Нүүрний гажигтай хүүхдүүдэд туслах үйлсэд оролцсон
Хён Вон Сог эрхлэгч Вьетнам-Лаос бүс нутгийн нүүрний гажигтай хүүхдүүдийн нүүрний гажгийг засахын тулд жил бүр үнэ төлбөргүй мэс засал хийх сайн үйлсийн ажилд гар бие оролцсоор байгаа билээ.09. Нүүрний имижи судлалын төв
АЙ ДИ эмнэлгийн “Гоо үзэсгэлэнт нүүр судлалын төв” нь шинэ технологи, шинэ үеийн мэс заслын аргыг боловсруулж АЙ ДИ эмнэлгийг зорьж үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгчиддээ гоо үзэсгэлэн бэлэглэхийн тулд мэрийж ажилласаар байна.
Гоо үзэсгэлэнт нүүр судлалын төв
Их сургуулийн эмнэлэгт л хийгддэг гажиг засах мэс заслыг өөрийн эмнэлэгтээ хийж эхэлсэн АЙ ДИ эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд Гоо үзэсгэлэнт нүүр судлалын төвийг давхар эрхэлж байгаа билээ.
Гоо үзэсгэлэнт нүүр судлалын төв нь АЙ ДИ эмнэлгийн мэс засал, клиникийн туршлагад үндэслэн шинэ технологи, мэс заслын аргуудыг нээж дэлгэрүүлсээр байгаа бөгөөд эмнэлгийн үйлчилгээ сайтай Солонгос улсын нэрийг дэлхийд гаргахаар зорьж ажиллаж байна.
Зөвхөн хөөрхөн царай биш, үйлчлүүлэгчийг аз жаргалтай болгох мэс засал
Үйлчлүүлэгчдийн мэс засал хийлгэдэг шалтгаан нь мэдээж илүү сайхан хөөрхөн болохын тулд шүү дээ. Харин АЙ ДИ эмнэлэг нь хөөрхөн царайтай болгохоос гадна үйлчлүүлэгчийг өөртөө итгэлтэй, илүү амжилттай, аз жаргалтай амьдрахад нь туслах өөрчлөлтийг хийж өгөхийн тулд тасралтгүй судалгаа шинжилгээ хийдэг.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг харгалзсан мэс заслын аргыг шинээр нэвтрүүлэх
Мэс заслын үр дүн нь төстэй байлаа ч АЙ ДИ эмнэлэг нь мэс заслын өмнөх шатанд үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Бэхэлгээгүй эрүүний гажиг засах мэс засал, Т зүсэлттэй эрүүний хэлбэр засах мэс засал, CASS, 3 хэмжээст скан зэрэг нээлтүүд нь бидний ажлын үр дүн, амжилтууд юм.