• HOME
  • Ботокс , филлер
  • Ботокс

Ботокс

Ботокс

10минутын дотор гайхалтай
үр дүнд хүрнэ!

АЙ ДИ Ботокс гэж?

Ботокс нь ботоллинум гэх бичил биетийг гаргадаг токсин бөгөөд тариулсан хэсгийн булчингийн үйл ажиллагаа саармагждаг. Энэ зарчмыг ашиглаж нүүрний үрчлээг тэнийлгэн, дөрвөлжин эрүүний булчинг багасгана. Найдвартай, богино хугацаанд хийгдэх ба мэсийн бус аргаар хийгддэг мэс ажилбар дундаас хамгийн үр дүн сайтай арга юм.

id Ботоксны онцлог

Тогтоосон хэсэгт, хэр хэмжээгээр тарихаас шалтгаалж үр дүн нь өөрчлөгддөг тул эмчээс ур чадвар, туршлага шаардсан мэс ажилбар юм. АЙ ДИ эмнэлгийн гоо сайхны мэс заслын олон жилийн туршлага, ур чадвартай эмч мэргэжилтнүүд танд төрөлхийн мэт сайхан нүүрийг бэлэглэх болно.

1. FDA-ын зөвшөөрлийн бичигтэй!

АНУ-ын FDA, Солонгосын Хоол эм судлалын хорооны аюулгүйн батламжтай бүтээгдэхүүн.

2. Танигдсан бүтээгдэхүүн • Тодорхой хэмжээ

Үйлчлүүлэгч төвт үйлчилгээтэй АЙ ДИ эмнэлэг нь боток тариаг нарийн тогтоосон хэмжээний дагуу хийдэг.

3. Арвин туршлага

Нарийн тогтоосон хэсэгт тодорхой хэмжээний дагуу тариаг хийдэг ба ботокс мэс ажилбарын туршлагатай эмч мэргэжилтнүүд л хийдэг.

АЙ ДИ Ботоксын давуу тал

Ботокс Богино хугацаанд хийгдэнэ
Богино хугацаанд хийгдэнэ

Ботокс тариа ойролцоогоор 10минут орчим хугацаанд үргэлжлэх ба шууд өдөр тутмын ажил, амьдралдаа орж болно.

Ботокс АЙ ДИ Ботокс гэж
АЙ ДИ Ботокс гэж

Өвдөлт, цус алдалт, хавдар маш бага

Ботокс суларсан булчинг чангалах үр дүнтэй
Үрчлээ, суларсан булчинг чангалах үр дүнтэй

Үрчлээг тэнийлгэж, дөрвөлжин эрүү болон шилбэний эрээн булчинг нарийсгах үр нөлөөтэй.

Ботоксын үр дүн хэр хугацаанд үргэлжлэх вэ

  • Үрчлээний ботоксны үр дүн тариа хийснээс хойш 2~7 өдрийн дараа мэдрэгдэж эхэлдэг.
  • Булчингийн ботоксны хувьд 1 сарын дараа үр дүн нь мэдрэгдэнэ.
  • Ботокс нь хувь хүнээс шалтгаалж үр дүн нь өөр өөр байх боловч ихэвчлэн 6 сараар үр дүн нь хэмжигддэг.

АЙ ДИ Ботокс хийх хэсэг

Ботокс Үрчлээний

Үрчлээний ботокс

Духны үрчлээ
Ботоксны хамгийн сайн үр дүн үзүүлдэг хэсэг бол духны хөндлөн үрчлээ юм. Нүдний доод зовхи унжсанаас болж духаар харах зуршилтай болдог ба духаараа байнга харвал духны үрчлээ тогтдог. Духны үрчлээнд ботокс тарихад булчингийн үйл ажиллагаа нь саармагжиж, үрчлээ тэнийнэ.

Нүд хоорондын зай хамрын нурууны үрчлээ
Хөмсгөө зангидах зуршлаас болж нүд хоорондын болон хамрын үрчлээ үүсэж, царайг догшин харагдуулдаг. Үрчлээг ботоксоор арилгаж болох ч, гүн үрчлээнээс сэргийлэхийн тулд, үрчлээг дөнгөж үүсч эхлэх үед ботокс хийх нь илүү үр дүнтэй байдаг.

Нүд/нүдний доорх үрчлээ
Нүдний үрчлээний ботокс нь инээхэд нүдний хоёр талд үүсдэг сарвуун үрчлээ болон нүдний доорх үрчлээг багасгаж, залуу харагдуулдаг.

Үрчлээний ботоксын давуу тал

Ботокс хэрэг
Ботокс давуу тал

Дөрвөлжин эрүүний ботокс

Дөрвөлжин эрүүний булчин
Эрүүний булчинд ботокс тарих нь эрүүг багасгаж, зууван хэлбэртэй болгодог бөгөөд зажлах булчин гүйцэд хөгжсөн үед илүү үр дүнтэй. Ботокс тарьсны дараа 3~4 дэх долоо хоногоос эхлэн булчин багасч, нүүрний хэлбэр зууван, зөв хэлбэртэй болж эхэлнэ. 5~6 сарын дараагаас эхлэн булчингийн үйл ажиллагаа эргэн сайжрах ба ботоксыг ойрхон хийлгэх тусам ботоксын үр дүн нь өндөр байна.

Ботокс Дөрвөлжин эрүүний

Дөрвөлжин эрүүний ботоксын давуу тал

Ботокс эрүүний
Ботокс эрүүний Дөрвөлжин эрүүний

Шилбэний булчингийн ботокс

Шилбэний булчин

Шилбэний булчин байнга ажилласнаар булчингийн давхарга зузаарсан тохиолдолд булчинд ботокс тариа хийж нарийсгах боломжтой.
Шилбэний арын хамгийн гадна байрлах булчинд ботокс тарьснаар булчин аажмаар нарийсдаг. Ажилбарын дараа хөл хүчгүй болсон мэт мэдрэмж төрж болох ба биеийн тамирын дасгалыг эрчимтэй хийхгүй л бол булчин ахиж бүдүүрэх нь бага байна.

Ботокс Шилбэний булчингийн

Шилбэний ботоксны давуу тал

Ботокс Шилбэний булчингийн давуу тал

Мэс заслын талаарх мэдээлэл

time
Мэс заслын цаг

5~10мин

syringe
Мэдээ алдуулах арга

мэдээ алдуулах тос болон мөсөн жин

hospital
Эмнэлэгт хэвтэх

шаардлагагүй

scissors
Оёдол авах хугацаа

шаардлагагүй

calendar
Эдгэх явц

шууд энгийн амьдралдаа орох боломжтой

※ Анхааруулга: Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай.

Мэс заслын өмнө ба дараах зураг