Зүсэлттэй давхрааны мэс засал гэдэг нь?
Өөх ихтэй, арьс нь зузаан эсвэл булчин ихтэй зовхитой тохиолдолд ихэвчлэн нимгэн зүсэлттэй аргаар давхрааг хийдэг. Энэ арга нь зүсэлтгүй аргаар давхраа хийхээс өөр бөгөөд арьсыг зүсэж хийдэг учраас сорвитой болох эсвэл зузаан зохимжгүй давхраатай болохоос болгоомжилж олон хүмүүс энэ аргаас татгалздаг.
Санаа зовох хэрэггүй боллоо!
Бид зүсэлтгүйгээр давхраа хийсэн мэт төрөлхийн бөгөөд дур булаам харагддаг давхрааны аргыг танилцуулж байна.
Зүсэлтгүй зангилааны арга шиг яаж хийх вэ?
Давхраа хийхэд “нүдийг зузаан болгодог булчин, өөх” зэргийг тодорхой хэмжээнд үлдээж, бусдыг нь авч хаядаг тул нүдний зовхи нарийсдаг. Нүдний зовхи нарийсдаг тул давхрааны шугам нарийн, натурал харагддаг. Мөн мэс заслыг хийх эмчээс хамаарч үр дүн нь өөр байдаг учир туршалагатай эмчид хандах нь зүйтэй.
Бүтэлгүйтсэн зүсэлтийн арга
Хэрэггүй булчин, өөхийг авдаггүй тул давхраа натурал бус, эвгүй харагддаг талтай.
Нарийн зүсэлтийн арга
Тодорхой хэмжээний өөх, булчинг үлдээн шаардлагагүй өөх, булчинг авдаг тул нарийхан, төрөлхийн мэт давхраатай болно.
Нарийн зүсэлттэй давхрааны мэс заслын давуу тал
Зүсэлт хийх шаардлагатай унжсан болон өөх ихтэй зовхинд
Зүсэлтгүй зангилааны арга шиг төрөлхийн мэт нарийн зураасан
зүсэлт хийх арга
- Төрөлхийн мэт нүдний хэлбэр:Зангидах аргаар давхраа хийлгэсэн” мэт үр дүн гарна
- Задрахгүй давхраа:Давхрааны шугам задрахгүй
- Нарийн зовхи:Зузаан байсан зовхийг шийдсэн
- Хүссэн давхрааны шугам:Давхрааны шугамаа өөрийн хүссэнээр хийлгэх боломжтой
- Сорви үлдэхгүй:Сорви бараг байхгүй
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
30мин~1цаг
Мэдээ алдуулах арга
хэсэг хугацаанд унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
ойролцоогоор 5~7 хоног
Эдгэх явц
7 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой