• HOME
  • Нүд
  • Нүдний давтан мэс засал

Нүдний давтан мэс засал

Буруу хийсэн шалтгааныг олж тогтоож

Мэс заслын бүтэлгүйтлээс үүссэн асуудлыг шийднэ!

Нүдний давтан мэс засал гэдэг нь?

Давхраа хийлгэх мэс засал хийлгэсэн боловч буруу хийснээс болж сэтгэлээр унах, шаналах хүмүүс цөөнгүй байдаг. Давхраа нь задарсан, давхраа далий, хэт хиймэл болсон гэх мэт давтан мэс заслын шалтгаанууд олон янз байдаг. Давтан мэс засал хийхэд ахин алдаа гаргахгүй байх үүднээс анхны мэс заслын алдааг олж хайн дүгнэлт хийх, мөн тохирох мэс заслын аргыг зөв сонгох нь чухал байдаг. Ялангуяа анх хийлгэхэд гэмтсэн эд эсийг ахин засах нь амаргүй тул нүдний давтан мэс засал хийлгэх эмнэлгээ зөв сонгож, ур чадвартай туршлагатай эмчид хандах нь зайлшгүй чухал юм.

Нүдний давтан мэс засал Давхрааны зураас задарсан бол

Case.1

Давхрааны зураас задарсан бол

Даврхааны зураас бага багаар задарсан тохиолдолд ихэвчлэн зүсэлгүй аргаар засдаг.

Нүдний давтан мэс засал Давхраа хэт нимгэн бас доор байвал

Case.2

Давхраа хэт нимгэн бас доор байвал

Давхрааны зураас хэт доор бол нууц давхраанд гар хүрэхгүй дээрээс нь шинэ зураас үүсгэн засдаг.

Нүдний давтан мэс засал Давхраа хэт өргөн зузаан сорви ихтэй бол

Case.3

Давхраа хэт өргөн, зузаан сорви ихтэй бол

Давхрааны зураасыг хэт том гаргаж хийсэн, эсвэл шаардлагагүй өөх ихтэй үед хийдэг. Дахин мэс засал хийхдээ давхрааг хэвийн хэмжээтэй болгож, зохих хэмжээгээр сорви болон өөхийг арилгана.

Нүдний давтан мэс засал Баруун зүүн нүдний давхраа хоёр өөр хийгдсэн бол

Case.4

Баруун зүүн нүдний давхраа хоёр өөр хийгдсэн бол

Давхрааны зураас дээр доор эсвэл нэг талын давхраа задарсан тохиолдолд зөвхөн нэг талд нь бус хоёр талын давхраанд хоёуланд нь давтан мэс засал хийж хэлбэрийг засна.

Нүдний давтан мэс засал Нүдэндээ зохиогүй төрөлхийн мэт бус давхраатай бол

Case.5

Нүдэндээ зохиогүй, төрөлхийн мэт бус давхраатай бол

Давхрааны зураас нь хэвийн хэрнээ өөрийнх нь нүүрэнд зохиогүй тохиолдолд давтан мэс заслаар төрөлхийн мэт өөрийн царайнд тохирох давхрааг хийж өгдөг.

Нүдний давтан мэс засал Нүдний ухархайнд сорви үлдсэн бол

Case.6

Нүдний ухархайнд сорви үлдсэн бол

Өмнө хийсэн нүдийг урагш сэтлэх мэс заслын сорви үлдсэн бол давтан мэс засал хийж сорвийг янзалж өгдөг.

Нүдний давтан мэс засал хийлгэх боломжтой цаг ба нөхцөл байдал


  • Өмнөх мэс засал хийснээс 6 сар орчим хугацаа өнгөрч байж бодитой дүгнэлт хийх боломжтой болдог тул мэс засал хийлгэснээс хойш 6 сар өнгөрсөн байх шаардлагатай.
  • Сорви нь хатаж эдгэрээгүй зөөлөн байх ба тэр хэсэг нь улайлттай бол улайлтай хэсгийг алга болсон үед хийлгэх нь тохиромжтой.
  • Үрэвсэл үүссэн үед үрэвсэл бүрэн гүйцэд намжсаны дараа хийх боломжтой
  • Нөхцөл байдлаас хамаарч 1 жил өнгөрсний дараа хийх боломжтой тохиолдол ч бас байдаг.

Нүдний давтан мэс заслын онцлог

Мэс заслын өмнө

Өмнөх мэс заслын бүтэлгүйтлийн шалтгааныг тодруулах!
Нүдний нарийвчилсан шинжилгээ хийж, мэс заслын аргыг товлох!

Арьсны ашигтай талбайн хэмжилт

Дээд зовхины булчингийн хүчийг хэмжих

Зовхины зузааныг хэмжих

Сормуусны гадагш эргэсэн хэсгийг тайрах тайрахгүйг шийдэх

Өмнө хийсэн давхрааны сорви болон эдгэрэлтийг шалгах шинжилгээ

Нүд нээх үеийн нүдний өргөнийг хэмжих

Нүдний өөхний хэмжээг тогтоох

Нүдний булчингийн зузааныг хэмжих

+ Эдгээрээс гадна нэмэлт өөр шинжилгээ хийгдэж болох ба шинжилгээний үр дүнгээс хамаарч одоогийн нүдэнд тохирох мэс заслын аргыг сонгох болно.

Мэс заслын дараа

Нүдний гоо сайхны мэс заслын туршлагатай гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүд мэс заслыг гардан хийнэ!

01. Зөвхөн нүдний хэлбэр дизайныг өөрчлөх ур чадвар төдийгүй хүний бие судлалын мэдлэгт тулгуурладаг!

Эхний мэс заслын бүтэлгүйтэл нь буруу дизайн, хэвийн бус өөрчлөлт юм. Нүдний давтан мэс заслаар нүдний хэлбэр дизайныг өөрчлөх ур чадвар болон хүний бие судлалын арвин мэдлэгтэй гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүд мэс заслыг хийх тул аюулгүй.

02. Батлагдсан ур чадвар, шинэчлэгдсэн гоо сайхны талын мэдрэмж

Нүдний гоо сайхны мэс заслын арвин туршлагатай, мэдрэлийн булчингийн байрлалыг нарийн тогтоож үйлчлүүлэгчийн нүдэнд яг тохирох мэс заслын аргыг хайж хэрэгжүүлдэг тул давхраа цэвэрхэн үзэмжтэй сайхан болдог.

03. Мэс засал хийх хэсгийн хэмжээг тогтоон мэс засал хийдэг

Анх хийлгэсэн мэс заслаар нүдний эдүүд гэмтсэн байдаг ба дахин мэс засал хийхдээ буцаан эсийг сэргээхийн тулд хэмжээг тогтоон мэс засал хийдэг. Мөн хэмжээг тогтоосноор сорви маш бага бөгөөд эдгэрэх хугацаа богино.

Мэс заслын талаарх мэдээлэл

time
Мэс заслын цаг

1цаг

syringe
Мэдээ алдуулах арга

хэсэг хугацаанд унтуулах тариа

hospital
Эмнэлэгт хэвтэх

шаардлагагүй

scissors
Оёдол авах хугацаа

ойролцоогоор 5~7 хоног

calendar
Эдгэх явц

7 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой

※ Анхааруулга: Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай.

Мэс заслын өмнө ба дараах зураг