Зүсэлтгүйгээр нүд нээх булчин чангалах мэс засал гэдэг нь?
Зүсэлт хийхгүйгээр нүд нээх булчин чангалж /нойрмог нүд/ийг сэргээж өгдөг мэс засал юм. Үндсэн мэс заслын арга нь зүсэлттэй хийгддэг байсан ч сүүлийн үед зүсэлтгүй мэс заслын аргаар хийх болсон ба нүдийг нээхэд туслах үүрэгтэй булчинг чангалж нойрмог нүдийг сэргээж өгдөг болсон.
Зүсэлт хийдэггүй учраас сорив үлдэхгүй, хавдар бага, эдгэрэх хугацаа ч гэсэн нүдний булчин чангалах мэс засалтай харьцуулбал богиноссон. Зүсэлтгүй аргаар хийдэг учраас үйлчлүүлэгчид утас тайлагдах вий гэдэгт хамгийн их санаа зовдог бол АЙ ДИ гоо сайхны эмнэлэг нь олон цэгт бэхлэн бат бөх тогтоодог учраас утас тайлагдахгүй. Харин нүдний арьс их унжсан тохиолдолд тохиромжгүй бөгөөд бага хэмжээний унжсан нүдний хувьд хийвэл үр дүнтэй.

Зүсэлтгүйгээр нүд нээх булчин чангалах мэс заслын давуу тал?
- Хурдан эдгэрэх:Зүсэлтгүйгээр утас ашиглан мэс засал хийдэг ба хөхрөлт болон хавдар бага учраас хурдан эдгэрдэг.
- Сорви бага:Сорви бараг байхгүй
- Мэс заслын цаг бага:Мэс заслын үндсэн цагаас нүд нээх булчин чангалах мэс заслын 3/1 хэмжээний богинохон юм.
- Төрөлхийн мэт давхраа:Зүсэлт хийдэггүй учраас нарийхан төрөлхийн мэт харагдах давхраа
- Сэргэг нүд:Нойрмог харагддаг нүдийг сэргэг харагддаг нүд болгох
Онцлог 1
Нүдний суларсан булчин чангалах/нойрмог нүд/ний шалтгааныг тодруулах
Нүдний булчин асуудалтай тохиолдолд, нүд нээдэг булчингийн мэдрэл хэвийн бус тохиолдолд, өөрт тохирсон мэс заслыг хийж байж үр дүнтэй байдаг ба мэс заслын өмнө нарийн шинжилгээ болон эмчийн зөвлөгөөгөөр дамжуулан шалтгааныг тодруулж мэс заслыг гүйцэтэтгэнэ.
Хэрвээ, нүд нээх булчин чангалах мэс засал хэрэггүй давхраа л хийх тохиолдолд ?
“Төрөлхийн мэт бус харагддаг давхраа, мэс заслын өмнөхөөс илүү жижиг болж өөрчлөгддөг. Ийм тохиолдолд, заавал шалтгааныг нь тогтоон нүдний булчин чангалах мэс засал хийж байж өөрчлөх боломжтой юм. ”

Онцлог 2
Зүсэлтгүйгээр Нүд нээх булчин чангалах
Энгийн “Нүд нээх булчин чангалах” аргаас ялгаатай нь зүсэлт хийлгүйгээр арьсанд утас хийж нүд нээхэд туслах үүрэгтэй булчинг зангидаж булчингийн уртыг багасгаж өгдөг мэс засал юм. Булчингийн урт богиносвол нүдийг нээдэг булчингийн хүч чангарч нүд сэргэг харагддаг. Юун түрүүнд зүсэлт хийгддэггүй учир энгийн амьдралдаа хурдан орох боломжтой ба давхраа хийсэн гэж мэдэгдэхгүй төрөлхийн мэт харагддагаараа онцлогтой.

1-р шат
Арьсан дотор утас оруулж нүдийг нээхэд тусалдаг булчинг зангидна.

2-р шат
Энэхүү жижиг зангилааны тусламжтайгаар төрөлхийн мэт харагдах давхраа бий болдог

3-р шат
Нүдийг нээхэд оролцдог булчингийн урт богиносвол нүдний булчин чангарч нүд гүйцэд сайн нээгддэг болдог
Онцлог 3
Нүдний мэс заслаараа шилдэг
Ялангуяа нүдний булчин чангалах тохиолдолд мэс заслын явцад нүд нээгдэх хэмжээг шалгаж мэс засал хийх шаардлагатай байдаг. Хэсэгчилсэн мэдээ алдуулалтаас болж мэс заслын дунд тодорхой баримжаа авах хэцүү байдаг. Иймэрхүү тохиолдолд мэс заслын эмч өөрийн туршлаган дээрээ үндэслэн мэс заслыг үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд арвин туршлагатай эмчтэй эмнэлгийг сонгохгүй бол давтан мэс засалд орох болдог. Нүд нээх булчин чангалах мэс засал нь нүдний мэс засал дундаас хамгийн хэцүү бөгөөд төвөгтэй мэс засалд тооцогддог юм. Тийм учраас арвин туршлагатай эмч болон эмнэлгийг зориорой.
Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал гэдэг нь
Нүд нээх булчин сулрахад зовхи нүд рүү унжиж, нүд ядрангуй нойрмог мэт харагддаг. Энэ нь нүдийг нээхэд оролцдог булчингийн хүч суларсантай холбоотой ба нүд нээх булчин чангалах мэс засал хийн нүдийг тод, цовоо сэргэлэн болгох шаардлагатай.
Нүд нээх булчин чангалах мэс заслаар нүдний гүнд байрлах булчин чангалдаг тул маш нарийн, нямбай ажиллагаа шаардлагатай чухал мэс засал юм.

Нүд нээх булчин сулрах гэдэг нь ?
Нүдний зовхийг өргөж өгдөг булчингийн хүч суларснаар зовхи унжин хөмсөг, духаараа харж эхлэх үзэгдлийг хэлнэ. Нүдийг нээхэд нүдний хүүхэн хараа 80~90% харагдаж байвал хэвийн гэж үзэх ба нүдний булчин суларсан үед нүдний хүүхэн хараа халхлагдаж, нойрмог ядрангуй харагддаг. Ийм тохиолдолд нүд нээдэг булчинг чангалж нүдийг тод томруун харагдахуйц болгох хэрэгтэй.

Нүдний булчингийн сулрал удаан үргэлжилбэл
▶Духаараа харснаас болж духны үрчлээ ихэснэ
▶Нүдний хэмжээ аажмаар өөрчлөгдөж том жижиг болох магадлалтай
▶Нүдний хараа муудах болон харааны гажиг үүснэ
Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал
Нүд нээх булчин чангалах мэс засал нь нүд нээдэг булчингийн сунах чадварыг тохируулах мэс засал тул, нүд нээх булчингийн хүчийг сайжруулж цоглог сэргэлэн нүдийг бий болгоно. Нүдний хамгийн гүн хэсгийн булчинг хүртэл чангалдаг тул заавал мэргэжлийн эмчид хандаж мэс засал хийлгэх нь зүйтэй.
Q: Төрөлхийн мэт биш болох вий гэж санаа зовж байна~
id: Нүдний доорх булчинг илт татаж нарийн давхраагаар төрөлхийн мэт цоглог сэргэлэн нүдтэй болгоно.
Q: Тодорхой хугацаа өнгөрсний дараа задрах уу?
id: Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал нь жижиг зүсэлтээр шаардлагагүй өөх, булчин, арьсыг авч, нүд нээх булчинг татаж өгнө.
Q: Зүсэлт хийж байгаа болохоор эдгэрэл удаан байх уу?
id: Нүдний гоо сайхны мэс заслаар туршлагажсан эмч нар мэс засал хийдэг тул хавдар, сорви бага, богино хугацаанд эдгэдэг. Энгийн амьдралдаа хурдах орох боломжтой.
Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс заслын давуу тал
- Нүдний булчин илт чангарна
- Давхраа задрахгүй
- Төрөлхийн мэт нимгэн давхраа
- Сэргэлэн тод нүд
- Богино хугацаанд эдгэрнэ
Мэс заслын талаарх мэдээлэл

Мэс заслын цаг
30 minutes ~ 1 hour

Мэдээ алдуулах арга
Local anesthesia

Эмнэлэгт хэвтэх
Not required

Оёдол авах хугацаа
About 1 week after

Эдгэх явц
1 week