Нүдний хавсарсан сэтлэгээ гэдэг нь?
Нүдний хойш болон доошоо сэтлэлтийг нэгтгэн нүдний урт өргөнийг нэгэн дор томсгож болдог мэс засал юм. Нүдний төгсгөл дээш чиглэсэн жартгар нүд байсан ч энэхүү мэс заслын тусламжтайгаар хэлбэрийг нь засан эмэгтэйлэг ялдам царайг бий болгодог.
Нүдний хавсарсан сэтлэгээ
Нүдийг хойш сэтлэх
Нүдний гаднах хэсгийг хойш тэлж, нүдний угийг доош нь буулгаж өргөсгөн нүдний уртааш нь томруулж нүдийг том харагдуулах боломжтой.
Нүдийг доош нь сэтлэх
Нүдний төгсгөлийг доош байрлалд оруулахын тулд нүдний өргөнийг тэлдэг учир нүд өргөсөж том алаг нүдийг бий болгоно.
Хавсарсан сэтлэгээний онцлог
1. Сэтлэгээний дараа хумигдаж эдгэх асуудал гарахгүй
Энгийнээр арьс зүсэх аргаар хийх тохиолдолд сэтэлсэн хэсэг нь хумигдаж эдгэх тохиолдол байдаг. Харин АЙ ДИ эмнэлэг нь нүдний дотор хэсгээс уг хүртэл зүсэлт хийж, дахин хумигддаг арьсны бүтцийг арилган, сайн бэхэлж өгдөг тул санаа зоволтгүй.
2. Сорви үлдэнэ гэдэгт санаа зовох хэрэггүй
Энгийн сэтлэгээний үед нүдний ухархайн арьсыг тайрч авснаар сорви үлдэх тохиолдол цөөнгүй гардаг байсан. Харин АЙ ДИ эмнэлэгт нүдний дотор талын салст бүрхэвчийн хэсэгт зүсэлт хийдэг тул сорви харагдахгүй, ба сэтлэгээ хийсэн гэж мэдэгдэхгүй төрөлхийн мэт харагддаг.
3. Хүүхэлдэй мэт том хөөрхөн нүдээр өөрчлөх хавсарсан сэтлэгээ
Нүдийг хойш сэтлэснээр уртааш нь тэлж, доош сэтлэснээр нүд өргөсч том харагддаг бөгөөд ширүүн харагддаг байсан нүдний төгсгөлийг доош буулгаснаар зөөлөн харагдах нүдийг бий болгож өөрчилдөг.
Хавсарсан сэтлэгээний давуу тал
- Давтан мэс заслын хувь маш бага : Энгийн хойш сэтлэх, доош сэтлэхээс ялгаатай нь эргэн хумигдахгүй
- Илт мэдэгдэхүйц царайны өөрчлөлт : Бүх хэсэгт сэтлэгээ хийж томруулах биш
- Эдгэрэх хугацаа хурдан : Хөхрөлт хавдар бараг байхгүй хурдан эдгэдэг
- Мэс засал хийх цаг богино : 20мин дотор богино хугацаанд хийгддэг
- Сорви : Сорви бараг байхгүй
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
20 мин
Мэдээ алдуулах арга
хэсэг хугацаанд унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
ойролцоогоор 5~7 хоногийн дараа
Эдгэх явц
7хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой