• HOME
  • Хөх
  • Хөхний давтан мэс засал

Хөхний давтан мэс засал

Хөхний давтан мэс засал

Нарийвчилсан шинжилгээн дээр үндэслэсэн
усан дусал V хэлбэртэй хөхний мэс засал

АЙ ДИ Хөхний давтан мэс засал гэдэг нь?

Хөхний мэс заслын дараа хөх хатуурах, хөхний хэлбэр хоёр өөр болох, хиймэл биетийн гэмтэл, хөхний хэлбэр хэмжээндээ сэтгэл дундуур байх тохиолдолд давтан мэс заслыг хийнэ.

Хөхний давтан мэс засал нь анх хийлгэж байгаа хөхний мэс засалтай харьцуулахад хүндрэлтэй бөгөөд илүү нухацтай шийдвэрлэж хамгийн сүүлийн мэс засал болгохын тулд заавал ур чадвар, туршлагатай мэргэжлийн эмч нарт хандах нь зүйтэй.

Хөхний давтан мэс засал

Хөх хатуурах үзэгдэл гэж?

Хөхний хатуурал гэдэг нь хөх томруулсны дараа хиймэл биетийн орчимд үүссэн хальсан бүрхүүл зузаарч, хөх хатууран хэлбэр нь өөрчлөгдөх эсвэл өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхийг хэлдэг. Мэс заслын үеийн цус алдалт, халдвар болон мэс заслын дараах буруу массаж зэрэг нь хөхний хатуурлын нэг шалтгаан болдог.

Хөхний давтан мэс засал хийх тохиромжтой үе

Эхний мэс засал хийснээс 6сар~1жилийн дараа хийх нь тохиромжтой. Хөх томруулах мэс засал хийснээс 6сар~1жил орчмын дараа хөхний хэлбэр, хөхний эд байраа олдог.

Гэвч тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж хиймэл биетийн өөрчлөлт, гэмтэл зэрэг тохиолдол үүссэн бол давтан мэс засал хийх хугацааг урагшлуулж болдог.

Тиймээс хөхний гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчээс урьдчилан зөвлөгөө авах нь чухал.

АЙ ДИ Хөхний давтан мэс заслын шалтгаан ба түүнд тохирох мэс заслын арга

Хөхний давтан мэс засал Хэт бөөрөнхий болж хөөх
Хэт бөөрөнхий болж хөөх

Хиймэл биетийн эргэн тойрны хальс зузаарч агшин, хиймэл биетэд даралт өгснөөр хөх хатуурч өвдөх шинж тэмдэг илэрвэл

Мэс заслын арга

Хиймэл биет гаргаж авах хэмжээнд хатуурсан бол давтан мэс засал хийх хэрэгтэй. Өмнө нь суулгасан хиймэл биетийг авч гарган өөр төрлийнхөөр солих, хиймэл биетийн байрлалыг солих аргаар давтан мэс заслыг явуулна.

Хөхний давтан мэс засал Тэгш бус хэмтэй хөх
Тэгш бус хэмтэй хөх

Хөх томруулах мэс заслын дараа хоёр талын хөх том жижиг болж тэгш бус хэмтэй болсон тохиолдолд хиймэл биет хөдөлсөн, тусгаарлагчийн байрлал өөрчлөгдсөн тохиолдолд

Мэс заслын арга

Нарийвчилсан шинжилшээний дараа өөх шилжүүлэн суулгах, хиймэл биет солих зэрэг тухайн хүний онцлогт таарах мэс заслын аргыг сонгож давтан мэс заслыг хийдэг.

Хөхний давтан мэс засал Хэмжээ болон хэлбэртээ сэтгэл дундуур байх
Хэмжээ болон хэлбэртээ сэтгэл дундуур байх

Мэс заслын дараа хөхний хэлбэр, хэмжээндээ сэтгэл хангалуун бус, дээд хэсэг нь товойж харагдаж байгаа бол хэмжээг нь томсгож багасгахыг хүсэж байгаа бол

Мэс заслын арга

Өмнө хийсэн хиймэл биетийг авч хаян хэмжээ болон хэлбэрийн төрлийг солих, хиймэл биетийн байрлалыг хөдөлгөх замаар хэлбэрийг өөрчилдөг арга байдаг.

Хөхний давтан мэс засал Хиймэл биетийн гэмтэл
Хиймэл биетийн гэмтэл

Силликон уутнаас доторх хиймэл биет нь асгарч хөхний хэлбэр алдагдах зэрэг хиймэл биетийн гэмтэл үүссэн үед

Мэс заслын арга

Натрийн уусмалан хиймэл биет ашигласан тохиолдолд биеийн дотор шингэж асуудал үүсэхгүй боловч силликон хиймэл биет ашигласан тохиолдолд дэс дараалсан угаалга хийн силликоныг авч өөр төрлийн хиймэл биетийг суулгах давтан мэс заслыг хийдэг.

Хөхний давтан мэс заслын онцлог

Хөхний давтан мэс засал Тэргүүлэх тоног төхөөрөмжөөр
STEP 01
Тэргүүлэх тоног төхөөрөмжөөр хөхний давтан мэс заслын шалтгааныг тодруулах

Хөхний давтан мэс засал нь хэлбэр, хүрэлцэхүйн мэдрэмж, тэгш хэм зэрэг олон шалтгаантэй. Хөхний ЭХО-гоор давтан мэс заслын тодорхой шалтгааныг олж тогтоосны дараа мэс заслын төлөвлөгөөг боловсруулдаг.

Хөхний давтан мэс засал Маш бага зүсэлт хийж эдийн
STEP 2
Маш бага зүсэлт хийж эдийн гэмтэлгүй аюулгүй мэс засал хийдэг

Full HD дотуур дуранг ашиглаж эдийн гэмтэл үүсэхээс сэргийлж аль болох жижиг зүсэлт хийж хөхөн дэх хиймэл биетийг суулгана. Эрүүл төрөлхийн мэт усан дусал V хэлбэрийн хөхтэй болгоно.

Мэс заслын талаарх мэдээлэл

time
Мэс заслын цаг

2цаг~3цаг

syringe
Мэдээ алдуулах арга

Бүтэн биеийн мэдээ алдуулалт

hospital
Эмнэлэгт хэвтэх

Шаардлагагүй

scissors
Оёдол авах хугацаа

10хоногийн дараа

calendar
Эдгэх явц

4 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой

※ Анхааруулга: Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай.

Мэс заслын өмнө ба дараах зураг