• HOME
  • Хөх
  • Хөх багасгах мэс засал

Хөх багасгах мэс засал

Хөх багасгах мэс засал

Илүү сайжруулах шаардлагагүй сайхан
хэлбэртэй, тэгш хэмтэй төрөлхийн мэт хөх

АЙ ДИ Хөх багасгах мэс засал

Хөх сайхантай байх нь биеийн галбирыг тодотгож өгдөг ба хөхний хэмжээ хэлбэр нь таарсан, чанга уян хатан болгож мэс засал хийх нь чухал. Гэвч хэт том хөх нь зөвхөн гадаад үзэмжийн асуудал бус, сэтгэл санааны стресс зэргийг үүсгэж болзошгүй байдаг.

АЙ ДИ хөх багасгах мэс засал нь том хөхний хэмжээ, уян хатан чанарыг өөрчилдөг мэс заслаар илүү дур булаам сайхан хөхтэй болгоно.

Хэт том хөх гэж?

Хөх том байх тусам хөх унжих, мөр нуруу өвдөх, хөхний доорх үрчлээ хөхөнд дарагдаж арьсны үрэвсэл үүсэх зэрэг зөвхөн гоо сайхны асуудлаар зогсохгүй биеийн өвчлөл, сэтгэл санааны стресс хамт үүсдэг. Эдгээр шалтгаанаас болж хөх багасгах мэс засал хийлгэдэг.

Хөх багасгах мэс засал

Хэт том хөхний асуудалтай талууд

  • Хөх, хүзүү, мөр, нурууны өвдөлт
  • Хөхний доод хэсэгт үүссэн өөх
  • Нуруу нугасны хазайлт
  • Хөхний доод хэсэгт үүссэн арьсны үрэвсэл
  • Өвдөлт зовиур
  • Сэтгэл санааны стресс
Хөхний толгойн тойрог хэсэгт зүсэлт хийх арга

Хөхний толгойн хүрээний шугаманд зүсэлт хийх арга тул мэс заслын сорви нь хөхний толгойг тойрсон бор хүрээнд далдлагдаж нүдэнд анзаарагдахгүй. Хөхний толгойн ойр орчмын арьс, хөхний эдийн хэмжээг багасгах мэс заслын дараа хөхний толгойн хүрээнд үрчлээ маягийн зүйл үлдэж болох ба 6сар~1жил өнгөрөхөд гадарга нь гөлгөр болдог. Мэс заслын дараа хүүхэд төрүүлэх, хөхүүлэх боломжтой.

Хөх багасгах мэс засал тойрог хэсэгт зүсэлт хийх арга
Эгц босоо зүсэлтийн арга

Хөхний толгойн хүрээнд зүсэлт хийсний дараа 4-5см орчим доош зүсэлт хийн, хөхний эдийг авч хөхийг багасгадаг мэс засал юм. Хөхний толгойн байрлалыг дээшлүүлж, хөхийг ерөнхийд нь өргөж өгдөг. Хөхний толгойн хэсгийг мэс заслын явцад хамгаалж өгдөг тул мэс дараа хөхний сүү хөхүүлэх боломжтой.

Хөх багасгах мэс засал босоо зүсэлтийн арга
“ㅗ” хэлбэрээр зүсэлт хийх арга

”ㅣ”эгц босоо зүсэлт хийсний дараа хөхний доор “ㅡ” шугам хэлбэрээр нэмж зүсэлт хийдэг арга тул арьс, өөхний эдийг хангалттай багасган, доош буусан хөхний толгойг дээшлүүлэх боломжтой. Хэт том бөгөөд унжилттай хөхөнд тохирох мэс засал юм.

Хөх багасгах мэс засал зүсэлт хийх арга
Хөхний доор зүсэлт хийх арга

Хөхний толгойн хүрээний зүсэлт + хөхний доорх зүсэлтийг нэмж хийх аргаХөхний толгойнд сорви үлдээлгүйн тулд хөхний доор зүсэлт хийдэг. Хөхний хэмжээг харьцангуй жижиг, тэгш бус хэмтэй тохиолдолд хийдэг мэс засал юм. Мэс заслын цаг богино гэдгээрээ давуу талтай юм.

Хөх багасгах мэс засал Хөхний доор зүсэлт хийх арга

Хөх багасгах мэс заслын онцлог

Цусны болон мэдрэлийн судасны гэмтлийг багасгасан.

Дуран аппарат ашиглан хөхний эдийн мэдрэлийн болон цусны судсуудыг хянах боломжтой,

Төрөлхийн мэт чийрэг хөх

Хөх багасгах мэс заслын үр дүн төрөлхийн мэт чийрэ, уян хатан болгоход оршино.

Өвдөлт бага, эдгэрэл хурдан

Жижиг зүсэлтээр мэс заслын өвдөлтийг багасгаж, илүү хурдан эдгэж ажилдаа эрт орох боломжийг өгдөг.

Мэс заслын талаарх мэдээлэл

time
Мэс заслын цаг

2~3цаг

syringe
Мэдээ алдуулах арга

Бүтэн биеийн мэдээ алдуулалт

hospital
Эмнэлэгт хэвтэх

Шаардлагагүй

scissors
Оёдол авах хугацаа

10 хоногийн дараа

calendar
Эдгэх явц

2~4 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой

※ Анхааруулга: Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай.