Дээд зовхины мэс засал гэдэг нь ?
Нас ахих тусам нүдний зовхи сулардаг. Энэ үед зовхины унжсан хэсгийг хэмжин зүсэлт хийж унжсан давхрааг дахин шинээр үүсгэж залуу сайхан нүдтэй болгоно. Суларсан зовхиноос болж харах орчин хязгаарлагдаж хараанд нөлөөлж байсан зэрэг асуудлууд нэгэн зэрэг шийдэгддэг.
01
Залуу нүдний хэлбэртэй болно
Суларсан, овортой харагдуулдаг унжсан зовхийг арилгаснаар илүү залуу харагдах болно.02
Духны үрчлээнээс сэргийлнэ
Суларсан зовхиноос болж духны булчингаа өргөж үрчийлгэн хардаг байсан бол мэс заслаар зовхи өргөгдөж өгснөөр духны үрчлээнээс сэргийлэх боломжтой болно.03
Гоо зүй, нүдний хараанд сайн үр нөлөөтэй
Унжсан зовхи сормуусаа дарж хүүхэн харааг далдалдаг байсан бол шийдвэрлэгдэж нүд сэргэж нүдний гоо зүй болон нүдний хараа муудахаас хамгаалж сэтгэл хангалуун байх болно.Дээд зовхины мэс заслын арга
Step 1
Мэс заслын өмнөх дизайн
Үйлчлүүлэгчид тохируулж нүдний өндөр, хэлбэрийг загварчилна
Step 2
Унжсан арьсыг зүсэлтээр авна
Унжсан арьсыг зүсэж товойсон өөхийг авч хаяна.
Step 3
Давхрааны булчинг чангална
Суларсан булчинг татаж, нүдний ясны хуудсанд тогтооно
Step 4
Цэвэрхэн оёдол
Зүсэлт хийсэн хэсэгт оёдол тавина.
Step 5
Гайхалтай нүдний хэлбэртэй болно
Цовоо сэргэлэн залуу харагдах нүд
Дээд зовхины мэс заслын онцлог
Өмнө хийгддэг байсан дээд зовхины мэс засал
Зөвхөн зовхины гадна арьсанд зүсэлт хийнэ
Зөвхөн унжсан арьсыг л зүсэж авдаг тул даврхаа зузаан болж ширүүн төрхтэй болох нь бий. Хэсэг хугацааны дараагаар ахин мэс засал хийх магадлал өндөр.АЙ ДИ дээд зовхины мэс засал
Зовхины гадна арьсанд зүсэлт хийж дотор булчинг чангална
Зөвхөн унжсан арьсанд зүсэлт хийгээд зогсохгүй давхрааны дотор булчинг хүртэл татаж өргөснөөр давхраа илүү өөрийн мэт сайхан харагддаг.“АЙ ДИ дээд зовхины мэс засал нь унжсан арьсыг зүсэж авах төдийгүй давхрааны цаад булчинг хүртэл татаж өгдөг тул хөгшрөлтийн гол шалтгааныг шийдэж өгдөг.”
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
1цаг
Мэдээ алдуулах арга
унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
7 хоногийн дараа
Эдгэх явц
7 хоногийн дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой
※ Анхааруулга: Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай.