Доод зовхины мэс засал гэдэг нь?
Нас ахих тусам нүдний доорх өөхлөг эдийг бүрхдэг уутанцар суларч, нүдний доод хэсэгт цүлхэн үүсдэг. Ингэснээр зовхинд үрчлээ нэмэгдэн илүү овортой ядарсан харагддаг. Ийм тохиолдолд нүдний доод зовхинд багахан хэмжээний зүсэлт хийж суларч унжсан арьсыг авах ба нүдний доорх өөхлөг хэсгийг арилгах эсвэл өөхлөг хэсгийг тарааж өгөх замаар нүдний доод зовхийг засаж нүдний хэлбэрийг үзэсгэлэнтэй сайхан болгодог.
Нүдний доорх уутанцрыг арилгана
Зөвхөн нүдний уутанцар бүлцийж гарч ирсэн үед хийнэ
Хижээл насанд үүсэх доод зовхины цүлхэнг тарааж өгөх замаар засна
Нүдний доор цүлхэн үүссэн + овон товон болсон үед хийнэ.
Нүдний доод зовхины мэс засал
Нүдний доор цүлхэн үүссэн + овон товон болсон + Доод зовхи суларч унжсан үед хийнэ.
Доод зовхины мэс заслын онцлог
Зөөлөн царай төрхтэй болж өөрчлөгдөнө
Нүдний доод уутанцрыг арилгаж үрчлээг байхгүй болгосноор зөөлөн ялдам царай төрхтэй болно.
Нүдэнд үл анзаарагдах сорви
Бага хэмжээний зүсэлт хийх тул зүсэлт хийсэн хэсэгт сорви бараг үлддэггүй.
Үрчлээ болон нүдний сүүдэр нэгэн дор шийдэгдэнэ.
Нүдний доод зовхины унжсан арьсыг татаж, үрчлээг арилгах төдийгүй нүдний сүүдэр алга болж үзэсгэлэнтэй сайхан нүдтэй болно.
“АЙ ДИ Доод довхины мэс засал нь доод зовхины унжсан арьс болон уутанцрыг
арилгаж залуу сайхан нүдтэй болгодог мэс засал юм. .”
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
1цаг
Мэдээ алдуулах арга
унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
7 хоногийн дараа
Эдгэх явц
7 хоногийн дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой