Хөмсөг сойх мэс засал
Хөмсөг сойх мэс засал нь хөмсөгний дээд ба доод талд зүсэлт хийж унжсан арьсыг татаж өгдөг мэс засал юм. Нүдний давхраа унжсан тохиолдолд, дээд зовхины мэс заслыг ихэнхдээ боддог ч хөмсгөөр сойх мэс засал нь өмнөх давхрааны хэлбэрээ өөрчлөхийг хүсэхгүй байгаа болон давхраа хийхийг хүсэхгүй байгаа үед тохиромжтой мэс засал юм. Зүсэлт хийх хэсэг нь хөмсөг учраас зовхи зузаан байх, зовхиндоо өөх ихтэй үед ч гэсэн мэс засал хийх боломжтой гэдгээрээ онцлогтой.
Хөмсгөөр сойх мэс заслын үр дүн
01
Залуу золбоолог нүд
Овортой харагдуулдаг унжсан зовхийг татаж өргөж өгдөг тул илүү залуу харагдуулах төрхтэй болно.
02
Үрчлээнээс сэргийлэх
Хол байгаа зүйлийг тодруулж харахын тулд унжсан зовхио өргөн духаа үрчлээтүүлж хардаг байсан бол тэр үйлдлээ хийх хэрэггүй болох ба ингэснээр духны үрчлээ ихсэхээс хамгаална.
03
Гоо зүй, нүдний хараанд үр нөлөөтэй
Суларсан зовхи сормуусаа дарж хүүхэн хараа хаах асуудал шийдвэрлэгдэх учир нүд сэргэж нүдний гоо зүй болон нүдний хараандаа сэтгэл хангалуун байх болно.
Хөмсгөөр сойх мэс заслын онцлог
Өөрийн мэт натурал харагдах нүдний хэлбэр
Хөмсөг сойх мэс засал нь давхраа гаргах мэс засал хийлгүйгээр, унжсан зовхинд зүсэлт хийн татаж өгснөөр давхраа хийлгэхийг хүсэхгүй байгаа хүмүүст ч тохиромжтой.
Зөөлөн нүдэнд дулаан дүр төрхтэй болно
Зовхины үрчлээг арилгаж, унжсан нүдийг илт засаж өгөх тул нүд том болж харагдах ба зөөлөн нүдэнд дулаахан дүр төрхтэй болно.
Үл анзаарагдах сорви
Хөмсөгний хэсэгт тааруулж зүсэлт хийдэг тул сорви нь хөмсгөнд халхлагдаж нүдэнд үл анзаарагдах ба богино хугацаанд эдгэрч өдөр тутмын амьдралдаа эргэн ордог.
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын цаг
1цаг
Мэдээ алдуулах арга
унтуулах тариа
Эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй
Оёдол авах хугацаа
7 хоногийн дараа
Эдгэх явц
7 хоногийн дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой