• HOME
  • Аюулгүй гоо сайхны мэс засал
  • Аюулгүй мэдээ алдуулалтын систем

Аюулгүй мэдээ алдуулалтын систем

Аюулгүй мэдээ алдуулалтын систем

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг
АЙ ДИ Гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэргэжлийн
мэдээ алдуулалтын төв ажилладаг.

Төвийн танилцуулга

Аюулгүй байдлын төлөө 24цаг ажилладаг АЙ ДИ эмнэлгийн аюулгүй
мэдээ алдуулалтын систем

АЙ ДИ эмнэлэгт үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө “мэдээ алдуулалт өвчин намдаах” тасгийн мэргэжлийн эмч нар ажилладаг. Мөн үйлчлүүлэгчийн биеийн байдлыг шалгадаг хамгийн сайн багаж төхөөрөмжөөр хангах зэрэг мэс заслын өмнөх шатанд аюулгүй мэс заслын орчныг бүрдүүлдэг.

Мэдээ алдуулах

Мэдээ алдуулалт, өвчин намдаах эмчилгээний тасгийн мэргэжлийн эмч нар нь мэс заслын өмнөх болон мэс заслын дараах үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьдаг. Мэс заслын үед мэдээ алдуулалтыг нэг үйлчлүүлэгч эмч хариуцаж хийдэг аюулгүйн системтэй.

Аюулгүй мэс заслыг зохион байгуулах

Их сургуулийн эмнэлэгт хэрэглэдэг агаар ариутгалын системийг ашиглаж мэс заслын өрөөнд 99.9% ариутгал хийдэг. Нэгдсэн камерын зохион байгуулалтаар мэс заслын үеийн бүх үйл явц, үйлчлүүлэгчийн биеийн байдалд хоёр, гурван давхар хяналт хийдэг тул илүү аюулгүй мэс засал хийдэг.

Мэс заслын өмнө

Мэс заслын өмнө үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж, мэдээ алдуулалтыг сонгох

Хүний нүүр хоорондоо бага зэрэг өөр байдаг шиг үйлчлүүлэгчдийн биеийн байдал хүртэл ялгаатай байдаг. Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэн түүнд таарах мэдээ алдуулалтыг сонгосноор илүү аюулгүй мэс засал хийх боломжтой юм.

Мэс заслын явц

Мэдээ алдуулалтын бэлтгэл өрөө

Мэс заслын өмнө олон хүн сандарч айдаг. Ийм хүмүүст зориулж АЙ ДИ Гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэдээ алдуулалтын бэлтгэл өрөөг ажиллуулж байгаа. Энэ өрөөнд үйлчлүүлэгч өөрийн мэдээ алдуулалыг хариуцаж буй мэдээ алдуулалт, өвчин намдаах эмчилгээний тасгийн мэргэжлийн эмч болон сувилагчтай уулзаж бүх бэлтгэл хийгдэж дууссаны дараа мэдээ алдуулалтаар унтах болно.

Мэс заслын үед мэдээ алдуулалтыг нэг хүн хариуцаж хийнэ

Мэс заслын өмнөх бэлтгэл үе шатаас эхлээд мэс заслын явц болон мэс заслын дараа эдгэрэх үе хүртэл үйлчлүүлэгчийг “мэдээ алдуулалт өвчин намдаах эмчилгээний тасгийн” мэргэжлийн эмч хариуцдаг. Биеийн байдлыг байнга ажиглаж үнэлгээ хийн, аюулгүй байдлыг нь хянаж байдаг.

Мэс заслын дараа

Мэс заслын дараах сэргээн засах сувиллын өрөө

АЙ ДИ Гоо сайхны мэс заслын эмнэлгийн мэс заслын танхимд сэргээн засах сувиллын өрөө тусдаа байдаг. Сэргээн засах сувиллын мэргэжлийн сувилагч мэс заслын дараа үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжиртал 1:1 анхаарч ажиглах ба мэдээ алдуулалтаас бүрэн сэргэсний дараа энгийн өрөө рүү шилжүүлэх болно.

Саруул тав тухтай өрөө

Өрөөнүүд галд тэсвэртэй материалаар хийгдсэн бөгөөд компьютер болон интернет төхөөрөмж суурилуулсан.

Мэс заслын дараах мэргэжлийн эмчийн үзлэг

Мэс заслын дараа мэдээ алдуулалт, өвчин намдаах эмчилгээний тасгийн мэргэжлийн эмч үзлэг хийж, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг шалган, бие тавгүйрхэх зүйл гаргахгүйн тулд бүх хүчээрээ хичээж ажилладаг.