• HOME
  • Эрүүний гажиг засах
  • Эрүүний гажиг засах

Эрүүний гажиг засах

Солонгос улсдаа эрүүний гажиг засах мэс заслыг хамгийн сайн хийдэг эмнэлэг

Солонгос улсад эрүүний гажиг засах мэс заслын хамгийн сайн хийдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг

Өөрт байгаа зовиураа нэг дор шийдэн нуугдсан гоо сайхнаа ил гаргаарай

1мм-ийн алдааг ч үл зөвшөөрөх АЙДИ эмнэлгийн үндсэн технологи

Нүүрний ясны мэргэжлийн эмч нарын багтай АЙДИ эмнэлэг нь эрүүний гажиг засах төвөөрөө дамжуулан гажиг засах хагалгааг хийж байна.

Эрүүний гажиг засах мэс заслын төрөл

Мэс заслын өндөр ур чадвар бүхий эмнэлзүйн арвин туршлагатай эмч нарын баг хамт олон мэс засал хийдэг.

Хамгийн аюулгүй үр дүнтэй хагалгааг хийхийн тулд нарийн анхаарч өвчтөний хүссэн үр дүнг харгалзан үзэж хүн бүрт тохирсон хагалгааны аргыг боловсруулан хийдэг.

АЙДИ эмнэлэгт эрүүний гажиг засах мэс засал хэрхэн хийгддэг вэ?

Өндөр зэрэглэлийн туршлага бүхий мэргэжлийн эмч нарын баг гадаад
төрх болон үйл ажиллагааны өөрчлөлтийг давхар шийдэж өгнө
  • 1 шат : Тухайн хүнд байгаа асуудал болон хийлгэхийг хүсч буй мэс заслын талаар үр дүнгийн талаар танилцуулах
  • 2 шат : Аюулгүй мэс заслын үүднээс нэгдсэн эрүүл мэндийн шинжилгээ, ясны бүрэн шинжилгээ
  • 3 шат : Рентгэн, 3D компьютерийн зураг авч ясыг шинжлэх
  • 4 шат : Хийгдэх хагалгааны мэргэжлийн эмчийн зөвлөгөө
  • 5 шат : Мэдээгүйжүүлэгч мэргэжлийн эмчийн хяналтын дор аюулгүй мэс засал хийх
  • 6 шат : Мэс заслын дараах сэргэх болон эдгэрэлтийг хянах хэвтэн эмчлүүлэх тасаг
  • 7 шат : Арьсны уян хатан чанар нөхөн төлжилтөд зориулсан хагалгааны дараах арчилгаа
  • 8 шат : Өвчтөний эдгэрэлтийн явцыг шалгах зорилгоор хяналтын зөвлөгөө

Нүүрний хэлбэр засах мэс заслын талаар асуух зүйл байгаа бол

Онлайн зөвлөгөө болон үнийн лавлагаа авах замаар хүссэн хариултаа авах боломжтой.
    • Гадаад өвчтөнд зориулсан орчуулгын үйлчилгээ байгаа эсэх?Тийм. АЙДИ эмнэлэгт таньд зориулсан орчуулагч орчуулга хийж үйлчлэх болно. Нэмэлт орчуулгын төлбөр авахгүй ба 1:1 орчуулгын үйлчилгээ зөвлөгөө, мэс засал, хяналт болон эдгэрэлт хүртэлхи үйл явц хүртэл хамт байх ба үйлчлүүлэгч ямар нэг асуудалгүйгээр мэс засалдаа 100 хувь анхаарахад туслах болно.
    • Бэхэлгээгүй мэс засал нь үнэхээр бэхэлгээ хийхгүй байж болох эсэх? АЙДИ эмнэлэг нь эрүүний гажиг засах мэргэшсэн эмнэлэг төдийгүй өдийг хүртэл хийгдэж ирсэн олон арван мэс заслын туршлагаас үндэслэн бэхэлгээгүй бүрэн дотоод бэхэлгээний аргыг нээж гаргасан ба бэхэлгээгүй ч гэсэн айх аюулгүй байж болох мэс заслыг хийж байна. Үүнээс гадна мэс заслын өмнө 3D –р зураг авч харах загвар мэс засал, нарийн төвөгтэй мэс заслыг урьдчилан загвар гаргаж бэлтгэн мэс заслыг хийж байна.
    • Бэхэлгээгүй мэс засал юугаараа ялгаатай вэ? Бэхэлгээгүй эрүүний гажиг засах мэс засал нь энгийн мэс заслаас ялгаатай нь хагалгааны дараа хийгддэг дээд доод эрүүг холбосон бэхэлгээ байхгүй гэдгээрээ ялгаатай. Дээд доод шүдийг барьж боож өгдөг бэхэлгээг хийдэггүй тул хагалгааны дараа амыг чөлөөтэй нээх боломжтойгоос гадна амьсгалахад саадгүй, хоол идэх боломжтой зэрэг эдгэрэх хугацаандаа зовиур шаналгаа багатай байх нөхцлийг бүрдүүлсэн хагалгаа юм.
    • Эрүүний гажиг засах мэс засал нь хэр аюултай мэс засал вэ? Эрүүний мэс заслыг аюултай хагалгаа мэтээр ойлгогдох болсон явдал нь туршлага бага зэрэг олон шалтгааны улмаас зарим эмнэлгүүдэд гарсан гаж нөлөө болон тохиолдлуудаас улбаатай бөгөөд стандартад нийцсэн оношлогооны арга болон олон арван жилийн арвин туршлагатай эмч нарын багтай эмнэлэгт хийгдвэл энэ мэс засал нь аюулгүй мэс засал юм. Ялангуяа зөвхөн нэг чиглэлийг дагнасан биш гоо сайхны болоод эрүү нүүрний мэргэжлийн эмч нарын багтай эмнэлэгт хийгдвэл үйл ажиллагаа, гоо сайхан болоод бүтцийн өөрчлөлтийг хавсран шийдэх боломжтой юм.
    • Хагалгааны дараа эдгэрэх хугацаа хэр байх вэ? Эрүүний гажиг засах хагалгааны дараа 3 хоног орчим эмнэлэгт хэвтэх ба эмнэлгээс гараад 7 хоногт 1 удаа нийтдээ 3-4 ирж амбулаторийн эмчилгээ авах хэрэгтэй байдаг. Мэс заслаас хойш 2 долоо хоног орчим өнгөрөхөд томоохон хавдалт ерөнхийдөө бууж эхлэх ба энгийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. 3-4 долоо хоног өнгөрөхөд хоол идэх болон юм ярихад төвөггүй болж ирнэ. Мэс заслаас хойш 4 дэх долоо хоногоос шүдний аппарат зүүж эхлэх ба энэ нь 6-10 магадгүй шүдний тэгш бус байдлаас хамааран илүү цаг хугацаа орох боломжтой.
    • Эрүүний гажиг засах мэс заслыг хэзээ хийлгэвэл илүү үр дүнтэй байх вэ? Эрүүний гажиг засах мэс заслыг ясны өсөлт хөгжил дууссаны дараа хийлгэх хэрэгтэй. Ясны өсөлт зогсоогүй үед яс өсөх үйл явц үргэлжлэн явж байдаг тул энэ үед хагалгаа хийлгэвэл мэс засал хийгдсэн хэсэг болоод шүдний аппарат зүүх үед асуудал үүсэх эрсдэлтэй байдаг. Иймээс эрэгтэйд 18-19 нас, эмэгтэйд 17-18 насанд ихэвчлэн ясны өсөлт зогсдог тул энэ насанд мэс засал хийлгэх бол ясны өсөлтийн шинжилгээг заавал хийлгэж шалгасны дараа мэс засал хийх хэрэгтэй байдаг.
    • Шаамий эрүүний , бэхэлгээгүй гажиг засах мэс засал нь юугаараа ялгаатай вэ? Эрүүний гажиг засах мэс заслын үед шүдний гажигийг хагалгааны дараа засах арга ба хагалгааны өмнө засах гэж хуваадаг. АЙДИ эмнэлэгт эхлээд эрүүний гажиг засах мэс засал хийгээд дараа нь шүдний аппарат зүүх аргыг хэрэглэж байна. Энэ нь хагалгааны үед эрүүний ерөнхий бүтцийг өөрчлөхөөс гадна эмчилгээний хугацааг багасгаж шаамий эрүүг бүрэн засах боломжтой арга юм. Үүнээс гадна бэхэлгээгүй аргаар эрүүний гажиг засах мэс засал хийгддэг ба энэ нь хагалгааны дараа амьсгалахад төвөгтэй байх болон хоол идэхэд төвөгтэй байдал зэргийг нэг зэрэг шийдэж өгсөн арга юм.
    • Имплант, бүрээс, хиймэл шүдтэй байхад мэс засал хийлгэж болох уу? Имплант болон хиймэл шүд бүрээс хийлгэсэн , шүдний ерөнхий байдал муу, шүдний хорхой болон шүдний эмгэгтэй хүмүүс бүгд товгор ам болон бусад бүх гажиг засах мэс засал хийлгэхэд асуудал байхгүй.
    • Товгор амны мэс заслын дараа заавал аппарат зүүх шаардлагатай юу? Эмчлэгч эмч үзээд зуулт хэвийн байна гэж үзвэл аппарат зүүхгүй байж болдог. Үүнээс гадна товгор амны өөрчлөлтөөс хамааран буйлны яс байршлаа өөрчлөн нүүсний дараа тэр хэсэгт их зай үлдэхээр байвал бүрмэл шүд хийх замаар аппарат зүүлгүй засах боломжтой байдаг. Шүдний хоорондох зай их байгаад бүрээс хийлгэхийг хүсэхгүй байх тохиолдолд аппарат зүүж засах ажилбар хийгдэнэ.