УРТ ЭРҮҮ ЧА ЁН СОН
Нүүрний хэлбэр засах
Нэр
david
Бичсэн огноо
2017-07-14 16:47
Үзсэн тоо
5015
УРТ ЭРҮҮ ЧА ЁН СОН
ЧА ЁН СОН
нас : 27
Нүүрний онцлого : шанааны тэгш хэм алдагдсан урт нүүртэй
Х ийсэн мэс засал : Дээд доод эрүүний мэс засал, залуу харагдуулдаг, дээд шанааны мэс засал
Мэс заслын өмнө

Би шаамий эрүү болон тэгш хэм алдагдсанаас болж багаасаа л шаналдаг байсан.
Миний мэргэжил дуурийн дуучин болохоор бусдын өмнө тайзан дээр гарах
шаардлагатай байдаг ба оюутнуудад хичээл заадаг мэргэжилтэй болсон.
Тэр асуудал минь улам ихсэж шөвгөр урт царайнаасаа болоод
дүр сонголт улам бүр багасах болсон.
Үүнээс болж өөртөө итгэх итгэлээ бага багаар алдаж үүн дээрээ хоол идэх
амаа ангайх зэрэгт эрүү их өвдөх болсноор мэс засал хийлгэхээр шийдсэн юм.
Аав ээж эсэргүүцэж байсан боловч зориг гарган АЙ ДИ эмнэлгийг зорж очсон.
Анхны зөвлөгөө байсан ч Пак Санг Хүн эмчийг хараад өөр газраар явах
шаардлагагүй юм байна энд л мэс засалдаа орно гэж шийдсэн.
Тиймээс шууд мэс заслын өдрөө товлоод ирсэн.
Гэртээ харих замд өнгөрсөн хугацаанд байсан ачаа буулгаад
хаячихсан юм шиг хөнгөрөөд л …..
Тиймээс дахин утсаар залгаж мэс заслын өдрөө наашлуулан илүү хурдан хиймээр байна
мэс заслын өдөр өөрчлөөд өг гэж хэлээд хоног тоолон мэс заслын өдрөө хүлээсэн.
7 хоногийн дараа

Би бэхлэгчгүй гажиг засах мэс засалд ороод мэс заслын дараа
шууд амаараа амьсгалж чадаж байсан болохоор зүгээр байсан.
Сувилагч эгч нар үнэхээр эелдэг байж үүр цайтал наашаа цаашаа
эргэж тойрч асарч байсан учир айх юмгүй тайван байж байгаад гарсан. Маргааш өглөө нь амаа зайлангаа толинд харсан чинь......
эрүү богинохон болсон байсан ….
хажуугаасаа үнэхээр гайхалтай итгэхийн аргагүй өөрчлөгдсөн байсан.
Өнөөдрөөс эхлээд татлагаа авж хүүхдийн сойзоор шүдээ
угааж эхэлсэн, хавдар буулгах массаж хийлгэсэн.
Одоо эмээ уухад амар болж сайн унтаж байгаа.
Төсөөлснөөс гайгүй байсан болохоор ойр хавийн хүмүүс асуувал
дахиж мэс засал хийлгэж чадна гэж хариулдаг кккк
Өнгөрсөн хугацаанд яагаад тэгж айж мэс засал хийлгэхгүй
хойшлуулж байсан юм бол …..
Эмнэлгээс өгсөн хулууны шүүс сайн ууж хавдар хурдан буулгах
дасгалж ч гэсэн сайн хийх болно.
2 долоо хоногийн дараа
2дох долоо хоног дээрээ утас болон бэхэлгээгээ авсан
Утас авахуулахад час час хийж хүйтэн хөлс.... ккккк
Гэвч авсны дараа үнэхээр эрх чөлөөтэй болсон.
Утас гэж санаа зовох юм байхгүй хоолны төрөл ч бас олон болоод үнэхээр сайхан
Одоо хоол идэхдээ татагчаа аваад идэж болно гэсэн
Мөн ам сайн ангайлгах дасгал ч бас хийж эхэлсэн.
Таталдах зүйл ингээд дуусаа Нэг нэгээр эвтэйхэн болж
хавдар ч бас багасаж өөрчлөгдөж байгаа үйл явцаа өөрийн
нүдээрээ харж байгаа учир үнэхээр аз жаргалтай байна.
Одоохондоо дөнгөж 2 долоо л хонож байгаа ч цаашдаа
ямар өөрчлөлт гарах бол гээл хүлээгээл....
Юу юунаас илүү нүүрний хэлбэр үнэхээр гоё. Өмнө нь их урт байсансан.
Одоо бөөрөнхий ккк хурдан эдгэнэ гэж найдаж байна.
Сарын дараа

Аваад хийгээд байсан татлага одоо хийхээ болж шүдний аппрат хийж эхэлсэн.
Амаа ангайхаасаа айгаад амны дасгал бага хийсэн чинь шүдний эмнэлэг дээр баригдаад эмчдээ загнуулсан ккккк
Одоо шүдний эмнэлэгт амаа ангайх шаардлагатай тул дасгалаа сайн хийнэ.
Миний хөхрөлт одоо болтол сайн арилаагүй байгаа.
Миний арьс угаасаа нимгэн амархан хөхөрдөг болохоор.
Хавдар буулгах массаж хийлгэхээр очихдоо хамт орсон хүмүүсээ
харахаар бүгд 2 долоо хоноод л хөхрөлт нь арилж
мэс засалд орсон гэж анзаарагдахгүй байсан.
Миний арьс бусад хүмүүсээс амархан хөхөрч удаан арилдаг юм байна лээ.
Одоо яая гэхэв дээ.
Тийм ч гэсэн цаг хугацаа харуулна гээл хүлээж байя даа. кккк
шүдний аппрат зүүсэн болохоор шүд ч гэсэн гоё болох байхдаа.
Үлдсэн хавдраа хурдан буулгахын тулд дасгал сайн хийнэ.
2 сарын дараа

Одоо болтол хөхрөлт бага зэрэг байгаа тийм ч гэсэн хавдар их багассан.
Нэг сар болоход бөөрөнхий юм шиг санагдаж байсан бол одоо их сайжирсан.
Хөхрөлт сайн арилахгүй гадуур сайн гарж чадахгүй байсан
одоо сайн гадуур явж байгаа.
Саяхан мэс заслын дараа анх удаа найзуудтайгаа уулзсан
танихгүй хүн бас байна лээ кккк
Их хөөрхөн болсон байна гээд ойр хавийн хүмүүс их дуртай байгаа.
Хүмүүс ингэж хэлэх тусам би улам хөөрөөл ….
үнэхээр сайхан байгаа
Мэс засал хийлгэсэн бүх хүн л тийм байх л даа би өдөржи
н өөрийн зургаа дардаг болсон
Би өөрөө өөрийгөө харсан ч үнэхээр жижиг царайтай болсон.
Хамаагүй залуу харагдаад байгаа юм шиг
дараа хөхрөлт бүгд арилсны дараа дахиж ирнэ.
3 сарын дараа

Мэс засал хийлгээд 3 сар болж байхад мэдээгүй хүмүүс юу
хэрэглээд ингэж их өөрчлөгдөөд байна аа гээл.......
Гажиг засах мэс засал хийлгэсэн гэж төсөөлөхгүй зүгээр л
вотокс л хийлгэсэн гэж бодоцгоож байгаа.
Гажиг засах мэс засалд орсон гэвэл нэг их анзаарагдахгүй байна
яг л чиний өөрийн төрх юм шиг харагдаж байна гэдэг
Нэг өдөр үсчинд үсээ угаалгаж байтал нүүр чинь их жижиг
болохоор богино үс их гоё зохино доо гэхээр нь 15 жил
ургуулсан үсээ тайруулж богино болгосон.
Мэс засал хийлгээгүй бол зүүдэнд ч багтахгүй явдал байхгүй юу.
Нүүрний хэлбэр нь их гоё юмаа гэсэн үг төрөөд анх удаа сонссон.
Сүүлийн үед хаашаа ч явсан бүгд хөөрхөн юмаа гээл..... кккк
Энэ болгонд мэс засал сайн хийж өгсөн Пак Санг Хүн эмч болон
хурдан эдгэхэд тусалж нарийн нямбай хянаж өгсөн
сувилагч нартаа үнэхээр их баярладаг.
Урагшаа үс тайрч оруулахгүй бараг өдөр болгон мөлийтөл
боосон ч хажуу талаасаа их хөөрхөн ….
6 сарын дараа

Одоо бол тэнгэрийн дагина гэсэн үг их сонсох болсон.
Мэс засал хийлгээд 6 сар болжээ. Одоо амаа чөлөөтэй ангайж идэхийг
хүссэн бүх зүйлээ идэж мах хүртэл сайн зажлаад идэж байгаа.
Миний мэргэжил дуурь жүжгийн жүжигчин болохоор мэс заслын
өмнө ширүүн царайтай гээд дүр авахад хэцүү байсан бол одоо
өөр дүрд тоглож үзэх боломж нээгдэж сонголт өргөн болсноор
өөртөө итгэх итгэлтэй болсон үнэхээр сайхан байна.
Мөн найзууд минь царай их зөөлөн болсон гээд надаас илүү баяртай байгаа.
Өдөр болгон аз жаргалтай байгаа сүүлийн үед мэс засалд орсон
маш зөв шийдвэр байж гэж л бодох юм.
Мэс заслын дараа өөртөө итгэлтэй болж ажилдаа амжилт гаргах
боломж нээгдээд маш их баяртайгаар амьдарч байна .
Мэс засал хийлгээгүй бол гэж төсөөлөхийг ч хүсэхгүй байгаа.
Мэс засал хийлгэхийг зөвшөөрөхгүй байсан аав ээж хүртэл жаахан эрт
хийлгэдэг байж гээд их дуртай байгаа
Эрүү өвдөхгүй, амаа сайн ангайж, юм сайн зажилж үнэхээр сайхан байна
мэс заслын үр дүнд маш их сэтгэл хангалуун байгаа