Жижигхэн нүүртэй болох арга , дөрвөлжин эрүү тайрлаа гээд оворгүй харагдах боломжтой юу?
Нүүрний хэлбэр засах
Нэр
Бичсэн огноо
2019-01-07 20:28
Үзсэн тоо
2552
Ихэнх хүмүүс жижигхэн нүүртэй болох аргыг нэгийг нүүрний хэлбэр засах мэс засал гэж боддог. Гэвч заавал эрүүг тайрлаа гээд баталгаатай оворгүй харагдана гэх нь эндүүрэл. Дух болон эрүүний өргөн , нүд хамар зэргийг бүрэн бодолцож мэс засал хийлгэх мөн мэс заслын дараа сэтгэл хангалуун байх боломжтой эсэхийг бүрэн мэдэж байж мэс заслыг шийдэх нь зөв.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь том олон өнцөгтэй нүүр ба хэт өргөн шанаа, хэт дөрвөлжин эрүү зэргийг засдаг мэс засал . Өргөн шанаатай бол шанаа багасгах мэс засал хийж, дөрвөлжин эрүүтэй бол эрүү багасгах мэс засал хийх хэрэгтэй. урдаасаа харахад ширүүн төрхтэй өргөн нүүртэй харагддаг бол та шанаа багасгах мэс заслын талаар эсвэд дөрвөлжин эрүү багасгах мэс заслын талаар бодож үзэж болно . Хэт товойж гарсан шанааг түлхэж оруулан сайтар бэхлэх ба мэс заслын дараах арьсны унжилтаас сэргийлэн арьс татах мэс засал хамтад нь хийх боломжтой .
Дөрвөлжин эрүүний мэс заслын хувьд чихний доод хэсгээс эхлэн эрүүний үзүүр хүртэл мэдрэлийн судлын байрлалыг харгалзан тайрах хэрэгтэй ба тайралтыг маш цэвэр хийхийн тулд MVP(maximum Volume Point) ыг тааруулан тайрах хэрэгтэй.
АЙДИ гоо сайхны эмнэлгийн Им жун ү эмч нүүрний хэлбэр засах мэс засал нь шанаа болон дөрвөлжин эрүүний харьцааг харгалзан үзэж мэс засал хийх хэрэгтэй . Аюулгүй сэтгэл ханамжтай үр дүн авахын тулд мэс заслын өмнө эмчтэйгээ бүрэн ярилцаж илүү нарийн мэс заслын төлөвлөгөөг бий болгож эмч нь мэс заслын талаархи туршлага мэдлэг хэр байгаа талаар сайн судлах хэрэгтэй талаар анхаарууллаа.