ХАМРЫН МЭС ЗАСАЛ- БҮРГЭД ХАМАР
Нүүрний хэлбэр засах
Нэр
Бичсэн огноо
2020-11-26 00:24
Үзсэн тоо
1875
Мэс заслын өмнө



Бүргэд хамартай болохоор өөгөө дарах гэж филлэр их хийлгэдэг байсан.
филлэр их хийлгээд хамар минь их том харагдах болсон.
Тиймээс найз нөхдөөсөө ч асууж, интернетээс хайж судлаад 2 л эмнэлэг сонгосон ба энэ 2 эмнэлгээсээ зөвлөгөө аваад хийлгэхээр шийдсэн.
Эхлээд АЙДИ эмнэлэгт зөвлөгөө авсан бөгөөд үүднээсээ эхлээд л бүх явц маш их таалагдсан болохоор дараачын эмнэлэгрүүгээ явалгүй энд мэс заслаа хийлгэхээр шийдсэн.
Мэс заслын дараа 2 долоо хоноод



Мэс заслын өмнө зөвлөгөө авахдаа эмчдээ сайн өндөрлөөд өгөөрэй гэж хэлж байсан
мэс заслын дараах хөхрөлт хавдар байгаа ч үр дүндээ сэтгэл хангалуун байгаа шүү.
боолтоо авахуулаад ирсэн чинь манай найз шууд АЙДИ руу залгаад зөвлөгөөний цаг аваад яваад өгсөн хэхэ
Мэс заслын дараа 2сар болоод



2 сар болоход бүх хавдар буугаад үлдээгүй юмшиг санагдах болсон.
гэхдээ миний л бодол хэхэ
Хүн болгоны хавдар буух хурд өөр байдаг гэсэн дунджаар 1 жил орчим байдаг гэж сонсож байсан.
минийх их хурдан буусан.
Мөн хамрын доод зүсэлт хийсэн хэсгийн сорви их мэдэгдэх байх гэж санаа их зовж байсан.
одоо жаахан улаан л болохоос бараг анзаарагдахгүй байгаа
Мэс заслын дараа 1 жил болоод



Мэс засалд ороод нэг их удаагүй л санагдаад байна гэвэл нэг л мэдсэн 1 жил болжээ.
би мэс заслын өмнө зүсэлт хийсэн хэсэг сорви үлдэх байх гэж үнэхээр их санаа зовж байсан
гэтэл одоо бараг л харагдах юм байхгүй дээр нь хэлбэр нь маш их таалагдаж байгаа болохоор үнэхээр баяртай байгаа .
Нэг их хийсэн нь мэдэгдэхгүй миний нүүрэнд тохирсон гоё болсон байна гэж олон хүн хэлж байгаа
филлэр хийлгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд шууд мэс засал хийлгэхийг зөвлөж байна.