ТОВГОР АМ ХАН ХА РИ
Нүүрний хэлбэр засах
Нэр
david
Бичсэн огноо
2017-07-14 16:40
Үзсэн тоо
3566
ТОВГОР АМ засах мэс засал үйлчлүүлэгч ХАН ХА РИ
Хан Ха Ри
нас : 25
Нүүрний онцлого : товгор ам, буруу зуулт
Х ийсэн мэс засал : товгор амны мэс засал, V хэлбэрийн, дөрвөлжин эрүүний мэс засал
Мэс заслын өмнө

Үнэхээр их мөрөөдөж байсан эрүүний мэс засалдаа
орохоор шийдлээ эцэг эх минь ч зөвшөөрлөө.
Том уруултайн байж дээрээс нь товгор амтай болохоор
царай минь нэг л урт нүүр том уруул харагдаад байгаа юм шиг
санагдаад байнга гутардаг байсан.
Мэс заслын дараа хөөрхөн болоод өөртөө итгэлтэй
өөдрөг болно гэдэгт итгэлтэй байна.
мэс заслын дараах өдөр

Мэс заслын өмнө олон юманд санаа зовж уйлмаар
санагдсан ч хийснийхээ дараа сэтгэл маш өндөр байна.
Мэс заслын дараа их хавддаг гэж сонссон ч
санасныг бодвол хавдар бага байх шиг санагдсан.
Ямар нэгэн өвдөлт байхгүй ч гэсэн одоохондоо бүх юманд
болгоомжтой байх ёстой гэж эмч хэлсэн.
7 хоногийн дараа

Эмнэлэгээс гараад гэртээ ирсэн чинь үнэхээр гоё байна.
Нүүр жоохон хавдартай байгаа.
Юм ярихад зүгээр ч гэсэн юм идэхэд жоохон хэцүү
болохоор байнга зутан эсвэл шөлөнд будаа хийж идэж байгаа.
Одоо хавдартай байгаа ч гэсэн нүүрний минь хэлбэр
гоё болж байгаа нь мэдэгдэж байна.
2 долоо хоногийн дараа

одоо хавдар нилээн буугаад гадуур гарч хүнтэй уулзсан ч
хүмүүс юу ч мэдэхээр гүй хөөрхөн болсон.
бүлээн жингээ сайн тавиад Ай Ди эмнэлгийн арчилгаанд
байнга ороод байсан чинь нэг л мэдэхэд
хавдар минь ийм сайн буучихжээ.
Сарын дараа

сүүлийн үед үнэхээр өдөр өдрөөр
өөрчлөгдөж байгаа өөрийгөө
харахаар өөрийн эрхгүй инээд алддаг боллоо.
Гэхдээ хүний шунал гэж үнэхээр аймаар зүйл шүү.
Сүүлийн үед хамар болон нүдээ
хийлгэмээр санагдаад байх юм хэхэ
5 долоо хоногийн дараа

Сүүлийн үед ээждээ туслаад биеийн тамирын дасгал
ч гэсэн хийгээд их завгүй байгаа.
Одоо хавдар нь сайн буугаад яг өөрийн мэт болж байгаа.
Амны хэлбэр ч гэсэн гоё болж байгаа.
Надад одоо таалагдаж байгаа ч гэсэн хүний шунал гэж үнэхээр аймар юм шүү.
Хамар болон нүдээ ч гэсэн хийлгэмээр санагдаад байх юм.
хэхэ Одоо сайн эдгэхээр нь хийлгэнэ гэж бодож байгаа.
6 долоо хоногийн дараа

Нүд болон хамраа хийлгэхээр ирлээ.
Анх мэс засал хийлгэхэд аймаар сандарч байсан
харин одоо зөвхөн нүд хамар болохоор нээх их айхгүй байна.
Харин ч илүү хөөрхөн болно гэж бодохоор их догдолж байна.
Нүд болон хамрын мэс заслын талаар зөвлөгөө аваад явлаа.
Удахгүй хийлгэснийхээ дараах зургаа оруулна.
7 хоногийн дараа

Өмнө нь эрүүний мэс засал хийлгэсэн болоод ч
тийм юм уу хамар нүдний мэс засалд ороход
өөрт ямар нэгэн эвгүй хүндрэлтэй зүйл огт байсангүй.
Одоо зөвхөн хавдар буухаа хүлээх л үлдлээ.
2 сарын дараа

Нэг л мэдэхэд 2 сар болжээ.
Хурдан хавдар бууж байж найз залуутайгаа хамт гадуур гарах
болохоор дасгалаа сайн хийнгээ ээжийнхээ ажилд тусалж байгаа.
Нүд хамар одоохондоо хавдар ихтэй байгаа.
Сүүлд эмчид үзүүлэхэд сайн эдгэрч байна
одоо хавдар буух л үлдлээ гэж хэлсэн.
Нүд том цоглог болоод хамар ч бас өндөр болоод
их сэтгэл хангалуун байгаа.
3 сарын дараа

Одоо зураг дарахаар нүүрний хэлбэр их хөөрхөн харагдаж байгаа.
Өмнө зураг дарахад нээх сонин харагддаг байсан
болохоор их стрэс авдаг байсан.
Сүүлийн үед цоглог болчихсон гээд хүмүүс их магтаж байгаа.
4 сарын дараа

За өнөөдөр зураг авалтын өдөр.
Ингэж яг зургаа авахуулж үзээгүй болохоор их сандарлаа.
Эндээс нүүр будалт хийж өгч хувцас хүссэн хувцсаа
өмсөж үзээд үнэхээр гайхалтай байлаа.
Өөрийнхөө зургийн харахаар ямар их хөөрхөн болсноо мэдрэх юм.
Мэс засал хийлгэсэн нь маш зөв сонголт байсан.
Би үнэхээр аз жаргалтай байна.
7 сарын дараа

Одоо зул сарын баяр болоод уур амьсгал их гоё байна.
Нүүрний минь хэлбэр хөөрхөн болохоор ямар ч үс зохих юм.
Урд талын үсээ нэг ч тайрч үзээгүй анх удаа тайрсан.
Миний бодож байсан шиг хөөрхөн зохиж байна шүү.
Өмнө нүүрний хэлбэрээсээ болоод үсээ хүссэнээрээ янзалж чаддаггүй байсан.
Хүнд нүүрний хэлбэр үнэхээр чухал гэдгийг ойлгосон.