Шаамий багш Чэ Кюү Жүн ий бодит түүх
Нүүрний хэлбэр засах
Нэр
Бичсэн огноо
2017-09-08 15:42
Үзсэн тоо
2249
Шаамий багш Чэ Кюү Жүн ий бодит түүх ![]()
![]() ![]() Би 29 настай, бага сургуулийн багш байна. Миний мэргэжил бол хүүхдүүдийн өмнө гарч зааж сургадаг багшийн мэргэжилтэй хүн болохоор өөрт байгаа товгор амнаасаа болж их санаа зовдог байлаа. Хүмүүсийн өмнө гарч зогсох гэдэг амаргүй шүү Миний зан чанар угийн өөдрөг болохоороо өдийг хүртэл сайн явж ирсэн боловч эрүүний гажиг засах мэс засалд ороод илүү сайн багш болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд илүү өөртөө итгэлтэй болохын тулд энэ хагалгаанд орохоор шийдвэр гаргасан билээ. Хагалгаанд орно гэхээр жоохон сандарч байна шүү ккк Амжилттай хагалгаанд ороход минь надтай хамт байж намайг дэмжээрэй . ![]() ![]() Мэс заслын дараа амьсгаа авахад жоохон хүндрэлтэй байсан ч бага багаар сайжирсаар байсан. Сувилагч нар маань шөнийн турш асарч үйлчилж өгсөнд үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Бас мэс заслын дараах арчилгааг яаж хийх ёстойг сайн тайлбарлаж өгсөн. Одоохондоо хавдар маань буугаагүй байгаа учраас бага зэрэг санаа зовж байгаа. Одоо энэ хавдартай царайндаа дасч өгөхгүй байгаа ч сувилагчийн хэлсэний дагуу сайн хийж байгаа. Бас АйДи гоо сайхны эмнэлгийн зүгээс хагалгааны дараа нүүрэнд массаж болон арчилгаагаар үйлчилдэг юм байна лээ. Тиймээс удахгүй хавдар маань бууна гэдэгт итгэлтэй байна. Хурдан эдгэрнэ гэж найдаж байна. ![]() ![]() За одоо мэс засалдаа ороод эмнэлгээсээ гарах өдөр ирсэн байна. Намайг дахин шинээр төрсөн хүн мэт болгож өгсөн эмнэлгээс гарах болсондоо гунигтай байгаа ч ккк гоё болсондоо сэтгэл маш өндөр байна. Одоо ганцаараа тууштай хичээх л үлдлээ. Одоо хүртэл жоохон хавдар байгаад байгаа ч өөр зовиур байхгүй байна Өдрийн цагаар идэвхитэй хөдөлгөөнтэй байвал цусны эргэлтэнд сайн байдаг учраас амьсгаа авахад ч гэсэн төвөггүй байсан. Бага багаар сайжирч хэрхэн өөрчлөгдөхийг минь хараарай. ![]() ![]() Гэртээ гараад ирчихсэн учраас одоо салхинд сайн гарах хэрэгтэй. Эмнэлгээс бичиж өгсөн эмийг сайн уугаад чийгшүүлэгч маск болон хүйтэн жин тавих юм бол хавдар сайн бууж өгдөг. Одоо хавдар нэлээн бууж байгаа болохоор маск зүүхгүй байгаа . Уг нь эрүү амны гажиг засах нь хүнд мэс засал гэж бодоод 1 сар гадагшаа гарч чадахгүй гэж бодож байсан чинь ингэж хурдан эдгэрч байгааг хараад гайхаад сууж байна . 5 дахь өдөр дээрээ хүйтэн жингээ бүлээн жингээр солисон чинь хавдар бүр хурдан бууж байгаа мэт санагдсан. Цаашдаа бүр сайн хавдараа эрчимтэй буулгах болно. ![]() ![]() 2 долоо хоногийн дараах арчилгаандаа орохоор Айди гоо сайхны эмнэлгийг зорилоо Энэ эмнэлэгт хагалгаанд орвол хагалгааны дараа арчилгаа хийж өгдөг юм байна лээ. Маш их таалагдсан Сувилагч нар Хавдар буулгах ба цусны эргэлтийг сайжруулах массажыг хийж өгсөн. Массаж хийлгэсний дараа хавдар сайн бууж өгсөн мэт санагдаж байгаа. Тэгээд эмчтэйгээ уулзаад эрүүний Х-rау зургаа хараад эрүүнд үнэхээр том өөрчлөлт орсон болохыг мэдээд их баяртай байлаа. ![]() ![]() 3 долоо хоног өнгөрч аман доторх оёдол болон шүрүүпээ авсан. Тийм болохоор одоо ам дотор хөнгөн чөлөөтэй болчихсон. Одоо шүдээ сайн угаагаад бүлээн жингээ тавьж байгаа. Бас амны дасгалаа сайн хийж байна. Дараагын 7 хоног найзуудтайгаа уулзах төлөвлөгөөтэй байна. Найзууд юу гэж хэлэхийг тэсэн ядан хүлээж байна. ![]() ![]() Аль хэдийнээ 1 сар болжээ. Их өөр болсон. Одоо хуучных шигээ хэвийн хэв маягаар амьдарч байгаа. Тэгээд бас найзуудтайгаа уулзаж амттай хоол сайн идэж чадаж байгаа. Хэдэн хоногийн өмнө найзынхаа хуриманд оролцоод хуримын дуу хүртэл дуулаад ирсэн. Бас шүдний аппарат зүүж эхэлсэн. Гоё тэгшхэн шүдтэй болно гэхээр л .... Ээж аав маань бүр илүү баярлаж байгаа болохоор би их баяртай байна. Эхлээд их санаа зовж байсан. Удахгүй бас дахин сайхан мэдээ сонсгох болно. ![]() ![]() 2 сар өнгөрч байгаа ч яг өмнөх шигээ байгаа. Сард 1 удаа Шүдээ янзлуулж байгаа болохоор шүдэнд өөрчлөлт ороод их сонирхолтой байгаа. Шүдний аппарат хийгээд 1 сарын турш рензин зүүдэг. Шүд хэвийн байрлалдаа орж байна. Тэгээд бас гадаад аялалаар явах санаатай байгаа болохоор визний зургаа хүртэл даруулсан шүү дээ. ![]() ![]() Хавдар бага багаар буугаад анзаарагдахгүй болж байгаа болохоор хавдараас илүү амны дасгал, хоол идэх дасгалаа хийж байна. Ам 4 хуруу зайтай болоод амаа хангалттай ангайж болдог болсон. Хагалгаанаас өмнө амаа томоор ангайвал эрүү мултардаг байсан. Хагалгааны дараа зуулт сайн таарч байгаа болохоор эрүүний зовиур арилсан. Энэ эрүүний гажиг засах хагалгаа надад шинэ амьдрал бэлэглэсэн юм. ![]() ![]() За би сайн сууж байгаа. Бас олон хүмүүстэй уулзаж амттай хоол сайн идэж байгаа шүү. Хамгийн баяртай зүйл нь хүмүүс намайг хараад магтан урамшуулж байгаа. Тийм болохоор өөрөө өөртөө итгэх итгэл төрдөг болсон. Өмнө нь төрлөхийн эрүү амны гажигнаасаа болоод сайн инээж чадахгүй байнга нууж явдаг байсан. Харин одоо зурагнаас ичиж айх зовох зүйлгүйгээр сэлка хүртэл дарах болсондоо үнэхээр сэтгэл хангалуун болж чадсан. ![]() ![]() |