ШААМИЙ ЭРҮҮ ЧАНГ МИН ЖИ
Нүүрний хэлбэр засах
Нэр
Бичсэн огноо
2017-09-08 15:34
Үзсэн тоо
4174
![]()
![]() ![]() Би бол өөрийнхөө нүүр царайг нэг их голж санаа зовдоггүй байлаа. Гэтэл хэзээнээс ч юм мэдэхгүй өөрийн царай төрхөөсөө болоод олон нийтийн дунд ажиллаж амьдрахад жижиг сажиг янз бүрийн төвөгтэй асуудлууд гарч эхлэхийг мэдэрсэн юм. Би өөрийнхөө дотоод ертөнц, санаа бодол, чадварт итгэж энэ л чухал гэж боддог байсан ч бодлоо өөрчлөхөд хүрсэн... Нийгмийг өөрчлөх аргагүй учраас өөрийгөө өөрчилье гэсэн бодолдоо хөтлөгдөн дээд доод эрүүний мэс засал хийлгэх шийдвэрийг гаргасан.. Яг үнэндээ одоог хүртэл мэс заслын талаар бодож үзээгүй учраас мэс заслын өмнө их айж, догдолж яаж өөрчлөгдөх бол гэж их ч санаа зовж байлаа,,, Тэгсэн ч эрүүний мэс заслыг хамгийн их хийсэн туршлагатай эмнэлэг гэдэг утгаараа “АЙ-ДИ” эмнэлэгт найдан тайвширсан гэх үү дээ..Одоо бол мэс засал амжилттай болоосой хэмээн залбирч сууна~~^^ ![]() ![]() Мэс заслын хийлгэсний 3 дахь хоног дээрээ эмнэлгээс гарахын өмнөх зураг.. Анх мэс заслаас гарч ирээд хамар, хоолой хавдартай ярьж ч чадахгүй их хэцүү байсан. Одоо бол бага зэрэг ярьж мэс заслаас дөнгөж гарч ирч байсан. Нэг үеийг бодвол хамаагүй амар болсон. Миний сэтгэл санааг зовоож байсан урт эрүү ул мөргүй алга болсон гэхээр гайхмаар ч юм шиг... Хоолоо сайн идээд, хурдан эдгэрч байгаа зургаа дараа та бүхэндээ танилцуулна. ![]() ![]() Мэс засал хийлгэснээс 2 долоо хоног өнгөрлөө.. Санасныг бодоход хавдар нэг их буухгүй байх шиг... Одоохондоо гадагш гаралгүй гэртээ хавдар буулгах жингээ тавин хурдан эдгээсэй гээд п сууж байна. Өчигдөр хүртэл сүп, зутан шөл л идэж байсан бол өнөөдрөөс бага багаар зөөлөн хоол зажилж идэж болно гэсэн.. ![]() ![]() Хавдар бага багаар бууж, өдөр өдрөөр нүүр маань жижгэрч байгаа нь мэдрэгдэж байлаа. Хоолоо сайн идээд, явган агаар салхинд алхвал хавдар хурдан буудаг гэж эмч хэлсэн. ![]() ![]() Мэс засал хийлгэснээс хойш 1 сар өнгөрлөө.. Нүүрний том хавдар нэлээн буусан, сүүлийн үед нүүрээ будаж дахин эрч хүчтэй хэвийн амьдралдаа эргэн орсон үеийн зураг~!! Ялангуяа мэс заслын өмнө доод шүд дээд шүднээсээ урагш илүү гарсан байрлалтай байсан бөгөөд үүнээс болж хоол идэх зажлахад бэрхшээлтэй байсан билээ... Мэс заслын дараа шүдний хазалт зөв таарснаар юм идэхэд илүү амар болсон. Нэг сар өнгөрөхөд хатуу зажлууртай хоолноос бусдыг идэж чадаж байгаа. Харин сүүлийн үед нэгэн сэтгэл санаа зовоосон асуудал гарч ирсэн юм, Хагалгааны дараа нүд хамар нүдэнд илт тусах болсон~~!!! Яагаад ч юм жижигхэн, давчуу харагдах тиймэрхүү мэдрэмж гэх үү дээ,,, Мэс заслын өмнө нэг их мэдэрдэггүй байсан. Магадгүй өмнө нь эрүүний комплекс нүд хамар луу шилжсэн бололтой.. Ямарч байсан сүүлийн үед нүд хамрын мэс заслын талаар их бодож байгаа.. Магадгүй дараагийн удаа нүд хамрын мэс засал хийлгэсэн миний төрхийг харж ч болох юм. ![]() ![]() Дээд доод эрүүний мэс заслын өмнө бодож байгаагүй ч том зүрх гарган нүд хамрын мэс засал хийлгэсэн юм. Эрүүний мэс заслын дараа нүд хамрын мэс засал хийлгэдэг хүмүүс их байдаг болоод ч тэр үү яг л миний нүүрний төрхөд таарсан мэс засал хийсэн юм шиг санагддаг,,, ![]() ![]() Сайн байцгаана уу! Өнөөдөр дээд доод эрүүний мэс засал хийлгэснээс хойш 2 сар.. Мөн нүд хамрын мэс засал хийлгэснээс хойш 3 долоо хоног орчим хугацаа өнгөрчээ~~^^ Мэс заслын өмнөх өөрийнхөө царайг санахгүй болтлоо өөрчлөгдсөн миний дүр төрх,,, Сүүлийн үед толинд байнга өөрийгөө харж ихэнх цагийг өнгөрүүлдэг болжээ,,,ккк ![]() ![]() Дээд доод эрүүний мэс засал хийлгэснээс хойш 3 сар! Нүд хамрын мэс засал хийлгэснээс хойш 2 сар өнгөрчээ! Нүд хамрын хэлбэр бага багаар өөрчлөгдөн өөрийн юм шиг, аль ч талаас нь зураг авсан J ямарч ч байсан мэс заслын үр дүнд сэтгэл хангалуун байгаа,,, ![]() ![]() Удаан уулзаагүй найзтайгаа ITAEWON/солонгосын гадаадууд төвлөрсөн хороолол/ -оор дэлгүүр хэслээ ккк Нүүрний хавдар нэлээн бууж нүүрний хэлбэр шөвгөр нарийхан, нүд хамар ч төрөлхийн мэт харагдах болсон! Эрүү хэсгийн мэдээ оролт нь санасныг бодоход хурдан эргэн орсон юм шигээ... Одоо шүдний аппарат зүүх хугацаа л хурдан дуусчуул..!! ![]() ![]() Бүрэн будалт хийсний дараа их эвгүй санагдаж байх чинь ккк Нэг мэдэх нээ 2014 он гарчээ! Өнгөрсөн жил TOEFL-ийн шалгалтад бэлдэн номын санд л ихэнх цагийг өнгөрүүлсэн санагдаж байна... Энэ жил шалгалтадаа тэнцэж, хүссэн ажилдаа орох зорилт тавиад байгаа билээ! Хүний царай төрх өөрчлөгдөн, хөөрхөн болохоор хүмүүсийн харьцаа хандлага ч их өөрчлөгддөг юм шиг санагдсан~ Эмэгтэй хүнд нүүр царай, төрх гэдэг бол нэг талын өөртөө итгэх итгэлийн баталгаа гэдэг үг үнэхээр үнэн үг! Энэ ондоо хүн бүрийн хүссэн бүхэн биелэх болтугай~!! |