Урт эрүүт ГИМ ХЁНГ ЖОН
Нүүрний хэлбэр засах
Нэр
Бичсэн огноо
2017-09-08 15:24
Үзсэн тоо
3630
![]()
![]() ![]() Манай гэр бүлд шаамий эрүүтэй хүн надаас өөр байхгүй.. Багадаа эрүүгээ гэмтээснээс болоод томрох тусам эрүү маань улам шаамий болсоор байлаа. .Шаамий хүмүүс бүгд л надтай адил сэтгэлийн зовлонтой байдаг байх гэж бодож байна. Хажуугаас зураг авахуулах үнэхээр дургүй байлаа. Дээр нь нүүр минь бага зэргийн далий... Зураг авах бүрд онцгүй гардаг.. Байнга л photoshop-оор зургаа янзалж.. Амаа жимийгээд толинд харахаар дээд доод шүд маань ч урагш байрлалтай,иймээс амаа жимийдэггүй байсан юм. Ингэхээр эрүү арай л гайгүй санагддаг байж билээ. Гэхдээ нүүрний урт нь илүү урт харагддаг... ![]() ![]() Эхний өдөр нь мэс заслаас гарч ирээд өөрийгөө ч танихын аргагүй байсан. Мэс заслын өрөө рүү орлоо гэдэг үгийг л санаж байна,түүнээс хойш юу ч ... Нойр хүрээл сэрээд л~~ нойр хүрээл сэрээд л нэг тиймэрхүү өдөр болж өнгөрлөө... Эмч сувилагч нар хараад бусад хүмүүсийг бодоход бага хавддаг хүн байна гэж хэлж байсан. Юуны түрүүнд эрүү богино болсон явдал~~! Их аз жаргалтай байна ![]() ![]() Өдөр ирэх тусам өөрийн нүүр царайндаа дасан эдгэрч байгаа.. Гадуур маск зүүхгүй явсан ч болж байна . Хавдар хурдан буулгах нэгэн арга бол салхинд их гарч алхах.. .Иймээс гадаа ч дулаахан өдөржин найзуудтайгаа уулзан кофе шопод өдөржингөө цагийг өнгөрүүлсэн дээ.. ![]() ![]() Ойрын үед гадаа их халуун байна, аман доторх оёдлоо цэвэрхэн хурдан эдгээхийн тулд амаа их сайн зайлж байгаа шүү~^^ Өдөртөө их халуун учраас хүйтэн жин тавьж оройдоо бүлээн жин тавьж байгаа... Хулууны шүүсийг санаанд орохоороо л өдөрт нэгийг ууж байгаа үр дүнг нь сайн мэдэхгүй л байна.. ![]() ![]() “АЙ-ДИ” шүдний эмнэлэг яваад ирлээ. Эмч 3 хуруу орох зайтай болтол сайн дасгал хийгээд дараа ирээрэй гэсэн. Би ер нь жижигдүү амтай л даа.. ”Мэс заслын өмнө 3 хуруу ордог байсан билүү” гэсэн бодол ч төрөх шиг Одоо бол ямар ч хамаагүй хоол идэж болно гэсэн, Тахианы махыг ч бага багаар жижиглэн зажилдаг болсон. Хэт хатуу л биш бол бүх л хоолыг идэж чаддаг болсноор сүүлийн үед бүүр ч их аз жаргалтай болсон~^^ ![]() ![]() Мэс заслын дараа нүүрний хэлбэр ч жижгэрэн, нүдэнд дулаахан аятайхан харагдах болсон..~^^ Нүүрээ будсан будаагүй асар их ялгаатай, аргагүй нүүрээ будахаар л сая нэг нар гарах шиг болох юм. Ккк Өмнө нь хажуугаас зураг авахад өөртөө итгэлгүй болоод ч тэр үү нүүрээ үсээрээ хаадаг байлаа.. Тэр зуршил маань одоо ч хэвээрээ байгаад байх шиг, Мэс заслын дараа хөөрхөн болохоос гадна гол комплекс байсан эрүүний асуудлаа шийдэж өгснөөр өөртөө итгэлтэй баяр баясгалантай болсон юм. ![]() ![]() Сайн байцгаана уу? ~^^ Аль хэдийнээ 6 сар өнгөрчээ... Эрүү хэсгийн мэдээ оролт бараг бүгд орсон гэхэд болно, санаа зовох асуудалгүй, төвөгтэй зүйлгүй амар байна. Юунаас ч илүү өмнөх нүүрээ халхлан явдаг муу зуршлаасаа салан найз нөхөд маань ч хөөрхөн болсныг гайхацгаах болсон. |