• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

АЙДИ эмнэлэг мэдээ алдуулалтын системээ сайжрууллаа.

Нэр
Бичсэн огноо
2021-12-13 23:20
Үзсэн тоо
1272
АЙДИ эмнэлэг нь аюулгүй эмчилгээний төлөө мэдээ алдуулалтын системээ сайжрууллаа.

АЙДИ эмнэлгийн мэдээ алдуулалтын 4н мэргэжлийн эмчийн 24н цагын хяналт болон яаралтай тусламжийн эм бэлдэх зэргээс гадна мэс заслын өмнөх шинжилгээний дамжлагыг ч бас нэмэгдүүлсэн байна.

Тэр дундаас дээд доод эрүүний гажиг засах мэс засал болон нүүрний хэлбэр засах мэс засал, хөхний мэс засал зэрэг бүтэн биеийн мэдээ алдуулалттай мэс заслын хувьд зүрхний, уушгины, элэгний, даралт зэрэг 50 гаруй төрлийн шинжилгээ хийж байна.

Энэ нь их сургуулийн нэгдсэн шинжилгээний системтэй адил мэдээ алдуулалтын явцад хүндрэл гарах эрсдэл байгаа  эсэхийг үзүүлэлтээр нь шалгаж үүсэж болох эрсдэлийг буулгаж чадсан байна.

Үүнээс гадна мэдээ алдуулалтын 4н эмч нь мэс заслын өрөөний хяналтаас гадна мэдээ алдуулалтын дараах биеийн байдалд хүртэл  хяналт  тавьж ямар нэг асуудал үүссэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авахаар системчилсэн байгаа.

Гэнэтийн хүндрэл гарсан тохиолдолд  их сургуулийн эмнэлэгт ашигладаг тоног төхөөрөмжөөр цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэгт тавьж ирсэн.

Бодит байдал дээр АЙДИ эмнэлэг нь 2009 оноос хойш монитор, амьсгалын гуурс, түргэн тусламжийн машин зэрэг их сургуулийн стандартад нийцсэн төхөөрөмжөөр хангагдсан.

2015оноос хойш мэс заслын явцад үүсэж болох эрсдэлүүдийн нэг болох огцом өндөр халуурсан тохиолдолд хэрэглэх эмчилгээний тариа (DANTRIUM) ийг байнгын бэлэн байдалд байлгах болсон.

DANTRIUM нь ховор тариа бөгөөд хадгалах хугацаа үнэ зэргээс хамаараад зөвхөн их сургуулийн эмнэлэгт л ашигладаг бүтээгдэхүүн юм.

Эмнэлгийн дарга ПАК САНГ ХҮН нь юмыг яаж мэдэхэв гэнэтийн асуудал үүсвэл бэлэн байх үүднээс урьдчилан сэргийлж бэлдсээр байх болно хэмээжээ.