• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Америкийн хөхний мэс заслын эмч Dr.Chike-Obi АЙДИ эмнэлэгт

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-11-26 02:19
Үзсэн тоо
375

Өнгөрсөн 11 сарын 12ний өдөр Каннам дүүрэгт байрлах АЙДИ эмнэлэгт Америкийн Гоо сайхны мэс заслын эмч Dr.Chike-Obi ирээд явлаа.


Dr.Chike-Obi эмч Америкийн Хөхний мэс заслын төвийн ирээдүйтэй мэс засалчийн нэг бөгөөд Солонгосын Гоо сайхны мэс заслын талаар сонирхол ихтэй нэгэн. “Гоо сайхны мэс заслын хуралд оролцохоор Солонгосд ирсэн. Солонгосын хөхний мэс заслаар мэргэшсэн Гоо сайхны эмнэлэгүүдээр яван эмч нартай нь уулзах хүсэлтэй байгаа бөгөөд Азидаа гоо сайхны мэс заслаар тэргүүлэх болсон АЙДИ эмнэлэгийн систем, мэс засал, эмчилгээний явцтай танилцахаар ирсэн” хэмээн дурьдсан байна.


Хөхний мэс засал нь хүний биед гадны биет суулган хэлбэржүүлэн томруулах зорилгоор хийгддэг мэс засал юм. Сэтгэл ханамж өндөр гоо сайхны мэс заслуудын нэг ба дээхэн үед томруулдаг л байсан бол сүүлийн үед төрөл бүрийн хиймэл биетүүд, мэс заслын арга, мэдрэмж, хиймэл биетүүдийн нарийн ширхэгүүд, хэлбэр зэргийг сонгон хийх хэмжээний өргөжсөн.


АЙДИ эмнэлэгийн Хөхний мэс заслын төвийн эрхлэгч Ян Ин Жин эмч “Dr.Chike-Obi эмчтэй сүүлийн үед яригдах болсон BIAALCL  талаар ярилцан, Америк болон Солонгос үйлчлүүлэгчдийн хиймэл биетийн сонголт, мэс заслын арга, мэс заслын дараах эмчилгээ зэргийн талаар ярилцлаа” мөн “АЙДИ эмнэлэгийн эмч нар ч гэсэн Америк гоо сайхны мэс заслын талаар ярилцан мэдээ мэдээлэл хуваалцсан уулзалт байлаа” хэмээлээ.


Мөн Ян Ин Жин эмч “Гоо сайхны мэс засал тэр дундаа хөхний мэс заслыг аюулгүй хийхийн төлөө их хичээл зүтгэл гаргаж байгаа. Хиймэл биетийн бүтцээс хамааран мэс заслын дараах эхо оношилгоо шинжилгээний аргууд өөр өөр байдаг. Хөхний хиймэл биет авуулах мөн хөхний мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол эдгээрийг сайтар бодож үзэн шийдэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.