• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний хэлбэр засах мэс засал, Илүү их үр дүнд шунахаас илүү аюулгүй байдлыг түрүүнд тавих нь чухал

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-12-23 20:10
Үзсэн тоо
317


Хүний хамгийн анхны сэтгэгдэл амархан өөрчлөгддөггүй. Гадна төрх чухалчлах болсон орчин үед гаднах төрхөндөө ихээр анхаарах нь мэдээж. Жижиг нүүр хөөрхөний хэмжүүрийн нэг болсоноор “нүүр жижиг болгох арга” гэсэн үг интернэт хайлтын үгийн дээгүүрт ордог болсон.

Нүүр жижиг болох хамгийн үр дүнтэй арга нь нүүрний хэлбэр засах мэс засал юм. Нүүрний хэлбэр засах нь нүүрний хэлбэр мэс заслын бус аргаар яс, булчин, мэдрэлийн судлыг харгалзан үзэж нүүрний хэлбэрийг бүхэлд нь өөрчлөх мэс засал юм.

Нүүрний хэлбэр засах нь мэс заслын бус аргаар шанааны яс болон эрүүний яс зэрэг амархан шийдэх боломжгүй хэсэгийг багасгах боломжгүй. Мөн нүүрний далийлттай дөрвөлжин эрүүнээс болоод өөртөө итгэлгүй нийгмийн амьдрал хэцүү хүмүүст хамгийн эрэлттэй мэс засал юм.

Нүүрний хэлбэр засал нь нүүрний хэлбэрийг дагаад аль хэсэгт хийгдэхээс хамаараад мэс заслын аргыг шийдэгддэг. Шанааны яс товойн гарч ирсэн тохиолдолд шанаа багасгах мэс заслын аргаар үр дүн үзэх ба дөрвөлжин эрүү том тохиолдолд дөрвөлжин эрүү багасгах мэс засал хийснээр нүүр нарийн болдог. Шаамий эрүү, товгор амтай тохиолдолд эрүүний урд хэсгийн мэс заслаар бага ч гэсэн өөрчлөгдөх боломжтой.

Сүүлийн үед үр дүнг илүү гаргахын тулд нүүрний илүүдэл өөхийг хайлуулан соруулж авах мэс засалтай хамт хийх болсон.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь тухайн хүний онцлогийг дагаад өөрт тохирсон мэс заслын аргыг сонгох нь хамгийн чухал. Нүүрэнд мэдрэлийн судалууд их байдаг тул илүү их үр дүнд шунах нь аюултай ба өөрт тохирсон мэс заслыг сонгон гарах сөрөг үр дагаварыг ч гэсэн бодох хэрэгтэй.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасаг эмч И Тэ Сон