• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Уруулын филлер, уруулын ботоксын талаар, анхаарах зүйл

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-12-03 01:31
Үзсэн тоо
613


Сүүлийн үед уруулын филлер, уруулын ботокыг ихээр хийлгэх болсон. Өмнө нь зөвхөн уруулыг зузаан болгох гэж хийдэг байсан бол сүүлийн үед тухайн хүний нүүрний хэлбэрт тохируулан мөн уруулын төгсгөл хэсэг унжуу, уруулын дээд хэсгийн хонхорхойн харьцаа, уруулын зузаан, хэлбэр зэргийг харгалзан хийдэг болсон.

Тарилгаар хийгддэг ажилбарыг аль хэсэгт ямар зорилгоор хийгдэж байгаагаас нь филлер, ботокс гэж 2 хуваана. Ботокс нь Botulinum toxin ба булчинг суллан үрчлээг хэсэг хугацаанд арилгах үйлчилгээтэй. Хийгдэх хэсэг нүдний эргэн тойрон, шилбэ, дух.

Филлер нь гүн тогтсон үрчлээ болон хонхойсон хэсгийг дүүргэж өгөх тарилга юм. Филлер тарилгын үр дүн шууд харагддаг тул сэтгэл ханамж өндөр ба мэргэжлийн эмчийн зөвлөсөний дагуу өөртөө тохирох төрөлхийн мэт үр дүн авах боломжтой.

Нимгэн уруул нь хүйтэн ширүүн харагдуулах тал байдаг. Ийм тохиолдолд дээд доод уруулыг филлерээр дүүргэн илүү зөөлөн төрхтэй болох боломжтой. Уруулын төгсгөл хэсэг унжуу мөн нүүрний далийлтаас үүссэн уруулын төсгөл өөр болсон тохиолдолд ботоксоор шийдэж болно. Уруулын төгсгөл хэсэгт ботокс хийснээр уруулын төгсгөл хэсэг дээшлэдэг.

Мэдээж анхаарах зүйлүүд байгаа. Филлер, ботокс тарилга нь хийгдэх хэсгээс хамааран тарилгын хэмжээ, арга өөрчлөгддөг. Онцгойлон уруулын филлер, ботоксын хэмжээ ихэдсэн үед уруулын хавдах, сонин төрхтэй болох тохиолдол байдаг мөн эмнэлэгүүдэд хийгддэг тарилгуудын төрөл өөр өөр байдаг болохоор мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван аюулгүй найдвартай эмнэлэг сонгох нь чухал.

АЙДИ эмнэлэгийн Beauty төвийн эмч И Ми Ра