• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний хэлбэр өөрчлөх мэс заслын дараах анхаарах зүйлс

Нэр
Бичсэн огноо
2017-10-24 10:05
Үзсэн тоо
211
Нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал гэдэг нь дөрвөлжин эрүү, урд эрүү, шанаа хэсгийг зүсэж нүүрийг жижиг хэлбэртэй болгож өгдөг гоо сайхны мэс засал юм.

Нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал нь (facial bone contouring surgery) төрөлхийн гажиг байх эсвэл гэнэтийн осолд орсноос болоод мэс засалд орох шаардлагатай хүмүүст зориулж хөгжсөн юм. Харин сүүлийн үед гоо сайхны зорилгоор хүмүүс их хийлгэдэг болсон. Гоо сайхны зорилгоор нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал нь шанай товоож гарч ирэх, чихний доод талын дөрвөлжин эрүүнээс урд талын эрүү хүртэл багасгаж нарийхан болгон жижиг нүүртэй болгож өгдөг.

Ай Ди эмнэлгийн гоо сайхны мэргэжлийн эмч Им Жун Ү эмч “нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал нь шүдний зуулттай ямарч холбоогүй зөвхөн нүүрний хэлбэр л өөрчлөгддөг мэс засал болохоор мэс заслын өмнөх зөвлөгөө, X-ray зураг, 3DCT, шүдний зуултыг шалгах гэх мэт төрөл бүрийн шинжилгээ авдаг. Ялангуяа эрүүний ясыг зүсэхэд эрүүнээс тархи хүртэл үргэлжилсэн мэдрэлийн гол судаснаас хол гэмтээхгүй байх ёстой.

Мэдрэлийн гол судсыг шалгахын тулд 3DCT-ийг ашигладаг. Им Жун Ү эмч “ тухайн хүний мэдрэлийн судасны байршил бүтцийг шалган өөрийн мэдрэмжээрээ биш зөв оношийн дагуу шалгах нь чухал юм. Мэс засал нь төгс ид шид шиг биш тул мэс заслын туршлага ихтэй нямбай нухацтай байх хэрэгтэй” тийм болохоор мэс заслыг сонгохдоо нэгдсэн шинжилгээ байгаа эсэх мэс заслын туршлага, чадвар хир их гэдгийг мэдэж шийдвэрээ гаргах нь чухал гэж хариулт өглөө.

Мөн нүүрний хэлбэр өөрчлөх мэс заслын дараа анхаарах зүйл нь “ биеийн дээд хэсгээ өндөр байлгах нь хавдарыг илүү хурдан буулгахад нэмэр болдог. Нүүрний боолтоо мэс заслын дараа 2-3 хоног сайн зүүж 48-72 цагт хүйтэн жин сайн тавьж өгөх нь нэн сайн юм. Мөн эхний долоо хоног нь хоол боловсруулахад амархан хоол унд идэх нь сайн юм. Харин шанаа багасгах мэс засал л 1 сарын турш яс бэхжих хүртэл зажлууртай ирис, мах гэх мэт зүйлсийг идэхгүй байвал сайн” гэж зөвлөлөө.