• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах мэс заслын талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөө

Нэр
Бичсэн огноо
2020-03-03 01:41
Үзсэн тоо
416
Эрүүний гажиг засах мэс засал нь нүүрний хэлбэрийг өөрчлөхөөс гадна шүдний зуулт зэрэг үйл ажиллагаа талаасаа бас өөрчлөлт өгдөг мэс засал юм. Гэвч нүүрний ясны байрлал өөрчилдөг мэс засал учир хоол идэх боломжтой хугацаа нь эдгэрэх хугацаанаас их хамаардаг болохоор эмнэлгээ сонгохдоо анхаарах хэрэгтэй.



Гажиг засах мэс заслыг нүүрний хэм алдалт, шаамий эрүү, урт эрүү, буруу зуулт зэрэг асуудалтай үйлчлүүлэгчид хийлгэдэг. Гэхдээ хүн хүний онцлогт тохируулж ясны зүсэлт хийдэг учир мэс заслын өмнө нарийн шинжилгээ, мөн туршлагатай эмчийн зөвлөгөө их чухал үүрэгтэй байдаг.

Шаамий эрүүтэй хүний хувьд цаана байрлалтай дээд эрүүг урагшаа зөөж, урт шаамий эрүүг тайралт хийн хойшлуулах аргаар мэс засал хийдэг.

Ихэнх гажиг засах мэс засал нь шүдний аппарат хамт хийх хэрэгтэй байдаг ч хаяа аппарат зүүх шаардлага байхгүй зөвхөн мэс заслаар шийдэх боломжтой тохиолдол ч бас байдаг.

Сүүлийн үед эрүүний гажиг заслын заагч төхөөрөмж шинээр нэвтрээд байна. Өмнө гажиг засах мэс засал нь эмчийн мэдрэмжид их найддаг байсан болохоор мэдрэл гэмтэх эрсдэл байсан. Мөн эмч нь мэс заслын өмнө гаргасан төлөвлөгөө хараад туршлагадаа найддаг байсан болохоор тайралт хийхэд алдаа гарах магадлал ч бас байдаг нь сул тал байсан.

Харин эрүүний гажиг заслын заагч төхөөрөмж шинээр нэвтэрснээр мэдрэлд ойртох юм бол дохио дуугарч мэдэгдэж мэдрэл гэмтэх магадлал багассанаас гадна мэс заслын явц дэлгэцэн дээр шууд харагдаж байдаг болохоор төлөвлөгөөний дагуу мэс засал хийх бүрэн боломжтой зэрэг онцлогоос болоод хүмүүс энэ хүү мэс заслыг их сонирхох болсон байна.

Ямар нэг алдаагүйгээр мэс засал хийх юм бол мэс заслын дараа илүү хурдан хоол идэх боломжтой болдог.

Мөн мэс заслын өмнө мэдээ алдуулалтын эмч байнга байдаг эсэх талаар бас судлах хэрэгтэй. Ёр нь гоо сайхны мэс заслын эмнэлгийн эрсдэлийн дийлэнх нь мэдээ алдуулалтай холбоотой байдаг болохоор мэдээ алдуулах тасгийн эмч байнга ажилладаг эмнэлэг нь илүү эрсдэл багатай байдаг.

Гоёлын мэс засал гэдгээр нь олон хүн мэдэх гажиг засах мэс засал нь урт эрүү, шаамий эрүү, буруу зуултыг засах зорилгоор ясны байрлал өөрчлөн хийгддэг мэс болохоор эмнэлгээ  маш сайн судалж байж сонгох хэрэгтэй. Үүнд мэс засал хийх эмчийн ур чадвар туршлага, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээ алдуулалтын эмчийн хангамж зэрэг орно.

Дээрх зүйлсийг илүү сайн анхаарч эмнэлгээ сонгох юм бол мэс заслын дараах гаж нөлөөг багасгаж эдгэрэх хугацааг хурдасгах магадлал нэмэгдэн.

Эрүүний гажиг засах мэс заслын дараа хэзээнээс сайн идэж болох талаар асуух хүн их байдаг

ёр нь бол эдгэрэлтийн байдлаас их хамаардаг