• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Давхрааны мэс засал, Тухайн хүний онцлогт тохируулсан “таньд тохирсон давхраа”

Нэр
Бичсэн огноо
2020-01-21 00:13
Үзсэн тоо
412


Хамгийн энгийнээр гаднах төрхөнд өөрчлөлт өгөх мэс засал бол давхрааны мэс засал юм. Нүдний өөрчлөлт нүүрний ерөнхий төрхөнд өөрчлөлт өгдөг ба эдгэрэх хугацаа богино мэс заслын талаарх санаа зовнил бага мэс засал юм.

Гэхдээ мэс заслын арга, эмчийн ур чадвар болон туршлага зэргийг харгалзан үзээгүй тохиолдолд давтан мэс засал болон мэс заслын дараах сөрөг үр дагавар гарч ирдэг ба эмнэлэг эмчийн талаар сайтар бодон сонгох хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Давхрааны мэс засал нь зүсэлтгүй болон зүсэлттэй аргаар хийгддэг. Хамгийн түгээмэл хийгддэг мэс заслын арга нь зүсэтлгүй буюу 7 зангилаат арга, хэсэгчилсэн зүсэлттэй арга юм.

Зүсэлтгүй 7 зангилаат аргаар хийгдэх мэс засал нь арьс болон нүд нээх булчиг 7 цэгт бэхэлж өгөн давхраа тайлагдахаас сэргийлж өгнө. Хэсэгчилсэн зүсэлттэй давхрааны мэс засал нь төрөлхийн мэт давхрааны шугам үүсгэхийн тулд  1~3 хэсэгт маш жижиг зүсэлт хийж шаардлагагүй өөх,булчинг авсны дараа зангидаж тогтоох арга юм.

Давхрааны мэс заслын дараа энгийн амьдралдаа хурдан орох боломжтой ба хавдар буух хугацаа нь мэс заслын дараах гам, арчилгаа зэргээс хамаардаг. Мэс заслын дараа гарч болох сөрөг үр дагавар нь эдийн гэмтэл, цус хуралтаас шалтгаалсан үрэвсэл юм. Зүсэлтгүй давхрааны мэс засал нь мэс заслын дараах хавдалт, хөхрөлт бага мөн сөрөг нөлөө бага байдаг.

Мэс заслын арга төрөл бүр байхын зэрэгцээ тухайн хүнд тохирсон мэс заслын арга сонгох нь үр дүнг илүү сайн болгоно. Эдгээрийг сайтар бодоогүй тохиолдолд 2 өөр нүд, өөрт зохиогүй давхраа зэрэг үүсэх бүрэн боломжтой.

Давхрааны мэс заслын өмнө дараах зургийг харан эмнэлэг сонгох нь өрөөсгөл ойлголт юм. Хүний нүд царайны төрх мэдээж өөр байх ба давхраа, нүд хамрын харьцаа, духны хоорондын харьцааг харгалзан үзэн мэс засал хийх бөгөөд ижил төрлийн мэс засал хийсэн ч хүн хүнд өөр харагддаг.

Давхрааны мэс засал нь гоо сайхны мэс заслын дунд хамгийн энгийн мэс засал гэх ойлголттой хүмүүс их байдаг. Нүдийг жоохон л өөрчлөхөд царай төрх өөрчлөгддөг.

Давхрааны мэс заслын арга олон байдаг тул мэргэжлийн эмчтэй хангалттай зөвлөлдөн өөрт тохирох мэс заслын аргыг сонгох нь чухал. Өөрийн онцлог, нүүрний харьцаанд тохирох давхраа хийлгэх нь чухал бөгөөд туршлага болон ур чадвартай эмчийн зөвлөгөө аван шийдэх нь сэтгэл ханамжтай үр дүн гарахад чухал нөлөөлөл болно.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч Хуан Ин Сог