• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Арьс татах мэс засал, Цаг хугацаа бага ажил хийдэг дунд насны эмэгтэйчүүдэд

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-11-12 00:43
Үзсэн тоо
858


Дунд насны эмэгтэйчүүд арьс унжин үрчлээтэж эхэлсэнээр арьс татах мэс заслын талаар сонирхож эхэлдэг.

Дунд насны эмэгтэйчүүдэд хамрын хажуугийн гурвалжин үрчлээ, эрүүний унжсан хэсгийг татаж өгөх зүсэлттэй мэс засал хамгийн их хийгддэг. Зүсэлттэй арьс татах мэс засал нь үсний шугам, чихний урд хэсгээр зүсэлт хийн унжсан арьсыг татаж оёдог мэс засал юм. Хүзүүний хэсгээс эхлээд нүдний үрчлээ, арьс татах нүүрийг V line хэлбэртэй болгох мэс засал юм.

Гэвч дунд насны эмэгтэйчүүдийн эрхэлсэн ажилаас хамааран эдгэх хугацаа хамгийн чухал байдаг. Үрчлээ нь эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө байхгүй болохоор амарч байх хугацаандаа хийлгэхээр хойшлуулах нь элбэг.

Арьс татах мэс заслын төрлийн нэг хамгийн бага зүсэлттэй арьс татах мэс заслын арга нь хүзүүний ар хэсэг хүртэл зүсэлттэй хийгддэг энгийн зүсэлттэй аргаас ялгаатай нь чихний урдуур 1 см хүртэлх зүсэлт хийнэ. Зүсэлт хийсэн хэсэг лент наах хэмжээний жижиг болохоор мэс заслын өдөр ус хүргэх, будах боломжтой. Мөн хавдар, хөхрөлт бараг байхгүй болохоор амралт аван хийлгэх шаардлагагүй. Мэс заслын дараа өдрөөс үр дүн харагддаг.

Хааяа зүсэлтгүй утсаар арьс татах мэс заслын талаар бодох нь байдаг. Гэвч дунд насны эмэгтэйчүүдийн хувьд хамар уруулын гурвалжин үрчлээ, унжсан эрүүний хэсэгийг шийдэхэд зүсэлттэй арьс татах мэс засал хамгийн үр дүнтэй. Хамгийн бага зүсэлттэй мэс засал нь энгийн зүсэлттэй арьс татах мэс засалтай харьцуулахад эдгэрэх хугацаа, зүсэлт хийх хэсэг өөр болохоор тухайн хүний арьсны унжилт, арьсны онцлог зэргийг харгалзан үзэх нь чухал. Мөн мэс заслын арвин туршлагатай эмч эмнэлэг сонгох нь хамгийн чухал.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны тасгийн эмч Жан Ү Сог