• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах, мэс заслын дараах айдас болон аюулыг багасгадаг.

Нэр
Бичсэн огноо
2018-08-13 21:54
Үзсэн тоо
393
Эрүүний гажиг засах мэс засал болон шаамий эрүү ,товгор ам гэгддэг хэт хөгжсөн эрүүг засах хамгийн найдвартай арга бол эрүүний гажиг засах мэс засал юм. Эрүүний гажиг засах мэс засал нь энгийн эрүүтэй хүнээс 2 дахин урт эрүүтэй хүмүүст гоо сайхны тал дээр ч мөн маш их өөрчлөлт авчирах тохиолдол байдаг.

Гадаад үзэмж үйл ажиллагаа гэх мэт их үр дүн авчирахын зэрэгцээ үйлчлүүлэгчийн дааж давах хэрэгтэй өвдөлт бэрхшээл мөн их байдаг. Мэс заслын арга нь хоорондоо зуулт нь таарахгүй байгаа дээд болон доод эрүүг зүсэж хооронд нь тааруулсны дараагаар хаддаг . Зуулт нь бүрэн таараад бүрэн эдгэх хүртэл дээд доод эрүүг төмөр бэхэлгээгээр бэхэлдэг. Энэ нь зуултаа байнга зуухыг шаарддаг ба хоол идэх амьсгалах зэрэг энгийн амьдралаар амьдрах хүртэл их хүндрэлтэй байдаг . Ялангуяа зөвхөн хамраар амьсгалах нь хамар битүүрэх үед амьсгалын дутагдалд оруулах аюултай байдаг . Ихэнх үйлчлүүлэгчид мэс засал хийлгэхээс илүү мэс заслын дараа эдгэрэх явцын хүндрэлээс их айдаг.



Сүүлийн үед гажиг засах мэс засал ихээхэн хөгжсөнөөр төмөр бэхэлгээгүйгээр мэс засал хийгдэх тохиолдол их болсон . Мэс заслын дараа хатуу зуулт хийхгүй байх нь хоолло амьсгалах ярих зэрэгт хүндрэл учруулдаггүй . Ялангуяа амаар амьсгалах нь илүү хялбар чөлөөтэй байдаг нь өвчтөний мэс заслын дараах хүндрэл аюулыг ихээхэн багасгаж өгдөг.



7 хоногийн дараа



АЙДИ эмнэлгийн эмч И Сог жэ эмч / амны хөндий эрүү нүүрний мэргэжлийн эмч/ урьд өмнө нь хэт буруу зуулт болон хэт буруу хөгжсөн эрүү зэрэг нь өвчтөнийг мэс заслын дараа ихээхэн өөр харагдуулдаг байсан ба энэ мэс заслыг хийлгэхдээ эргэлзэхэд хүргэдэг гол зүйл нь төмөр бэхэлгээ байсан .



АЙДИ эмнэлэг нь бэхэлгээгүй ба NO-TIE гэгдэх эрүүний гажиг засах мэс заслыг нэвтрүүлэн хийж байгаа ба энэ мэс засал нь олон төрлийн хүндрэлийг арилгаж өгөхөөс гадна нэг сар орчим зарцуулдаг байсан эдгэрэлийг 14 хоног болгож багасгадаг юм. Нөгөөтэйгүүр энэ хатуу төмөр бэхэлгээг хийхгүй байхын тулд зуултыг нэг мм-ын зөрүү гаргахгүйгээр сайн тааруулах хэрэгтэй. Мөн мэдрэлийн судалтай ойрхон өнгөрдөг аюултай мэс засал учир мэс заслын өмнө мэргэжлийн эмчээс өөрийн нүүрний далийлт болон мэдрэлийн судлын байршил зэргийг сайн тогтоолгон харуулж байж мэс засал хийлгэх хэрэгтэй.



Тиймээс та мэс засал хийлгэхээр шийдсэн бол мэс засал хийлгэх гэж буй эмнэлэг тань эрүү нүүрний гажиг засах мэс засал хэр их хийгдсэн , мэс заслын явцад болон мэс заслын дараа үүсэж болох эрсдэл зэрэгт бүрэн хамгаалсан эсэх зэрэг нь ихээхэн чухал авч үзэх хэрэгтэй юм.