• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Өөх соруулах мэс заслын үнийн хамаарах хүчин зүйл

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-11-12 19:16
Үзсэн тоо
710
Өөх соруулах мэс засал нь биеийн дотор өөхийг соруулан авдаг мэс засал юм. Нэгэнт үүссэн өөх тийм ч амархан багасан хайлдаггүй. Гэвч өөх соруулах мэс засал нь өөхийг шууд хайлуулан соруулах мэс засал болохоор үр дүн их байдаг.

Иймээс дасгал хийгээд ч арилдаггүй хэвлий, шилбэ, гарын мах зэрэг хэсгийн өөх соруулах мэс засал хамгийн их хийгддэг.

Өөх соруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн гол асуудал нь үнэ байдаг. Өөх соруулах мэс заслын үнэ нь соруулах өөхний хэмжээнээс хамаарах ба энэ нь тодруулбал соруулах өөхтэй цус холилдон гарах хэмжээг хэлдэг.

Жишээлбэл 2 өөр эмнэлэгт хийгдэх өөх соруулах мэс заслын үнэ адилхан байлаа ч адил хэмжээний өөх соруулна гэж үзэж болохгүй юм. Хэвлийн өөх соруулах мэс заслаас эхлээд шилбэний, гарын, жижиг хэсгийн өөх соруулах мэс заслууд бүгд адилхан.

Цэвэр өөхний хэмжээг ихэсгэн холилдо цусны хэмжээг багасгахын тулд Secret-made аргыг хэрэглэдэг.

Secret-made аргаар мэс засал хийсэн тохиолдолд өөхний эс, эдийг ялган цэвэр соруулах өөхний хэмжээг ихэсгэн цустай холилдохыг багасгадаг. Энэ аргаар мэс засал хийвэл өөхтэй холилдох цусны хэмжээ багассанаар хөхрөлтгүй эдгэрэх хугацаа багасдаг.

Өөх соруулах мэс засал хийдэг олон эмнэлэг байдаг боловч өөх соруулах мэс заслын дараа овон товон үүсэх мөн мэс заслын дараах сөрөг үр дагаварыг бодолцон илүү их туршлагатай эмч эмнэлэг сонгох нь хамгийн чухал юм.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч Шин Ин Сог