• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хамрын мэс засал, силиконоос эхлээд чөлөөтэй хөдлөх шинэ материал хүртэлхи олон төрлийн суулгац

Нэр
Бичсэн огноо
2018-06-19 01:47
Үзсэн тоо
930
 

Хамрын мэс засал, силиконоос эхлээд чөлөөтэй хөдлөх шинэ материал хүртэлхи олон төрлийн суулгац


Өнөө үед хамрын гоо сайхны хагалгаа нь хамрын угнаас эхлээд хамрын үзүүр хүртэл шулуун шугаман хэбэрийг их сонирхдог байсан бол сүүлийн үед зөв хэлбэртэй хэрнээ хамрын үзүүр хэсэг өөрийн мэт бууж ирсэн нумархаг хэлбэрийг их сонирхож байна.



Хамрын мэс засал нь нүдний мэс засалтай адил их хэмжээгээр хийгддэг мэс заслын нэг төрөл ба сүүлийн үед хамрын хагалгааны сайн эмнэлэг, хагалгаа сайн хийдэг эмнэлэг зэрэг олон тооны эмнэлгүүд нээгдэж байна. Гэвч хамрын хагалгаа нь хиймэл биет хийж өөр хэлбэр гаргадаг хагалгаа тул яг тухайн хүнд тохирсон хиймэл биетийг сонгох нь төвөгтэй бөгөөд чухал асуудал байдаг.

Мэс засалд хэрэглэгддэг хиймэл биет нь силикон гор-тэх зэрэг хиймэл суулгацаас гадна чихний мөгөөрс,цээжний яс, хамрын таславчийн мөгөөрс зэрэг олон төрөл байдаг.
Силикон нь хамгийн ихээр хэрэглэгддэг ба суулгасны дараа хэлбэрийг зөв байршуулахад хамгийн тохиромжтой байдаг арга юм. Гор-тэх арга нь байршсан хэсэгтээ наалдаж сайн сууж өгч барихад зөөлөн өөрийн эд шиг зэрэг сайн талтай ч өөрийн биеийн аль нэг хэсгээс авсан мөгөөрс нь хамгийн илүү тохиромжтой гаж нөлөө багатай байдаг.

Мэши хамар нь олон төрлийн хиймэл биетийн давуу талыг хадгалсан байдаг. Шинэ материалын мэши хамар нь хамарны нуруу хэсгийн мөгөөрс ба хиймэл биет 2н хооронд бараг зай гарахгүй наалдаж өгдөг. Мөн хамрын үзүүр хүртэл налуу хэлбэрийг хадгалж өгөх ба хагалгааны дараа хамарны эдэд маш сайн наалдаж хамарны өндөр байдал алдагдахгүйгээр барьцалдаж өгдөг байна.

АЙДИ эмнэлгийн эмч Пан Чи Ён хэлэхдээ “урьд нь хамрын мэс заслын дараа хамар нилээд хатуу бөгөөд хөдлөхөд төвөгтэй байсан. Гэвч шинэ материалын мэши хамар нь тухайн хүний хамар урьд нь яг л тийм байсан юм шиг, баруун зүүн тийш хөдөлгөөн хийх боломжтой ба хамгийн бага зүсэлт мэдэгдэхгүй байхаар оёдол зэрэг хагалгааны аргаа цус алдалт багатай хавдалт болон хөхрөлт бараг байхгүй байхаар бодож хурдан эдгэрэх явцдаа хэвйин амьдралаа үргэлжлүүлэх боломжтой зэрэг давуу талууд ихтэй юм” гэсэн байна.

Мөн дээрээс нь шинэ хиймэл суулгац гарж ирлээ гээд хамрын асуудлуудыг шууд шийдэж чадахгүй. Өвчтөний арьсны онцлог болоод хамарны бүтцийг буруу тооцсон хагалгааны дараах давтан хагалгаа зэрэг гарч болох эрсдлүүд байдаг ба олон төрлийн мэс заслын эмнэлгүүд дундаас тохиромжтой өртөг болоод хамрын мэс заслаар хангалттай туршлага бүхий мэс заслын эмчээс зөвлөгөө авч өөрт таарах хамрын загварыг гаргасны үндсэн дээр хагалгаа хийлгэх нь чухал асуудал юм гэсэн байна.