• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрэгтэйчүүдэд тохиолдох зовхи унжилт, давхрааны шугам мэдэгдэхгүйгээр зовиурыг арилгасан “Зүсэлтгүй зовхи өргөх хагалгаа”

Нэр
Бичсэн огноо
2018-06-11 19:01
Үзсэн тоо
40877

Эрэгтэйчүүдэд тохиолдох зовхи унжилт, давхрааны шугам мэдэгдэхгүйгээр зовиурыг арилгасан “Зүсэлтгүй зовхи өргөх хагалгаа”


Зураг = АЙДИ эмнэлгийн эмч Кан Жүн Му (Гоо сайхны мэс заслын эмч)

Зовхи унжих хам шинж нь дээд зовхийг өргөгч булчингийн үйл ажиллагаа суларч ингэснээр дээд зовхи унжиж нүд жижиг харагдах байдлыг хэлдэг. Хэвийн эрүүл нүд нь эгц харахад нүдний хар хэсгийн 80~90% нь харагддаг. Гэвч зовхи унжих хам шинжийн үед нүд нээсэн байхад зовхи нүдний 1/3 –с дээш хэсгийг таглаж харагдах ба нойрмог харагдах нэг нөхцөл болдог. Үүнээс гадна нүдийг хүчлэн нээх гэж духны булчинг байнга ашигласнаар духанд үрчлээ үүсэх нөхцөл бүрддэг.

Зовхи унжих хам шинжийг зовхи унжилтыг засах ажилбараар засах боломжтой. Бага зэргийн давхрааны шугам гаргаад булчинг чангалан өгснөөр тод унжилтгүй зовхи бий болдог. Зовхи унжих хам шинж дээр нэмэгдэн давхраа хийлгэх сонирхолтой хүмүүс ихээр сонгож хийлгэдэг арга юм.

Гэвч эрэгтэйчүүд дунд эмэгтэйчүүдээс ялгаатай нь давхрааны шугам үүсгэх нь асуудалтай санагдах хүмүүс их байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд давхрааны шугам үүсгэх нь эвгүй таагүй мэдрэмж өгдөг тул нүдийг тод болгож өгөх давхраа хийгээгүй мэт маш бага хэмжээний нарийн зураасыг гарган зүсэлтгүйгээр хийх аргад дуртай байдаг.
Зүсэлтгүйгээр зовхины дотор талын булчингийн хэсгийг хооронд нь нийлүүлж татах аргаар булчингийн уртыг багасгаад нүд нээгч булчинг чангалан татаж өгснөөр зовхи унжих хам шинжийг арилган тод нүдийг бий болгох боломжтой. Зүсэлт хийгддэггүй тул тод зураас гаргахгүй маш нарийн давхрааны зураас гаргах боломжтой юм. Мөн сорви бараг үлдэггүй ба хавдалт болон бусад зүсэлттэй үед гардаг зовиурууд илүү бага илэрдэг.

Зовхины унжилтыг сайн эмчилдэг АЙДИ эмнэлгийн эмч Кан Жүн Мү хэлэхдээ “нүдний бага зэргийн өөрчлөлтөөр ч гэсэн нүүрний ерөнхий бүтцэд маш их өөрчлөлт харагддаг тул үйлчлүүлэгчийн нүүрний харьцаанд тохируулан хагалгааг хийх нь чухал байдаг ” гэсэн ба “Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад зовхины өөхний хэмжээ болон арьс илүү нимгэн байдаг зэрэг өвөрмөц талуудыг харгалзан үзэж хагалгааг хийх хэрэгтэй байдаг” гэсэн байна.  Нэмж хэлэхэд, гарч болох гаж нөлөөг хамгийн бага байлгахын тулд мэс заслын өмнөх мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө авах болоод мэс заслын өмнө ба дараах өөрчлөлт, эдгэрэх хугацаа, хагалгааны аргын талаар нарийн судалж байж хагалгааг хийлгэх хэрэгтэй юм.

===============================================
☎️ #Зөвлөх: 010-3003-1568, +82-2-3496-9782, 98315861
#Хаяг : Сөүл хот Каннам дүүрэг дусандэру 142, АЙ ДИ эмнэлэг
#Метро : 3-р шугам шинса буудал (신사역) 1-р гарц, чигээрээ 200м
#ID_эмнэлгийн_байр Цахим хаяг: mn.idhospital.com (Монгол хэл дээр)
#E_mail_хаяг: mn@idhospital.com

.
.
#эрүүнийгажигзасах #гоосайхан#солонгосгоосайхныэмнэлэг#давхраа #хамар #мэсзасал #үнэ#АЙДИгоосайхныэмнэлэг
#арьсөргөх #хөхтомруулах #усандусал #тураах #гэнээ#цайруулах#арьсарчилгаа #сорив #шанаабагасгах #арьснылазер#залуужуулах#эрүүниймэсзасал #мэсзаслынөмнөдараазураг#АЙДИэмнэлэг#арьстатахмэсзасал