• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хөхний мэс засал - зуны амралтыг угтан чи бидний сонголт, гаж нөлөөг анхаарах нь...

Нэр
Бичсэн огноо
2018-06-05 18:04
Үзсэн тоо
962

Хөхний мэс засал - зуны амралтыг угтан бидний сонголт, гэхдээ гаж нөлөөг анхаарах нь...




Оффисын ажил эрхлэгч А-нь хэд хоногийн өмнө өөрийн дотны найзаасаа хөхний хагалгаа хийлгэх санал хүлээж авсан бөгөөд энэ нь түүнд гэнэтийн зүйл байсан боловч далайн эрэг дээгүүр өөрийгөө усны хувцас өмссөнөөр төсөөлж харан өөрийн хөхөндөө санаа зовон найзтайгаа хамт мэс засал хийлгэхээр шийдсэн билээ.

Сүүлийн үед хөхний мэс засал нь урьдныхтай харьцуулахад цус гаралт бага, шахалтын боолт зэрэг асуудалтай зүйлсүүд багассанаар А шиг хурдан хагалгаа хийлгэх хүмүүсийн тоо ихэссэн. Гэсэн хэдий ч мэргэжлийн эмч нар  “зүсэлт хийгдэж байгаа хагалгаа л бол тэр тусмаа гарах гаж нөлөө болоод давтан хагалгаанаас урьдчилан сэргийлж багасгахын тулд хагалгааны арга болоод хиймэл биет зэрэгт илүү нарийн анхаарах хэрэгтэй ” гэсэн байна.

Хагалгааны арга нь мэдрэмж болоод хэлбэрийг тодорхойлоход гол үүрэгтэй. Дуран ашиглан хийгдэх хөхний мэс засал нь хөхний эргэн тойрны судас мэдрэлийг гэмтээлгүй цус алдалт ба зүсэлтийг хамгийн багаар хийдэг. Хиймэл биетийн хийгдэх байршлыг тодорхой болгож, хагалгааны дараа ч байрлалын гажилт үүсэх эрсдэл бага.

Ихээр хийгдэг Dual plane plus хагалгаа нь энгийн мэс заслаас илүү нарийвчилсан арга юм. Энгийн хөхний мэс заслын арга нь хөхний ард хэсэгт хиймэл биет тэмтрэгдэх болон ховор боловч усан дусал хиймэл биет нь өөрийн байршилдаа тогтохоос өмнө гар болон цээжний хэсгийг ихээр хөдөлгөвөл хиймэл биет эргэх хүртэл хэмжээнд хүрдэг байсан. Гэвч сүүлийн үеийн арга нь хиймэл биетийг байршуулснаар доод хэсэг нь булчингийн давхаргад наалдан нэгдснээр урьдны аргын сул талуудыг халж илүү зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг болсон. Dual Plane Plus хагалгааны арга нь АНУ-ын гоо сайхны нийгэмлэгийн хурлаар батлагдсан  Хөхний гоо сайхны болоод нөхөн сэргээх хагалгаа юм.

Ус нь шахах болон эвдрэлийг бууруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Хиймэл биет нь гадаргуу нь жигд ширхэглэг ба гөлгөр гэсэн 2 төрөл байх ба энэ дундаас ширхэглэг нь ‘гел хэлбэрийн ’ ба энэ нь хүний биед харшлах нөлөөгүй, бат бөх чанар нь хиймэл биетийн тасрахаас сэргийлнэ. Ялангуяа солонгос эмэгтэйчүүдэд биед мэдрэгдэх барзгар хатуу зүйл байхгүй болоод гөлгөр хэлбэр шиг массаж шаардлагагүй хагалгааны дараах сэтгэл ханамж өндөр хагалгааны арга юм.

АЙДИ гоо сайхны эмнэлгийн мэргэжлийн эмч Гүон Сүн Гин эмч “аюулгүй аргаар өөрийн мэт хөхтэй болохын тулд хиймэл биет , хагалгааны арга, хагалгааны дараах арчилгаа зэргийг харгалзан үзэж шийдэх ба хагалгааны өмнө 2-с дээш эмнэлэгт хандан зөвлөгөө авч хөхний мэс засал хийгдсэн байдал өмнөх ба дараах зураг зэргийг харж шийдэх нь чухал” гэсэн байна.