• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах мэс засал, ‘Аюулгүй * Өвдөлт бага’байлгах үүднээс мэс заслын өмнө шалгах зүйлс!

Нэр
Бичсэн огноо
2018-05-29 02:31
Үзсэн тоо
774

Интернэт сайтаас харж байхад эрүүний гажиг засах мэс засал маш сайн хийдэг эмнэлэг болоод мэс заслын өртгийн талаар хайлтууд их байдаг. Бусад төрлийн гоо сайхны мэс заслыг бодвол эдгэрэх хугацаа урттай тул зуны амралт болоод ээлжийн амралтаа тааруулан хийлгэх хандлага их байдаг. Гэвч интернэт сайтын мэдээллээр мэс заслын эмнэлгээ сонгоно гэдэг маш их эрсдэлтэй алхам юм. Эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эрүүний гажиг засах хагалгааны өмнөх анхаарах шалгах зүйлсийн талаар тодрууллаа.

Нэн түрүүнд, эрүүний бүтцийн сонголт юм. Эрүүний гажиг засах мэс засал нь дээд эрүү болон доод эрүүг тайрч нийлүүлэхдээ хазалт зөв байхаар эрүүний хөдөлгөөнийг хязгаарлагдмал бус байх аргаар, эрүүний ясанд байрлалтай мэдрэлийн салаанд хүрч нөлөөлөхөөргүй ясыг тайрч авах хэрэгтэй. Мэдрэлийн салаа нь эрүүнээс дээшээ тархи руу өгсөх мэдрэлийн сүлжээ ба нүдэнд харагддаггүй тул тусгай багажаар болон чиглүүлэгч аппаратаар дамжуулан мэс заслыг хийх хэрэгтэй байдаг. Мэдрэлийн салаа гэмтвэл их хэмжээний цус алдалт илрэх болон тэр хэагийн мэдрэхүй өөрчлөлт хүртэл илэрч болно. Мэс засалд орохын өмнө эмчлэгч эмчийн ур чадвар болоод эмчийн эрүү нүүрний талаархи анатомийн мэдлэг хангалттай эсэх дадлага туршлага хэр их талаар сайн судалж байж хагалгаанд орох хэрэгтэй.

Бэхэлгээтэй эсэхийг мөн тодруулах нь чухал байдаг. Бэхэлгээтэй хагалгаа нь хагалгааны дараа эрүүг хөдөлгөх боломжгүй хазалт зөв болох хүртэл чиг болон бинтээр дээд доод хэсгийг боож өгдөг арга юм. Эрүүний ясыг тайраад дахин эдгэхтэй адил бэхэлгээтэй хагалгаа нь дахин давтан хагалгаа болон буруу хазалтыгшийдэж өгдөг хагалгаа юм. Гэвч бэхэлгээтэй мэс заслын арга нь ам хөдөлгөх болон эрүүг хөдөлгөхөд төвөгтэй зэргээрээ эрүүний гажиг засах мэс засал хийлгэсэн хүмүүсийн хувьд өвдөлттэй байдаг хагалгаа юм. Уртдаа гэхэд 1 сар орчим хугацаа зарцуулах ба энэ хугацаанд ярихад хүртэл төвөгтэй байх ба чөлөөтэй амьсгалах боломжгүй зэрэг талууд байдаг.

Үүнээс болоод сүүлийн үед бэхэлгээгүй мэс заслын аргаар эрүүний гажигийг засдаг болж байгаа. Бэхэлгээгүй хагалгааны дараа хоол идэх болон ярих зэрэгт асуудал үүсдэггүй. Ялангуяа амьсгалахад төвөгтэй байдал үүсэхгүй гэдгээрээ давуу талтай байдаг.
АЙДИ эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжлийн эмч И СОК ЖЭ “Бодит эрүүний мэс заслын хагалгааны тохиолдлууд дунд бэхэлгээтэй гажиг засах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа дунджаар 1 сараас 2 долоо хоног хүртэл буурч ирсэн. Эрүүний гажиг засах мэс засал дундаас гаж нөлөө гарах эрсдлий багасгасан хагалгааны хувилбар юм. “гэсэн ба “Гэвч бэхэлгээтэй гажиг засах мэс заслыг үр дүнтэй байлгах чиглүүлж хийхэд хазалтыг зөв болгох нь хамгийн чухал байдаг. Хагалгааны өмнө нарийн мэргэжлийн эмчийн мэдлэг туршлага, аюулгүй байдал болон хагалгааны зарчим, хагалгааны дараахи арчилгаа зэргийг маш сайн судалж байж хагалгаа хийлгэх хэрэгтэй” гэсэн байна.
АЙДИ эмнэлэг нь их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй адил эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээг хийдэг зэрэглэл бүхий эмнэлэг ба эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжлийн эмч, унтуулгын эмч нар аюулгүй мэс заслыг хийж гүйцэтгэж байгаа билээ.