• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүдний хойд болон урд сэтэлгээгээр нүднийхээ хэмжээний алтан харьцааг бий болгох

Нэр
Бичсэн огноо
2018-05-21 21:59
Үзсэн тоо
1670
Нүдний хойд болон урд сэтэлгээгээр нүднийхээ хэмжээний алтан харьцааг бий болгох



Урин дулаан цаг ойртож амралт ч мөн ойртсоор давчуу нүдээ том болгох гэсэн хүмүүс ихэссээр. Ялангуяа нүдний  жижигхэн өөрчлөлтөөр нүүрний ерөнхий төрхийг өөрчлөх боломжтой мэс засал гэдэг утгаар хөгшин залуу хэн бүхэн энэ мэс заслыг сонирходог.

Хүн болгоны нүд болон нүүрний хэлбэр нь баруун зүүн тал нь өөр өөр байдаг. Нүдний хэлбэр болон урт том жижиг зэрэг, мөн хөмсөгний хэлбэр ч мөн харилцан дээр доор урт богино зэрэг нь бүгд өөр өөр байдаг. Гэвч тэр нь хэт өөр бус бага зэрэг байдаг учир тэр болгон анзаардаггүй.



Нүдний өөр өөр хэмжээ болон харагдах байдлыг засах арга нь нүдний сэтэлгээ хийх арга ба энэ нь дээшээ, доошоо , хойшоо гэсэн төрлөөр хийгдэнэ. Нүдний сэтэлгээ нь нүдний хүрээ хэсгийг бага зэргээр сэтлэн нүдний хэмжээнд болон урт мөн хэлбэр зэрэгт өөрчлөлт өгнө.

Олдмол байдлаар нүдний хэлбэр болон урт хэмжээ зэрэгт өөрчлөлт орох боломжтой ба энэ нь хиймэл давхраа наах, наалт наах ,цавуу түрхэх, зэрэг үйлдлийг хэт удаан хугацаагаар хийх  нь нүдний хэлбэр өөрчлөгдөх гол шалтгаан болж өгдөг.

Айди гоо сайхны эмнэлэгийн доктор Чуэ жэ ху эмч нь ” Нүд сэтлэх мэс засал нь тухайн хүн бүрийн хүсэж буй үр дүнгээс хамаарч янз бүрээр хийгдэх боломжтой ба сэтгэл ханамжтай үр дүн авах боломжтой мэс заслын арга юм. Хойшоо болон доошоо сэтэлгээг хийснээр нүд болоод нүүрний ерөнхий төрх өөрчлөгдөх боломжтой бөгөөд хавсарсан сэтэлгээгээр бүр илүү тод нүдийг бий болгох боломжой ба хагалгааны дараа хавдалт бага болоод өвдөлт бага зэргээс хамаарад энгийн амьдралдаа эргэн хурдан орох зэрэг олон давуу талтай ба хамгийн том давуу тал нь дахин арьс наалдаж нийлэхгүй ба бага зэргээр нүдний гадна хэсгийн арьсанд зүслэг хийсэн бол дахин наалдах эрсдэл байж болох ч нүдний дотор холбох эд хүртэл маш болгоомжтойгоор зүсэлт хийж арьсыг дахин нийлж наалдахгүйгээр эдүүдийг салгаж нүдний өнцгийг гайхалтайгаар засч өгдөг тул давтан наалдах эрсдлийг ихээр бууруулсан арга юм” гэсэн байна.



Гэсэн хэдий ч нүдний хэлбэрийг өөрчилдөг олон төрлийн аргууд гарч ирсээр байгаа бөгөөд өөрийн нүдний онцлогт үл тохирох хагалгааны аргуудаас зайлсхийх хэрэгтэй. Өөрийн нүдний онцлогт тохируулан байгалийн бөгөөд тод дүр төрхтэй харагдуулах хагалгааны аргыг судалж сонгох хэрэгтэй ба нүдний мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн эмчийг сонгон хагалгаа хийлгэх нь чухал юм шүү.

 

===============================================
☎️ #Зөвлөх: 010-3003-1568, +82-2-3496-9782, 98315861
➡️Хаяг : Сөүл хот Каннам дүүрэг дусандэру 142, АЙ ДИ эмнэлэг
➡️Метро : 3-р шугам шинса буудал (신사역) 1-р гарц, чигээрээ 200м
➡️Цахим хаяг: mn.idhospital.com (Монгол хэл дээр)
➡️E-mail : mn@idhospital.com