Дунд насны эмэгтэйчүүдэд тохиолдох Зүсэлттэй арьс татах мэс заслын дараах эдгэрэлт, сорвинд санаа зовох зовнил
Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-07-17 22:49
Үзсэн тоо
1182

Эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжих өнөө үед дундаж наслалт уртсан насаа 0.8аар үрж гэсэн яриа ч байх болсон.
Дундаж наслалт уртсан залуу сайхан төрхөө хадгалан нас ахих амьдралын хэв маягаар амьдрах болсон хүмүүс олшрохын зэрэгцээ залуужуулах мэс засал хийлгэх хүмүүс олширсоор байна. Дунд насныхан хамрын мэс засал, нүүрний хэлбэр засах мэс заслаас илүүтэйгээр дээд доод зовхи татах мэс засал, арьс татах мэс заслыг сонирхох болсон.
Арьс татах мэс заслаар үсний шугам, чихний урд шугамаар зүсэлт хийн унжсан арьсыг татан цаашлаад нүүр, нүдний үрчлээ, завьжны үрчлээ зэрэг арьсны унжилттай хэсгийг бүрэн шийдэх боломжтой.
Залуу хүмүүстэй харьцуулахад дунд насныхны эдгэрэх хугацаа удааширсан байх ба мөн урт зүсэлт, сорви, зүсэлтийн хавдар зэрэг нь санаа зовоох зүйл болж болно. Энэ тохиолдолд эдгэрэл хурдан хөхрөлт, хавдалт бага мэс заслын дараагийн өдрөөс энгийн амьдралдаа эргэн орох боломжтой, үр дүнг шууд мэдрэх аргыг ихээр сонирхох болсон.
Бага зүсэлттэйгээр арьсны аль давхарга унжин арьс унжих шалтгаан болж байгааг тодорхойлон хүзүүний ар хэсэг хүртэл (2см хүртэлх) зүсэлт хийн ам уруул хүзүүний шугамыг тодотгон унжсан арьсыг татна. Зүсэлт хийсэн хэсэгт лент наан далдлах боломжтой тул мэс заслын дараа өдрөөс усанд орох, энгийн амьдралдаа буцан орж болох хэмжээний хавдар, хөхрөлт байхгүй. Үсээр далдлагдах боломжтой зүсэлт хийгдэх учир мэс засал хийсэн гэж төдийлөн мэдэгдэхгүй. Унжсан завьж болон зовхи татах мэс засал ч гэсэн адилхан.
АЙДИ эмнэлэгийн эмч Жан Ү Сог эмч (Гоо сайхны мэс заслын эмч) “Хамгийн бага зүсэлтээр арьсны унжсан давхаргад хүрэн таталт хийх ба арьсны SMAS давхаргыг хармруулан бүх давхаргад (арьс, өөх, булчин) таталт хийнэ. Энгийн зүсэлттэй арьс татах мэс заслаас давуу тал нь завьж эрүүний хэсгийн унжсан арьсыг илүү татаж өгөх ба мэс заслаас айх, санаа зоволт бага юм. Харин тухайн хүний арьсны онцлог, арьсны төрөл зэрэг мэс заслын үр дүнд нөлөөлөх нөлөөллийг бодож үзэх нь чухал. Мөн илүү туршлагатай найдвартай эмнэлэг сонгох нь ч бас чухал” хэмээн зөвлөж байна.