Зүсэлтгүй нүдний сэтэлгээ, зүсэлт оёдол тавигдах болон оёдлын утас авах шаардлагагүй боллоо
Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-06-24 19:37
Үзсэн тоо
1453

Нүд богинохон, нүдний дотор тал арьсанд хучигдсан давчуу харагдаж байгаа үед нүдний сэтэлгээний талаар бодож эхэлдэг. Урагш сэтлэх, арагш сэтлэх, доош сэтлэх мэс заслууд байдаг ба нэг талын сэтлэгээгээр сэтгэл хангалуун үр дүнд хүрээгүй тохиолдолд хоёроос дээш талд сэтлэгээ хийж илүү сэргэлэн сайхан нүдийг бий болгоно. Гэвч нүдний арьсанд зүсэлт хийгдэх үед сорви, оёдол авах, оёдол тавигдах гэсэн асуудлууд гарч ирнэ.
Тиймээс сүүлийн үед зүсэлтгүйгээр сэтэлгээ хийгдэх болсон.
Зүсэлтгүй нүдний сэтэлгээ нь урагш, арагш, доош сэтлэн төрөлхийн мэт үр дүн өгөх нүдний мэс заслын нэг арга юм.
Урагшаа сэтэлгээ нь нүдний урд хэсгийг халхалж байгаа угийг сэтлэж, давчуу харагддаг нүдийг засах мэс заслын арга юм.Нүд хоорондын зайг том харагдуулдаг үрчлээг арилгаж өгдөг тул нүдийг томруулж харагдуулахад үр дүнтэй мэс засал.
Нүдний хойш болон доошоо сэтлэлтийг нэгтгэн нүдний урт өргөнийг нэгэн дор томсгож болдог мэс засал юм. Нүдний төгсгөл дээш чиглэсэн жартгар нүд байсан ч энэхүү мэс заслын тусламжтайгаар хэлбэрийг нь засан эмэгтэйлэг ялдам царайг бий болгодог.
Зүсэлтгүй нүдний сэтэлгээ нь зүү болон утсаар урагшаа, арагшаа, доошоо сэтэлгээ хийгддэг. Нүдний урт, хөмсөг, нүд хоорондын зай зэргийн зохицлыг бодолцож хамгийн зөв хэлбэрийн нүдийг бий болгоно. Энгийн зүсэлттэй сэтэлгээнээс ялгаатай нь эргэн хумигдахгүй, оёдлоо авуулах гэж эмнэлэгт дахин ирэх шаардлагагүй. Мөн мэс заслын дараа шууд үр дүн харагдах ба та нүдээ шууд будах боломжтой болохоор хуримаа хийх гэж байгаа, ажлын ярилцлаганд орох гэж байгаа, бусдад мэдэгдэхгүй хөөрхөн болох гэж байгаа хүмүүст тохиромжтой.
Харин 1мм – ын ялгаа ч таньд их өөрчлөлт өгнө. Тиймээс бусдыг дуурайх биш зөвхөн таньд тохирох нүдний хэлбэрийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван өөрт тохирох мэс заслын арга сонгох нь хамгийн чухал.
АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны тасгийн эмч Хуан Ин Сог