• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Өөх соруулах мэс засал, Мэс засал хийлгэхийн өмнө мэдэж байх ёстой зүйлүүд

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-06-05 02:09
Үзсэн тоо
700


Дэглэм бариад бүтэлгүйтсэн болон урт хугацааны хоолны дэглэм барих хэрэгтэй үед өөх соруулах мэс заслын талаарх бодол орж ирдэг. Өөх соруулах мэс заслыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд гэдэс хэвлийн өөх соруулах, гарын өөх соруулах, хөлийн өөх соруулах зэрэг олон төрлүүдтэй.

Зуны туршид сэтгэл хангалуун байж болох өөх соруулах мэс заслын талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Соруулж болох өөхний хэмжээг шалгах

Өөх соруулах мэс заслаар соруулж болох цэвэр өөхний хэмжээг шалгаж үзэх нь хамгийн чухал. Хэдэн удаа соруулах нь соруулж болох өөхний хэмжээнээс хамаарах ба мөн өөхний бүтэц, цусны нөөц зэрэгээс хамаарна. Нэг удаа соруулах өөхний хэмжээнээс хамаараад хавдалт болон эдгэрэх хугацаа хамаарна. Мэс заслын явцад алдсан цусны хэмжээ өөхний бүтэц эсийн гэмтэл бага байх тусам хавдалт бага эдгэрэлт хурдан байдаг. Адил хэмжээний өөх соруулаад багасах өөхний хэмжээ болон харагдах үр дүн өөр байж болно. Хойшид өөх соруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол өөхний эсийн бүтэц, соруулж болох өөхний хэмжээг шалгах нь чухал юм.

Соруулсан өөхний хэмжээнээс хамаараад даруулга зүүх, өмсөх шаардлагатай

Цаг агаар халуун болоод даруулга өмсөх хэцүү болох нь ойлгомжтой. Даруулга зүүх өмсөх нь эдгэрэлт хурдасгах мөн илүү үр дүнд хүрэхийн тулд юм. Гэхдээ өөх соруулсан хэсгээс хамаараад даруулга зүүх өмсөх нь хамаарна.

Жижиг хэсгийн өөх соруулах мэс засал нь насанд хүрсэн эрэгтэй хүний гарын хэмжээтэй хэсгийн өөх соруулах арга юм. Гарын шуу хэсгийн өөхнөөс болоод биеийн харьцаа муухай харагдах, хүсч байгаа хэсгийн өөх соруулах тохиолдолууд орно. Халуун зунаар хөлс гарган өнгөрүүлэхгүйгээр мэс заслын маргаашнаас хэвийн амьдралдаа орон зуны амралтаа хөнгөн хөгжилтэй өнгөрөөгээрэй.

Зуны улирал ирж байгаатай холбогдуулан өөх соруулах мэс заслын талаарх сонирхол ихэсдэг. Өөх соруулах мэс заслаар хүссэн хэсгээ бонино хугацаанд нарийн туранхай болгох боломжтой. Сүүлийн үед нүдэнд үл анзаарагдах хэсэгт 0.2 ~ 0.3 см жижиг зүсэлт хийн сорвигүй эдгэдэг. Богино хугацаанд жин хаях, төрөлтөөс шалтгаалсан хэвлийн арьсны унжсан тохиолдолд хэвлийн галбиржуулах мэс заслаар шийднэ. Хэвлийн галбиржуулах мэс засал нь өөх хамгийн их хуримтлагддаг хэвлийн хэсгээс өөх соруулж, унжсан арьсыг зүсэлтээр аван, гоолиг нарийн бэлхүүстэй болгодог мэс засал юм.

Харин өөхийг их хэмжээгээр сорууллаа гээд сайн үр дүн гарахгүй. Харин өөхний эсийг бусад эсүүдээс ялган гэмтээлгүй соруулах нь илүү үр дүнтэй. Мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмнэлэгийн сонголтыг зөв хийх хэрэгтэй ба мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирсон мэс заслын аргыг сонгох нь чухал юм.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын эмч Шин Ин Сог