• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Мэсгүйгээр нүүрний хэлбэр засах арга: Дөрвөлжин эрүү, эрүүний үзүүр хамтад нь V - line болгох ба үүнд эмчийн туршлага чухал

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-05-20 20:50
Үзсэн тоо
1515


Жижиг V – line хэлбэрийн нүүртэй болоход нүүрний хэлбэр засах мэс засал, нүүрний өөх хайлуулах тариа хамгийн тохиромжтой. Хацар болон эрүүний яс том тохиолдолд мэс заслын арга харин нүүрний өөх их тохиолдолд өөх хайлуулах тариагаар асуудлыг шийдэх боломжтой.

Өөх хайлуулах тариа нь өөхийг задалж давхар эрүүг арилгаж өгнө. Энэ тариа нь хацрын болон эрүү хэсгийн өөхний хэмжээг багасган захын судас лимфийн урсгалыг сайжруулж өөх болон биеийн доторх хорт бодисыг гадагшлуулж өгдөг. Ингэснээр нүүрний шугам тодорч мэдээж нүүрний өөхөөр далдлагдаж байсан хэсгүүд тодорч нүд ч гэсэн тодорч өгнө.

Гэвч ганцхан өөх хайлуулах тариагаар шийдэж болохгүй тохиолдол байдаг. Эрүүний булчин хэт хөгжсөнөөр дөрвөлжин эрүүтэй харагддаг. Энэ тохиолдолд нүүний хэлбэр засах 4сөн аргаар дамжуулан нүүрний хэлбэрийг засах боломжтой.

Эхлээд өөх хайлуулах тариагаар өөх хайлуулсаны дараа ботокс хийн дөрвөлжин харагдуулах хэт хөгжсөн эрүүний булчинг суллан V – line эрүүний хэлбэрийг бий болгоно. Өнцөгтэй, дөрвөлжин эрүүг багасгаж өгөх хамгийн үр дүнтэй арга юм.

Бөөрөнхий эрүүтэй тохиолдолд эрүүний үзүүрт филлер хийж өгдөг. Урд эрүүнд филлер хийн уртасгаж өгсөнөөр урт нарийн эрүүтэй болон эгц урдаас харахад зууван нүүртэй болж харагдана. Урд эрүү бөөрөнхийгөөс болоод нүүр том харагдах тохиолдол мөн богино эрүүтэй, эрүү арагш түлхэгдэн орсон тохиолдолд үр дүн сайтай.

Нүүрний хэлбэр засах 4сөн арга нь цаг хугацаа зардал, үйлчлүүлэгчийн мэс заслаас айх айдас, хуримаа удахгүй хийх гэж байгаа эмэгтэй, ажилд орох гэж байгаа цаг хугацаа бага хүмүүст илүү тохиромжтой. АЙДИ эмнэлэг нь олон судалгаагаар дамжуулан тухайн хүний нүүрний онцлогт тохирсон нүүрний харьцааг бий болгоно.

Мөн аюулгүй найдвартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд ажиллаж байна.

АЙДИ эмнэлэгийн Beauty төвийн эмч Юн Сон Жүн