• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүр жижиг болгох арга... урд эрүүний х мэс засал ‘mini V line’ – аар шийдэх боломжтой эсэх?

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-12-31 00:24
Үзсэн тоо
410


Жижиг нүүр үзэсгэлэнтэй дүр төрхийн үзүүлэлт болсон орчин үед нүүр жижиг болгох аргын талаарх сонирхол их болсон. Жижиг зөв хэлбэрийн нүүртэй болох хамгийн үр дүнтэй арга бол нүүрний хэлбэр засах мэс засал бөгөөд хамгийн эрэлттэй.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь нүүрний далийлт болон том шанаа, дөрвөлжин эрүү зэргийг засан хамар уруулын харьцаатай тохируулах боломжтой. Дөрвөлжин эрүүний мэс засал, урд эрүүний мэс засал, шанаа багасгах мэс засал гэж хуваана. Тухайн хүний онцлогт тохируулан нэг төрлийн мэс засал хийх эсвэл зэрэг олон төрлийн мэс засал хамт хийх эсэх нь тодорхойлогдоно.

Шанаа багасгах мэс засал болон дөрвөлжин эрүүний мэс заслын тохиолдолд эдгэх хугацаа мэс заслын айлт зэрэг их байх ч урд эрүүний мэс заслын хувьд харьцуулахад энгийн мэс заслын үр дүн сайтай байх тохиодол байдаг.

Онцгойлон урд эрүү урт, богино, өргөн, далий зэрэг тхиолдолд илүү үр дүн харж болно.

Тухайн хүний онцлогоос хамааран нүүрний харьцаанд тохируулан нийт 5 төрлийн мэс заслын аргаас өөрт тохирох мэс заслын аргыг сонгон хийх ба mini V line мэс засал гэж нэрлэнэ.

Эдгээр мэс заслууд нь богино эрүү, өргөн эрүү, урт эрүү, далий эрүү зэрэг хэлбэрт тохируулан мэдрэлийн судалын байрлалаас хамааран мэс заслын үр дүн хамаарна.

Mini V line урд эрүүний мэс засал нь мэс засал хийх эмчийн заавраар мэс заслын арга тодорхойлогдох ба үйлчлүүлэгч өөрөө Т зүсэлт, ㅅ зүсэлт зэрэг мэс заслын аргын талаар санаа зовох хэрэггүй. Урд эрүүний урт болон хэлбэрийг зассанаар илүү залуу зөөлөн төрхийг бий болгох боломжтой нь мэс заслын онцлог юм.

Хүн бүрт эрүүний ясны хэлбэр, мэдрэлийн судлын байрлал өөр байдаг ба нүүрний хэлбэрт тохируулан зүсэлтийн арга сонгон төрөлхийн мэт жижиг нүүр бий болгох боломжтой. Mini V line урд эрүүний мэс засал зэрэг нүүрний хэлбэр засах мэс засал нь тухайн хүнд тохируулан хийгдэх ба эмчтэйгээ зөвлөлдөн илүү их үр дүнтэй өөрт тохирох мэс заслын арга сонгох нь чухал.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч И Гён Мин