• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний далийлтийг засах мэс засал, түүний аюулгүй байдал

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-12-17 01:44
Үзсэн тоо
705

Эрүүний гажиг засах мэс засал нь дээд доод эрүүний ясанд зүсэлт хийн шаамий эрүү, товгор ам, нүүрний далийлт зэрэг төрөл бүрийн эрүүний гажгийг засан зөв байрлалд оруулна.


Мэдрэлийн судал гэмтэх нь эрүүний гажиг засах мэс заслын хамгийн том аюул юм. Мэдрэлийн судал нь эрүүнээс тархи руу үргэлжилдэг бөгөөд гэмтвэл цус алдах, мэдрэхүйн эрхтэнд асуудал үүсч болно. Гэхдээ мэс заслын явцад мэдрэлийн судлын байрлалыг нүдээр харах боломжгүй тул мэс заслын төхөөрөмж эмчийн туршлагад найдах нь хамгийн их санаа зовох зүйл болдог. Иймээс үйлчлүүлэгчид эрүүний гажиг засах мэс засал сайн хийдэг газар хайдаг.


Нүүрний далийлт, шаамий эрүү засах мэс заслын явцад мэдрэлийн судлалыг гэмтээхгүй аюулгүй хийх боломжтой. Энэ нь navigation эрүүний гажиг засах мэс засал юм.


Navigation эрүүний гажиг засах мэс засал нь мэс заслын төхөөрөмжийн тусламжтайгаар хүн хүнд өөр байрладаг мэдрэлийн судлыг тогтоон мэс заслыг аюулгүй хийгдэх боломжийг өгдөг.


Мөн мэс заслын дараах үр дүнг 3D - ээр харах боломжтой. Мэс заслын өмнөх зөвлөгөө авах үед мэс заслын дараах үр дүнг ясны байрлал, зураг зэрэг үйлчлүүлэгчийн мэдээллийг ашиглан харснаар мэс засал хийлгэх  эсэхээ шийдэж болно.


Мөн мэс заслын явцыг дэлгэцээр хянан хийгдэх ба мэс засал төлөвлөснөөс 1мм – ийн ч зөрүү гаргахгүй хийгдэнэ.


Navigation эрүүний гажиг засах мэс засал нь navigation мэт ясны байрлалыг заан мэс заслыг аюулгүй найдвартай хийгдэх мэс заслын арга юм.


АЙДИ эмнэлэгийн Шүдний гажиг засах төвийн эмч Хун Жун Лаг