• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Зүсэлттэй болон зүсэлтгүй мэс заслын ялгаа нь ?

Нэр
Бичсэн огноо
2020-02-24 21:31
Үзсэн тоо
479
Зүсэлттэй болон зүсэлтгүй мэс заслын ялгаа нь ?

Давхраа хийлгэхийн өмнө ба дараа амьдралын өөрчлөлт

Давхраа нь хүн болгоны мэддэг болсон хамгийн их хийлгэдэг мэс засал бөгөөд харьцангуй хурдан эдгэрэхээс гадна өөрчлөлт их гардаг болохоор хийлгэх сонирхолтой хүмүүс их байдаг.



Давхраа оёх зүсэлттэй, зүсэлтгүй гээд олон төрлийн арга байдаг бөгөөд өөрийн хүссэн давхраагаа хийлгэхийн тулд мэс заслын аргуудыг судалсан байх нь давуу тал болдог.

Эхлээд зүсэлттэй арга нь дээд зовхи нь зузаан бүлцэн хүнд ихээр санал болгодог ба суларсан арьс зүсэлт хийн авч, дотор байгаа илүүдэл өөхийг багасгахаас гадна нүд нээдэг булчинг чангалж болдог арга юм.

Харин зүсэлтгүй арга нь арьс зүсэлт хийхгүйгээр зангилаа хийж давхраа үүсгэдэг арга юм.

Зүсэлтгүй арга ч гэсэн тодроо хэд хэдэн төрөл байдаг бөгөөд  эмч нь тухайн хүний онцлогт нь тааруулаад аргаа сонгодог байна.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр мэс заслын аргууд ч гэсэн өөрчлөгдөж өмнө байсан сул талуудаа засаж сайжирсаар байгаа билээ.

Өмнө нь зүсэлтгүй аргаар давхраа хийхдээ утас гүйлгэх арга их хэрэглэдэг байсан бөгөөд энэ аргаар хийвэл хэсэг хугацааны дараа давхраа тавигдах юм уу зузаан зовхиноосоо болоод мэс засал хийлгэх боломжгүй байх зэрэг асуудлууд гардаг байсан.

Гэвч сүүлийн үед онцгой давхар утсаар зангилаа хийж давхраа үүсгэх арга гарснаар мэс заслын дараа оёдол тавигдах магадлал харьцангуй багассан байна.

Мөн онцгой утас ашиглаж байгаа болохоор тодорхой хэмжээний арьс нь зузаан байсан ч гэсэн хийлгэх боломжтой болсон байна.

Мэс заслын дараа таны амьдралд их өөрчлөлт өгөх болохоор зүсэлттэй аргаар хийлгэх үү зүсэлтгүй аргаар хийлгэх үү гэдгээ мэргэжлийн туршлагатай сайн эмчийн зөвлөгөөг авч сайн бодож шийдэх нь чухал юм .

Давхраа хийлгэсний дараа архи тамхи хэрэглэхгүй байх нь үрэвсэл үүсэх магадлал багасгаж, хавдар буухад нөлөөлдөг учир хурдан эдгэрэхийг хүсэж байгаа бол архи тамхи хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.